сонин mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 73 дахь Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Токио хотноо үргэлжилж байгаа Хацү башёгийн 10 дахь өдрийн барилдаанд Оношо /М-5/-той учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяснаар 9 даваатай болов.
Энэ өдрийн барилдаанд Озэки Шодай, Сэкиваке Таканошотой барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 4  даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Хацү башёг нэг ч унаагүй тэргүүлж явсан Сэкиваке Митакэүми, 10 дахь өдрийн барилдаанд Хокүтофүжи /М-4/-тэй хүч үзэж түүнд ошидаши мэхээр ойчиж, 9 даваа, 1 унаатай болж тэргүүллээ алдлаа.
 
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/, Ичиножёо А.Ичинноров /М-2/-той учраа таарч барилдан түүнийг ошидаши мэхээр унаснаар 7 даваа, 3 унаатай болж, Ичиножёо даваа, унаа тэнцүү 5 боллоо. Харин Кирибаяма Б.Лхагвасүрэн /М-1/, Вакатакакаге /М-1/-тэй учраа таарч түүнийг хатакикоми мэхээр хаяснаар 4 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Энэ өдөр Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/, Миёогирюү/М-10/-тэй хүч үзэж түүнд ошидаши мэхээр унаж 4 даваа, 6 унаатай боллоо. Харин Хошёорюү С.Бямбасүрэн /М-6/ энэ өдөр Шиманоүми /М-9/-той барилдан түүнд сүкүинаге мэхээр унаснаар  6 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна. 
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг