sonin.mn
Японы долоо хоног тутмын “Шюүкан Асахи Гэйно” сэтгүүлийн газраас их аварга Хакүхогийн тухай “Хакүхо Хонги” мангаг цувралаар гаргаж эхэлжээ. Хонги гэдэг нь түүх, домог гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, Хакүхогийн түүх, замналыг өгүүлэх юм байна. Энэхүү мангаг сүмо бөхийн талаар олон манга зохиож байсан зураач Ямазаки Кёосүкэ Хакүхогийн яриан дээр тулгуурлан зохиож байгаа гэнэ.
 
Ямазакигийн “Чиёонофүжи домог”, “Кёкүшюүзан домог” манга нь бестселлер болж байсан аж. Мангагийн эхний бүлэг “Үндэсний баатрын хүү” гарчигтай бөгөөд 2001 оны үйл явдлын талаар өгүүлэх юм байна. Ташрамд сонирхуулахад, ирэх сарын 9-нд эхлэх нацү башё Японд тогтоосон хатуу хөл хорионы улмаас үзэгчгүйгээр болно. Хэрвээ хөл хориог сулруулж, нөхцөл байдал намжвал башёгийн дөрөв дэх өдрөөс үзэгчдийг оруулах ажээ.
 
Б.Зул
 
Эх сурвалж: "Монголын үнэн " сонин