“Амжилтын эзэн” булангийн энэ удаагийн зочноор жүдо бөхийн ОУХМ, “Женко” клубын тамирчин Б.Ойдовчимэдийг урилаа.
-Та “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээнд 48 кг-ийн жинд зодоглоно. Бэлтгэл хэр хангагдаж байна?
-Ерөнхийлөгчийн ивээл дор “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээн энэ сарын 24-26-ны хооронд болно. Энэхүү тэмцээн нь “Парис-2024” зуны олимпийн наадмын албан ёсны оноог олгож эхлэхээрээ онцлогтой. Дэлхийн шилдэг жүдочид нэг дэвжээнд чуулна. Мэдээж амжилт гаргаж, оноо цуглуулахын тулд бэлтгэлээ сайн базааж байгаа.
-Өнгөрсөн сард нутагтаа өөрийн нэрэмжит аймгийн цомын тэмцээн зохион байгуулсан гэж дуулсан. Энэхүү тэмцээний зорилго нь юу байв ?
-Миний хувьд бөхийн замналтай амьдралаа холбоод найман жил болжээ. Энэ жил миний төрөлх нутаг болох Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ЕБС-ийн 80 жилийн ой тохиож байгаа юм. Тиймээс өөрийн нэрэмжит тэмцээнээ сумандаа амжилттай зохион байгууллаа. Тэмцээний гол зорилго бол нутгийнхаа өсвөрийн тамирчдын тоог нэмэх, жүдо бөхийг сурталчлахад оршсон. Энэхүү тэмцээнд 190 гаруй өсвөрийн тамирчин амжилттай оролцлоо.
-Таны хувьд бөхийн олон төрлөөс яагаад жүдог онцолсон юм бэ?
-Ямар ч спорт хүнээс уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, тууштай байдал, өөртөө итгэх итгэл шаарддаг. Тамирчин өөрийн онцлог, хүсэл сонирхолдоо нийцүүлэн хичээллэх спортоо сонгодог болов уу. Жүдо бол өрсөлдөөн ихтэй талбар. Мөн энэ спортоор хичээллэснээр тэсвэр тэвчээрт суралцахаас гадна хүнийг хүндлэх их ухаанд сургадаг юм билээ.
-“Женко” клубээс олон мундаг тамирчин төрсөн. Таны хувьд ямар багш дээр бэлтгэлээ хангадаг вэ?
-Манай “Женко” клубт МУГД Г.Энхбаяр, Ш.Цэвэлмаа гээд мундаг дасгалжуулагч, багш нар бий. Тэднийхээ зөвлөгөөгөөр бэлтгэлээ хийдэг. Багш нарынхаа үйлдэл, туршлага мэдлэгээс нь сурах зүйл их. Сайн тамирчин болох хүсэлдээ хөтлөгдөж эгэлгүй хүмүүсийн шавь болсондоо үргэлж баярлаж явдаг.
-Та өсвөр үеийн ДАШТ-ээс анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан. Тухайн үед хэр догдолж байв?
-Тамирчин болсноосоо хойш олон тэмцээнд оролцсон. Энэ бүгдээс надад хамгийн том урам зориг өгсөн нь өсвөрийн ДАШТ байсан. Учир нь анхны мөнгөн медаль эх орондоо авч ирсэн. Тэр мөч мэдээж үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан шүү. Мөн үүнээс гадна Жакарта Азийн наадмаас мөнгөн медаль авсан. Цаашдаа илүү хичээнэ. Энэ дашрамд, “Женко” клуб, шигшээ багийн багш нартаа талархаж явдгаа илэрхийлье.
-Нэг гэр бүлийн хоёр хоёулаа тамирчин байхын давуу болон сул талыг юу гэж харж байна?
-Манай гэр бүлийн хүнийг Бямбажавын Цогт-Очир гэдэг. ОУХМ, жүдо бөхийн тамирчин. Бидний хувьд биенээ сайн ойлгодог. Хүсэл мөрөөдөл, зорилгынхоо төлөө үргэлж хамт гэсэн сэтгэлтэй байдаг. Заримдаа нэг бэлтгэл, тэмцээнд хамт яваад ядарч ирэх тохиолдлыг эс тооцвол тулгарч буй бэрхшээл бүхэн хэцүү санагддаггүй.
Б.Нямсүрэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл(21)
Хуний ухамсар, суурь хумуужлээс бух зуйл шалтгаллдаг юм биш уу, туунээс биш суурь хумуужил муутайхан ноход бол хэзээч засардаггуй юм Байна, Олимпийн Алтай, монго авах хуртлээ Жудогоор явсан ТУВШИНБАЯР хунийг оорийн гараараа яргалж алж Байна шуу дээ, уунээс эхлээд манай залуу уе юм болохгуй бол болохоо байчихлаа. Уг нь торд байгаа хумуус ард тумний улгэр дууриалал байх учиртай байтал биеэ тоосон хоосон толгойтой ХУЛГАЙЧ нар Байна
Танихгүй монгол хүнээ үзэн яддаг танихгүй монгол хүнээ хүндлэхийг үзэн яддаг монгол улсад энэ жудо таарахгүй тохирохгүй спорт байна.
Хүнийг өргөж шидээд эсвэл этэж унагаад таашаал авна гэдэг нь нэг төрлийн гажиг юмуу да ! Төр нь өөрөө иймэрхүү үйлдэлд хөдөлмөрийн баатар цол өгөөд байхад одоо юугаа хэлэхэв !
ёстой худлаа шүү? Түвшинбаярыгаа харчих!
Бөхийн спортоор дандаа хөдөөний охидууд хичээллэдэг юм билээ.
Хүндлэх ухааныг Жудо ухамсарт суулгадаг гэдэг шиг худлаа юм юм байхгүй ээ түүний нотолгоо Н.Түвшинбаяр Женко тэргүүтний ааш авираас хархад болно
жүдочид баарны хамгаалагч залуугийн үсийг туг тугаар нь зулгааж зодсон гэх хэрэг саяхан гарч л бсан, сугаржаргал, ням-очир гээд жүдочид баарны хамгаалагчийг зодсон гээд л хэрэг зөндөө. муусайн лалрууд ямар ацаараа хүмүүжилтэй болдгийн?
Тийм тийм. Түвшинбаяр хүнийг хүндлээд зоддог
Жүдогоор барилдахаар ухаан аймаар тэлдэг гэээд Женкогийн суут үг байгаа бил үү.
Бөх барилдаад ухаан тэлж, хүнлэг болсон гэж сонсогдоогүй л юм байна. Орчин үеийн бөх барилддаг хүмүүс бүгд л нийгэмд тустай, хөгжилд нэмэртэй ямар ч ажил хийдэггүйг бол харин сайн мэднээ. Бөх, бүжиг, алиа хошин шоу зэргийг хэт шүтэх ч харин ард түмний ухаан мунхарч байгаагийн илрэл юмдаа
Женкотойгоо Орос руугаа зайлцгаа муусайн нийгэмд юу ч бүтээдэггүй паразитууд.
Ta nariin hyndleh katogri gedeg bol hydlaa!!!ta nariin hyndetgedeg bol Tybsinbayaruiigaa har!!!hyndetgeed hynii alyyrchin bolson uu?....
Уг нь тийм ч зарим хүний суурь хүмүүжил хүний мөс чанар бас нөлөөтэй юм шиг байна
Ккк. Женко клуб Оросынх юм уу Монголынх юм уу? Оросууд Азийн ард түмнүүдийг гэтэл доорд үздэг!
Жүдо хүнийг хүндлэх их ухаанд сургадаг гэнэ үү, тэгвэл жүдоч Түвшинбаяр яагаад хүн алав, жүдогоо сайн сураагүй хэрэг үү, тэгтэл тэр чинь олимпод түрүүлчихсан байдаг
25 минут алалцаад амьдралын баталгаатай болно гэж шордох 2 хором тэвчвэл амьдралаа алдахгүй гэж сургах аль нь дээр вэ анхны "гавьяат"болон ардын багш нар аа
Монголын бөхчүүдээс Женко,Түвшинбаяр хоёроор төлөөлүүлээд харахад бөх, жүдо хүнийг алуурчин хулгайч л болгодог
Өнгөт гялгар төмөрт ач холбогдол өгөх, харийн тэнгэрт төрийн далбаа мандуулах гэх мэт хүүхдийн гэнэн тэнэг зангаасаа салах хэрэгтэй, тархины тураалтануудаа. ЖОНХУУ мэтийн муу хүмүүс энэ зан дээр чинь тоглолт хийгээд байна.
сайхан тамихчин охин бна харин зарим хүнд ЖУДО хүнийг хшндоэх ухаан олшодоггүй гэдгийг амьдрал харуулж бгаа шүү
Жүдочин түвшинбаяр хүнийг хүндлэх ухаан сураагүй.
Өөрөө үнэхээр дуртай учраас хүн спортоор хичээллэдэг. Уйгагүй хөдөлмөрлөж, цаг заваа зарцуулна. Бие бялдрын хувьд бусдаас илүү төрсөн нь бас нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, Спорт өндөр хөгжсөн орнуудада хүн өөрийнхөө төлөө л спортоор хичээллэдэг болохоос манайх шиг нэр алдарт хүрэх, баяжих, улс төрд орох зорилгоор ордоггүй. Манайх спортыг нэг л буруу тийш нь хөгжүүлээд явчих шиг боллоо.