сонин mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн барилдаан Их аваргагүй, харин 4 Озэки цолтой бөхчүүд зүүн, баруун жигүүрийг тэргүүлэн энэ сарын 9-нд буюу ням гарагт эхэллээ.
Сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал гэмтэл бэртлийн улмаас энэ удаа дахин барилдахгүй болсноор  6 башё дараалан өнжөөд байна. Ёкозүна цолтой бөхчүүдээс хамгийн олон башё дараалан өнжсөн нь Кисэносато. Тэрбээр гэмтлийн улмаас нийтдээ 8 башё дараалан өнжиж, эцэст нь зодог тайлсан. Харин Таканохана 7 башё дараалан өнжсөн үзүүлэлттэй удаалдаг бол Хакүхо ийнхүү 3 дугаарт бичигдэж эхэллээ.
Нацү башёд Монголын 6 бөх барилдаж байгаа бөгөөд эхний өдөр Чёошома Г.Мөнхсайхан/М-11/ Котоеко/М-12/-д котэнаге мэхээр уналаа.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/ Кагаяаки /9/-г ошидаши, Ичиножёо А.Ичинноров /М-6/ Точношин /М-7/-г ёрикири мэхээр тус тус давж, тэд энэ башёг даваагаар эхлүүлэв.
 
 
 
Мөн Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/ Миёогирюү /М-4/-г ёрикири мэхээр давсан бол Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/ Комүсүби Митакэүми-д ошидаши мэхээр ойчлоо. Энэ өдөр Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Мейсэй /М-2/-г кимэдаши мэхээр хаяж, эхний даваагаа авлаа.
 
 
 
Нацү башёгийн эхний өдрийн барилдаанд Шодай, Такакейшёо, Асанояама нарын Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давсан юм.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг