сонин mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны XXXII олимпын наадмын ширээний теннисний төрөлд эх орноо төлөөлөн анх удаа өрсөлдөж буй ОУХМ Б.Болор-Эрдэнэ эхний тоглолтондоо Тунис улсын тамирчинг илүүрхэн хожлоо.
 
 
 
 
Ийнхүү ширээний теннисний спортоор Монгол Улс анх удаа олимпын наадамд оролцож, ийнхүү түүхэнд тэмдэглэгдэх хожил авч монголчуудаа баярлуулж байна. Эмэгтэй ширээний теннисний тамирчин Б.Болор-Эрдэнэ Монголын багийн хамгийн залуу тамирчин юм.
 
Д.Өлзийсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг