Эмэгтэй чөлөөт бөхийн 68 кг-ын барилдаан үргэлжилж байна. Энэ жинд зодоглосон манай тамирчин С.Батцэцэг эхний барилдаанаа Францын К.Ларрокийн эсрэг хийв.
Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай франц бөх барилдааны явцад Батцэцэгийн мэхнүүдийг маш сайн хориглож, оноо алдахгүй тэсээд байв. Харин өөрөө манай бөхийг гурван удаа дэвжээнээс түрж гарган гурван оноо аваад байлаа.
Цаг дуусахад хорь гаруйхан секунд үлджээ. Тун эгзэгтэй энэ мөчид манай бөх мордох мэхээр өрсөлдөгчөө далаар нь унаган бүхэл дөрвөн оноо авав. Улмаар тэндээсээ залгуулан даралтаар цэвэр яллаа.
Одоо С.Батцэцэг Европын аварга цолтой орос бөх Ханум Вальеватай дөрөвт үлдэхийн төлөө барилдана.
Сэтгэгдэл0
ОБЪЕКТЫН ХАМГААЛАГЧААР ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ ХҮМҮҮС ЯАРАЛТАЙ АЖИЛД АВНА. ЦАЛИН ӨНДӨР 95903388
Батцэцэгийг Оросыг хэрэв ялбал жинхэнэ тамирчин юм гэж үзнэ.Хэрэв ах Оросоо хараад л сүнс сүлд нь хийсчихдэг бол тэр бусадтайгаа адилхан л ажил хийхгүй амар хялбар амьдарчих гэсэн Монгол Орос жүжигчин тамирчин улс төрчдийн нэг.
Yaaj iigeed yalax l chuxal!!!
Доош нь чихдэг ах нараа ялж байсан ганц ч монгол боолыг нь санадаггүй дээ золиг гэж.