sonin.mn
2006 онд ҮБХИС-ийн Ахлагчийн сургууль, 2018 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг төгссөн тус ангийн ахлах ахлагч П.Ганзаяа нь ажлынхаа гарааг Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас эхэлсэн. Харин спортын амжилтын гараагаа “Элитийн батальон” буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангиас эхэлсэн ба марш тактикийн олон удаагийн аварга болж дархлагдсан байсан гавьяатай нэгэн.
 
Тэр бээр туухай өргөлтийн төрлөөр 2017 оноос хичээллэн ахлах ахлагч Н.Олонбаяр багшийн шавь болсноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын аварга, Зэвсэгт хүчний аварга, нийслэл, дүүргийн аварга зэрэг олон эзэн болсон юм.
 
Биедээ баймгүй тэнхээ, чадалтай энэ бүсгүй дөрвөн сарын өмнө туухай өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс "хос алтан" медалийг эх орондоо авчирсан бол хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод зохион байгуулсан дэлхийн шилдгүүд цугларсан олимпын бус спортын анхдугаар наадмаас алт, мөнгөн медалийг хүртсэн юм. 
 
May be an image of 2 people and text
Ахлах ахлагч П.Ганзаяа үргэлжлүүлэн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алтан медалийн эзэн болж амжилтаа ахиулсан нь монгол эмэгтэйн тэсвэр хатуужил, цэргийн хүнд байх дайчин чанар, мохошгүй эрч хүчийг харуулсан явдал байлаа. Түүний шулуун шударга зан байдал, аливаад хандах хандлага нь төрөлхийн спортлог болоод үл цуцах тэсрэлттэй, хөдөлмөрч чанар нь спортод зориулагдсан нэгэн гэлтэй.
 
May be an image of 2 people and text
 
Соёл, спортын төвийн дарга О.ЭГШИГЛЭН