sonin.mn

Токиогийн олимпын бамбарын буухиа эхэлсний дараа тус наадмыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болжээ. Жагсаалыг зохион байгуулагчдын нэг, Тошио Миязаки Япон улсад зочлох тамирчин, албаны хүмүүсээр дамжин коронавирусийн тархалт нэмэгдэхэас сэрэмжилж байна. Мөн Кейко Накамори гэх эмэгтэй “Онц байдал тогтоосон ч цар тахлын нөхцөл байдал сайжраагүй. Иргэдийн 80 хувь нь олимпын наадам зохион байгуулахыг эсэргүүцсэн. Засгийн газар ард түмнийхээ дуу хоолойг сонсох ёстой” гэж “Киодо” агентлагт ярьжээ. Мөн жагсагчид Фүкүшимад цацраг идэвхт хаягдал овоолоостой байхад бамбар барьж гүйх нь шудрага бус хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Хэдийгээр Япон улсын Засгийн газар Фүкүшимад 300 тэрбум ам.доллар зарцуулсан боловч одоог хүртэл зарим газар нь хориотой хэвээр байгаа юм.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин