ТОКИО. /NHK/. Токиогийн Олимп, Паралимпын үеэр наадамд оролцож буй хүмүүсийн дунд өдөрт “COVID-19” халдварын долоон шинэ тохиолдол илэрч болзошгүй гэж тус наадмыг зохион байгуулагчид таамаглаж байна.
Энэхүү тоон үзүүлэлтийг коронавирусний халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийн талаар мэргэжилтнүүдтэй хэлэлцэх баасан гаргийн уулзалтын үеэр танилцуулжээ. Энэ нь наадамд оролцох тамирчид болон арын албаны ажилтнууд зэрэг 77 мянга орчим хүнийг хамруулсан тооцоолол ажээ.
Олимпыг зохион байгуулах хороо, Токио хотын засаг захиргаанаас танилцуулсан урьдчилсан таамаглалыг өнгөрсөн сард зохион байгуулсан туршилтын тэмцээний үеэр коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүсийн тоонд тулгуурлан гаргасан байна.
Мөн мэргэжилтнүүд наадмын үеэр үүсэж болзошгүй хамгийн таагүй нөхцөл байдлыг ч урьдчилан тооцоолжээ. Тодруулбал, халдварын улмаас нэг тамирчин, арын албаны 10 ажилтан эмнэлэгт хэвтэж, 57 хүн өөрийгөө тусгаарлах шаардлагатай болж магадгүй хэмээн таамагласан байна.
Олимпыг зохион байгуулах хорооны мэдээлснээр, Олимпын наадмын үеэр шаардагдаж болзошгүй эмнэлгийн үйлчилгээг олон нийтэд асуудал учруулахгүйгээр зохицуулахад зориулан эдгээр тооцооллыг гаргаж байгаа ажээ. Мөн үүнд “COVID-19”-ийн вакцинжуулалтыг харгалзан авч үзээгүй учир бодит тоон үзүүлэлтүүд улам бага байх боломжтойг онцолжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
manaid olimp baitugai temtseen uraldaan boloogui baihad honogt 1700 hun haldvar avch baihad olimpiin yer japand odort 7 hun gedeg chini gaigui yum bish uu?
Тэнэгээ тэд чинь ухамсартай соёлтой хариуцлагатай сахилга баттай хүмүүжилтэй хүмүүс учраас халдвар их тархахгүй байгаа юм. Үхэр монголчууд та нар ухамсаргүй соёлгүй хариуцлагагүй сахилга батгүй хүмүүжилгүй болохоороо халдварыг их тархаагаад байгаа юм. Өндөр соёлтой япончуудыг тэнэг үхэр монголчуудыг харьцуулаад хэрэггүй.
Americ maskgui yavdag bolson.huuchin hevendee ochson.