sonin.mn
ЛОНДОН. /TASS/. Английн "Манчестер Юнайтед" клубийн португал хөлбөмбөгчин Криштиану Роналду Аваргуудын лигт хамгийн олон удаа тоглосон амжилтыг давтжээ.
Мягмар гарагт Өдгөө 36 настай довтлогч Швейцарын "Янг Бойз" зочин багтай хийх хэсгийн эхний тойргийн тоглолтод гарааны бүрэлдэхүүнд талбайд гарчээ. Энэ тоглолт түүний хувьд Аваргуудын лигийн 177 дахь тоглолт болсон байна. Тоглолтын 13 дахь минутад Роналду гоолдож, тэмцээний 135 дахь гоолоо оруулжээ. Энэ үзүүлэлтээр тэрбээр дээд амжилтыг эзэмшигч цорын ганц хөлбөмбөгчин юм.
Роналду Европын гол тэмцээнд хийсэн тоглолтын тоогоор Испанийн “Реал”, Португалын “Порту” багийн хаалгач асан Икер Касильястай эн тэнцжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг