сонин mn
Монголын анхны кроссфитийн багийн төрлийн аварга шалгаруулах “Gan team throwdown” тэмцээнд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн оролцсон баг тамирчид амжилттай оролцож, тусгай байрт шалгарлаа.
 
Тус тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, дэд ахлагч Б.Эрдэнэбат, агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, дэд ахлагч О.Эрхэсбаяр, “Аврагч” биеийн тамир, техник спорт хорооны тамирчин, ОУХМ Х.Болортуяа нар оролцсон юм.
 
Тэмцээн “Ган спорт центр”-т зохион байгуулагдсан зохион байгуулагдсан бөгөөд  Зэвсэгт хүчний 084 дүгээр анги болон кроссфитийн мэргэжлийн баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.