Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тус тус тохиолдуулан аж үйлдвэр, боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, барилга, тээвэр зэрэг салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг Төрийн дээд цолоор шагналаа.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр гардуулан өгөв.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор Монгол Улсын аж үйлдвэр, хөнгөн ба хүнсний үйлдвэрийн салбарын бодлогыг боловсруулан хэрэгжүүлж, удирдан зохион байгуулж, тус салбарыг улс орныхоо тулгуур багана болтол нь хөгжүүлэн эх орныхоо нийгэм, эдийн засгийн чадамжийг бэхжүүлэх үйлсэд хагас зуун жилийн хөдөлмөрөө зориулсан их амжилт бүтээлийг нь үнэлж, Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Паавангийн Дамдинг,
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Орхон аймаг дахь Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ахмад ажилтан Чойжамцын Баттуяа, Дархан-Уул аймаг дахь Дархан дулааны цахилгаан станц ТӨХК-ийн Дулааны хянах хэмжүүр, автоматикийн цехийн дарга Ванчигийн Даваажав, Орос Монголын хамтарсан “Мэргэ ван” ХХК-ийн инженер Раднаагийн Хайдав, “Номин констракшн девелопмент групп” ХХК-ийн ерөнхий захирал Шагдарсүрэнгийн Уламбаяр нарыг,

Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор БОНХЯ-ны ахмад ажилтан Ишжамцын Батцэцэгийг,
.jpg)

Монгол Улсын гавьяат багш цолоор Хэнтий аймгийн Биндэр сумын ЕБС-ийн ахмад багш Жамъянгийн Ренчиндорж, Баянгол дүүргийн 18-р хорооны иргэн, ахмад багш Шагдарын Шагдаржав нарыг,
Монгол Улсын гавьяат барилгачин цолоор ТЭСО ХХК-ийн зөвлөх инженер Одонгийн Сайнжаргал, “Говь гурван сайхан” ХХК-ийн зөвлөх инженер Банзрагчийн Цэдэнсамба нарыг,
Монгол Улсын гавьяат мал зүйч цолоор Дорнод аймгийн “Сан бэйс” ХХК-ийн захирал Самдангийн Итгэлийг,
Монгол Улсын гавьяат тээвэрчин Завхан аймгийн Улиастай сумын иргэн, ахмад тээвэрчин Чагнаагийн Дашзэвэгийг,
.jpg)
Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор УИХ-ын дэд дарга Ядамсүрэнгийн Санжмятав, Баянзүрх нийгмийн хөгжлийн сангийн тэргүүн Даваажавын Ганхуяг нарыг,
Монгол Улсын малын гавьяат эмч цолоор Архангай аймгийн Архангайн малчдын холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Чойжингийн Баасанжавыг,
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Баянхонгор аймгийн Тэмүүжин хүүхдийн театрын зургийн багш Чулуунбатын Сосорбарамыг,
Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Хөвсгөл аймгийн Аудитын газрын дарга, ерөнхий аудитор Гомбожавын Оюунгэрэлийг,
Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Хүдэрчулууны Батмөнхийг,
Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан цолоор Булган аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимийн удирдах зөвлөлийн гишүүн Доржийн Чимгээг тус тус шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулсны дараа хэлсэн үгэндээ “Бүгдийн амгаланг айлтгая.
Монголын үнэт зүйлсийн тэргүүнд хөдөлмөрч, бүтээлч иргэд нь байдаг. Тийм учраас эрхэлж байгаа ажил, мэргэжилдээ эзэн нь болж, өөрийн болоод бусдын амьдрал, улсынхаа хөгжлийн төлөө цуцашгүйгээр, чин сэтгэлээсээ зүтгэж, амжилт гаргасан иргэдээ Монголын төр хүндэтгэж, ард түмний нэрийн өмнөөс шагнаж, урамшуулсаар ирсэн билээ.
Та бүхний дунд шагнал аваад зогсч буй БНМАУ-ын Аж үйлдвэрийн сайд, Хөнгөн хүнсний үйлдвэрийн сайдаар 1960-1990 онд ажиллаж байсан, 86 настай Паавангийн Дамдин хэмээх ахмад бууралд Миний бие төрийн тэргүүний хувьд тусгайлан үг хэлэх гэсэн юм.
П.Дамдин гуай Үндэсний үйлдвэрлэлийн суурийг тавьж, галыг цахисан анхдагчдын төлөөлөл, энэ салбарыг удирдагчдын нэг бөгөөд ахмад үеийнхний эхлүүлсэн хүнсний үйлдвэрлэл өнөөдөр ч ард иргэддээ эрүүл, чанартай бүтээгдэхүүнээ нийлүүлсээр байгаа. Үйлдвэрлэлгүйгээр үндэсний эдийн засаг, эдийн засгийн тусгаар тогтнол оршин тогтнохгүй. Эдийн засгийн тусгаар тогтнолыг ямар ч сүржин үг, уриа лоозонгүйгээр өдөр тутмын шаргуу хөдөлмөрөөрөө тунхаглаж, тордож, хамгаалж яваа нийт үйлдвэрчлэгчдээ төлөөлүүлэн П.Дамдин танд гүн хүндэтгэл үзүүлж байна.
Өнөөдөр Төрийн хүндэтгэл хүлээж, цол, одон, медаль хүртсэн бүх хүнд, Та бүхний гэр бүл, хамтран зүтгэгчдэд амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Улс орны хөгжилд хүн бүрийн оролцоо, идэвх зүтгэл, шаргуу хөдөлмөр чухлаар шаардагдаж байгаа. Та бүхэнд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.
Сайн үйлс дэлгэртүгэй !” гэлээ.
Сэтгэгдэл0
Сонгуулийн үер сайн ажилласан гээд заавал гавьяат өгөх хэрэг байсан юм уу. Я.Санжмятав Монгол Банкны Н.Золжаргал хулгай хийж байхад дэмжиж байсан юм.
Энэ хүмүүсий Монголд юм хийсэнд эргэлзэхгүй байна.Ганцхан Женко өөрийгөө Бурхан гэж андууран "Титэм үг" бидэндээ хайрлагч Багабандийн Монгол төрд нэвтрүүлсэн хамгийн бохир бизнесс "Шагналын хур өршөөлийн наймаа"-гаар хичээллэж өөрийгөө битгий доош чихээсэй гэж бодож байна.Ер нь бол Ардчилсан орнууада энэ их гавьяат цолнууд байдаггүй.Тэр тусмаа урлаг спортынхны хэрээс хэтэрсэн гавьяат баатар цол санахын ч хэрэггүй.Яагаад гэвэл хүн ямар ч салбарт Улсын төлөө биш өөрийнхөө төлөө ажилладаг учраас.Жишээ нь Хакухо Монголын төлөө биш өөрийнхөө мөнгөний төлөө барилдаж байгаа.
2012-2016 Монголыг илгээр нь хэвтуулж ард тумнийг оронд оруулсан улсууд гавьяат болчих юм даа
баттулгаа ичиж үхээсэй наад долир ГАНХУЯГ САНЖМЯТАВ хоёр юу хийсэн гэж гавьяат болж байгаа юм бэ худлаа үнэн АН хан нэг нэгнээ шагнаад эхэллээ одоо бүр хамаатан садангуудаа шагнаж эхлэнэ дээ
Дараа нь ялтангууд шагнал тэмдэгээ авах юм байлгуй
Долир Ганхуяг Оюу Толгойг гацааж байсан гэж, Дубайн гэрээг байгуулах нөхцлийг бүрдүүлсэн гэж цол олгож байгаа юм уу. Эдийн засгийн ухааныг ойлгодоггүй гавьяат эдийн засагч гэж Ганхуяр, Дашзэвэг нарыг хэлдэг байх
дарханы политехникум, мал зүйч тэгээд шагнал нь гавьяат ндийн засагч гэнүү
yu gj dee mal mini naad neg erguu setguulch ni l anduuraad bichsen bga biz
Шагнал яахав вэ.Цаана чинь хийх ажил их байна даа.Төмөр энгэртээ зүүх дуртай хүмүүст зарлиг гаргахгүй тараагаад өгчихвөл цаг хэмнэх юм биш үү.
xa xa
Ч СОСОРБАРАМ ахад баяр хүргэе их мундаг хүн дээ
Uul Uurkhaig uramtai unagasan gej solor Gankhuyagt gavyat ogch bgam bol uu? Ichdeggyi maijig ovgon be?
Ганхуяг, Санжмятав мэт нь авахаар энэ гавъяатын шагналын үнэ цэнэ шалан дээр буужээ.
Долир Ганхуяг Санжмятав нар гавьяат болох үйл Монголчуудад л лав хийгээгүй. Хулгай луйвар хийж хор найрууллаа л гэж олгодоггүй юм бол өөрөөр тэдэнд гавьяа байхгүй
Jenko bas l teneg amtan bndaa
2012-2016 Монголыг илгээр нь хэвтуулж ард тумнийг оронд оруулсан улсууд гавьяат болчих юм даа. Дараа нь ялтангууд шагнал тэмдэгээ авах юм байлгуй
Za daa guuli ni tsuhuij ehelleedee.
хулгайч нар шүү дээ.
Naad shagnal ineedtei yum aa bolchihdoo ardchilal ingej dooshoo orj bna daa heden tomor hend heregtei yum be MONGOL uls YADUURALD abchihaad bhad arai chdee
энд нэг л шагналд дургүй авсан нэгнийг гоочтлж байгаа нөхөд өөрсдөө битүүхэн өөрсдөө авчих юмсан гэж бодож байгаа энэ шагналыг доороос буюу Аймаг сумын ИТХ -аас болон яам тамгын газар нам уламжилдаг шүү дэдэж авнаад зах нь хорооны хуралаас нэр дэвшүүлж дүүргийн үасаг дарга дүүргийн ИТХ -д оруулж хуралаар дэмжигдсэн тохиолдолд Ерөнхийлөгчийн тамгийн газрын шагналын тасагт очиж байж тэнд шийдэж ерөнхийлөгч зарилга гаргаж гардуулдаг үе үеийн ерөнхийлөгч ийм байсан байх ч болно. шүмжилж байгаа хүмүүс энэ шагналыг авах гэж бусадтай барицаж байна
bayr hurgie
kkk
bolj de
muu humuus bas bna aa
novshnuud bna
iim olon mundag humuus bhad mongol uls yagaad hogjihgui bn
amjilt
Атигар тарвагаас салаад атигар хулгайчийн гарт энэ улс орлоо. Монгол улс энэ атигар хулгайчийн гарт удаан тэсэхгүй. Юуны чинь Монгол ялна. Монгол ялагдаад эхэлсэн шүү дээ!!! Долларын ханш буцаад өсч, монголын уул уурхайн болоод бусад компаниудын ханш өдөр ирэх тутам унаж, Монгол руу чиглэсэн гадны хөрөнгө оруулалт, том төслүүд бүгд гацалтын байдалд орж эхэлж байна. Монголын ард түмээн!!! Нийгмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ жанхуу баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна. Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь. Энэ жанхуу засгийн эрхийг мөнгөөр худалдаж аваад Монгол улс Венесуэль улс шиг эмх замбараагүй байдал үүсэх бүх нөхцөл бүрдээд эхэлсэн. Ардын нам зоримог шийдэмгий ажиллаж өөрт бугшсан идээ бээрээ шахаж, улсын мөнгө луйвардсан бүх нөхдөд хариуцлага тооцож, дараа нь УИХ-р жанхуу хулгайчийг үтэр түргэн огцруулж, улсаас хулгайлсан мөнгийг төлүүлэхгүй бол удахгүй долларын ханш 10.000 болж, улс орны эдийн засаг бүрэн дампуурч,инфляци 1000 хувьд хүрч, бид жинхэнэ утгаараа бүрэн ялагдах болно. Шоронд сууж байх ёстой жанхуу хулгайч 30~50 тэрбумыг тарааж байж, ард түмний 150.000 цагаан хуудсыг өөрийн нэр дээр хакердаж, мөн дээр нь баахан бүтэх биелэх ямар ч боломжгүй хоосон амлалт өгч байж арай гэж ялсан ухаантай юм. Тэр баахан худал амлалтынх нь нэг болох ард иргэдийн бүх өрийг тэглэнэ, улсаас хулгайлж, луйвардаж авсан бүх үйлдвэрүүдээ улсад буцааж өгнө, өөрийн оффшор дансанд байгаа 1.1 тэрбум ам долларыг улсдаа тушаана гэсэн амлалтыг ард түмэн шаардаад эхлэнгүүт өөрийн найруулсан жүжгээ гаргаж ирж байна. Жанхуугийн сценариар бол өр тэглэх саналыг Ардчилсан нам УИХ-д өргөн барина, УИХ үл бүтэх энэ санаагаа хэрэгжих боломжгүй гэсэн хариу өгнө. Ихэнх нь харанхуй массаас бүрдэх ард түмэн жанхууг ардын баатар мэт хүлээн авах ойлголт улам гүнзгийрнэ... Ардын нам зоримог шийдэмгий ажиллаж чадах эсэхээс бүх зүйл шалтгаална. Жанхуу бол зүгээр орлон тоглогч, хутган үймүүлэгч...
БАЯР ХҮРГЭЕ.БАГШААРАА БАХАРХАЖ БАЙНА ШҮҮ.УРТ НАСАЛЖ УДААН ЖАРГААРАЙ.