сонин mn

NBA-ийн домогт тоглогч Майкл Жорданы өмсгөл спортын түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдаж, дээд амжилт тогтоолоо. Майклын NCAA-гийн 1982-1983 оны улиралд Хойд Каролины багт тоглож байх үеийн майк “Heritage Auctions”-ий дуудлага худалдаагаар 1.38 сая ам.долларын үнэ хүрсэн байна. 1982-1983 улиралд Хойд Каролины баг NCAA-гийн финалд Хьюстоны их сургуулийн багийг 54:52-оор ялж байжээ. Өмнөх дээд амжилтыг мөн Майкл Жордан тогтоож байсан бөгөөд түүний 1986-1987 оны улирлын “Чикаго Буллз” багийн 23 дугаартай өмсгөл 480 мянган ам.доллараар зарагдаж байв.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин