Хүн төрөлхтөн сонсголтой сонсголгүй гэж хоёр хуваагддаг нь яах аргагүй үнэн. "Миний чихэн дээр заан гишгэчихсэн" гэсэн яриа хүртэл байдаг. Сонсох чадвараа чамлаж буй нь тэр. Сонсохын хувьд бол бусадтай адил сонсоно.
Гагцхүү хөгжим сонсохын хувьд арай өөр. Сонсоод дуулах гэхээр дуу авиа, өнгө эгшиг солонгороод байдаг даа. Ухаандаа дууг яг өнгөөр нь дуулах чадвар дутагддаг.
Гэхдээ сонсгол тааруухан мөртлөө гайхалтай сайн хөгжим тоглодог хүн байдаг. Ноот уншаад тоглоно л доо. Мэргэжлийн хөгжимчин юм уу дуучин болох л гээгүй юм бол энэ бол нээх айхтар проблем биш. Хүн хөгжим сонсох эрх нь бол чөлөөтэй. Харин ямар нэгэн хөгжим сонгож, сонирхоход энэ хүчин зүйл их нөлөөтэй аж.
Хүмүүс шоргоолж шиг олон байх хэрээр тоймгүй олон талт хөгжим сонирхож сонсоно. Амьдарч буй орчин, эргэн тойрон нөхцөл байдал маш ихээр нөлөөлнө. Монголд гээд л аваад үзье л дээ. Хот суурин газар, хөдөө тал нутагт амьдарч аж тердгөөрөе бид бас дотроо ялгарна. Тийм учраас хотын хөгжим, хөдөөний хөгжим гэж бас төрөлжүүлнэ.
Намайг хот хөдөөгөөр нь ялгалаа барилаа гээд л эмзэглэх, тэр бүү хэл илт дургүйцэх тохиолдол зөндөө л гардаг. Энэ асуудал дээр бол ямар нэгэн анги, давхрагын байр сууринаас огтхон ч ханддаггүй гэдгийг хатуу хэлье. Хот, хөдөөгийн хөгжим гэж ялгарах нь зөвхөн Монгол бус бүх дэлхийн улс орнуудад байдаг л үзэгдэл.
Жишээ нь: Америк л гэхэд country хөгжим гэж хөдөөнийхөн нь голдуу сонсдог төрөл байхад "urban rоск, рор"-ыг хотынхон нь илүү сонирхдог. Рок хөгжим нь төрөл жанраараа задраад явчихдаг. Манайд бол зохиолын буюу нийтийн дууг ихэвчлэн хөдөөнийхөн сонсох дуртай, рок попыг нь хот, суурин газар илүү сонирхох жишээтэй. Налайсан сайхан тал нутаг, уул хад, ус, гол мөрөн зэрэг сэдэв нийтийн дууныхны урын санд зонхилдог бол хотын залуучуудын сонирхдог дуу хөгжимд гудамж, цэцэрлэг, байр, дөрвөн ханан дахь амьдралын сэдвүүд голлоно. Дууны зохиомж, гармони, бүтэц, найруулгын хувьд ялгарна. Нийтийн дуу нь нийтээрээ дуулахад зориулсан утгаараа арай хялбар байх талтай. Рок дуу бол өөр бүтэцтэй.
Жишээ нь хөдөө найран дээр "Үүр битгий цайгаасай...” ч гэх юм уу "Албан тасалгааны цонхоор ... гээд дуулбал энэ одоо хаанахын сонин нөхөр юу дуулаад байнаа л гэнэ шүү дээ. Энэ бол бодит үнэн. Өөрөөр хэлбэл амьдардаг ахуй, нөхцөл байдлаасаа болоод сонирхдог, таашаадаг, шүтдэг ДУУ ХУУР бол өөр өөр байдаг.
Миний нэг багын найз байдаг. Надаас ах л даа. Бадамжавын Баяраа буюу Люфа Витька хэмээх 60-70 онд гялалзаж явсан нөхөр. Тухайн үедээ "од” байсан гэхэд хилсдэхгүй. Паркийн дэргэд хамтлаг байгуулагдахад бөмбөр тоглодог байсан. Би жаахан пацаан, хичээлээ пялчихаад тэнд гүйж очиж бас гитарын Цэцгээ ахыг тамхи татах зуур гитарыг шүүрч аваад тоглодог байлаа.
Монголын рок попын дээр үеийнхэн болон 40 мянгатынхан бол Витькаг андахгүй сайн мэднэ. Тэр нөхөр юугаараа онцлог байсан гэвэл Монголд "rolling stones"-ыг сурталчлан дэлгэрүүлэхэд маш их үүрэг гүйцэтгэсэн хүн. Хүн төрөлхтний орчин цагийн хөгжмийн хөгжлийн түүхэнд "роллингуудын" байгуулсан гавьяа бол үнэлээд баршгүй. Рок талын өвөг, 70 гарчихсан Мик Жаггер одоо ч дуулсаар. Люфа Витька маань одоо 68-тай. Саяхан нэг тааралдаж хөөрөлдөж суутал "rolling stones"-аа ярьсаар л. Энэ бол нөгөө циклдсэн буюу нэг зүйл дээр эргэлт буцалтгүй тогтсон байдлын яруу тод жишээ. Өнөө цагт "linken park" юм уу, "maroon5", "coldplay", greenday" гэх мэтчилэн хамтлагууд мандаж буй цаг шүү дээ. Хэддүгээр зуун, хэдэн он болчихоод байгаа билээ. Витька маань "Rolling "-тойгоо өтөлсөөр л... Энэ бол түүний л сонирхол, түүний л сонголт. Ийм хүмүүс сая саяараа байгаа. ,
Манай хамаатан Мөнхөө гэж нөхөр байдаг. Насаар бол залуу. Үе үе хот орж ирдэг. Ирэх бүрийдээ "Бөхийн өргөөнд" тоглолт үзнэ. "A-sound3-ын тоглолт үзэх үү гэхээр толгой сэгсэрнэ. "Юу нь гоё байгаа юм бэ, чанга гэж жигтэйхэн, үзэхгүй" л гэнэ. Мань хүн бол Л.Болдбаатар ч юм уу, Намсрайноровын дуулахыг сонирхдог хүн байхгүй юу. Энэ бол түүний л сонголт.
Юугаа сонсоно, юугаа сонирхоно, тэр хүний л эрх шүү дээ. Мөнхөө лугаа сонирхолтой хүмүүс мөн л их, түм дагуу шүтдэг хөгжим, шүтдэг хамтлаг дуучинтайгаа л насыг бардаг. Витька "Rollling Stones"-оос гадна бургасны мөчир шиг олон янзаар салаалан бий болсон хамтлаг дуучид байна, сонсоочээ гэхэд "үгүй" л гэнэ. "Роллингууд" дээр "циклдчихсэн" үнэнч фэн нь. Аливаа уран бүтээлчдийг шүтэн бишрэгчид нь дэмжиж, тоглолтынх нь тасалбарыг авч тордож, дагаж өтөлдөг нь жам юм. "Хүний сонирхлыг шүүх эрх хэнд ч байхгүй" гэж үнэн үг байдаг. Гэхдээ мэдээж туйлширч болохгүй. Амьдрал баян, хүн олон. Хатуу хил, зааг гэж байхгүй. Хүн боловсорно, хувьсана. Тэр дагуу хөгжмийн сонирхол нь хөгжиж хүрээ нь тэлдэг.
Би "Beatles"-ийг шүтдэг. Жон Леннон бол миний бурхан. Гэхдээ бусад хөгжмийн төрлүүдийг үгүйсгэдэггүй. Би бол хувьдаа "циклдэхийг" үл зөвшөөрдөг. Хөгжим төрөл бүрээрээ төгс төгөлдөр л байх ёстой гэж үздэг. Миний найз нарын хүүхдүүд "та ёстой гоё оо, бидний үеийн хамтлаг дуучдыг сонирхдог. Манай аав ээж бол тэгэхгүй ш дээ" гэдэг. Бага балчир байхад аав маань Энрике Карузо, Иван Козловский, Яков Лемешев болон бусад сонгодог аугаа тенор дуучдын пянзыг тавьж намуухан эгшмглүүлдэг байв.
Монголын суут хөгжмийн бурхад болох Гончигсумлаа, Мөрдорж, Дамдинсүрэн нарын хөгжим байнга манай гэрт дугараастай. Ингэснээр миний чихэнд сонгодог хөгжмийг дасал болгосон. Хожим Москвад манай гэрт Робертино Лоретти, Муcлим Магомаев, Эдита Пьеха-гийн дуунууд дуугардаг байснаар эстрад хөгжимд дуртай болсон. Бадрууган, Галсанбат нартай найзалснаар мөн 40 мянгатын орцонд "beatles" нарын рок idol -уудыг шүтдэг болсон. Орос 3-р сургуульд багын найз Ганболд, Ганхуяг нартай "Инээмсэгпэл" хамтлагт нэгдсэнээр поп хөгжмийгихэдсонирхохболсон.
Гадаадын хөгжмийг олон талстаар нь мэдэж, мэдэрч, судлах болсноор монголынхоо хөгжмийн урлагийн гайхамшгийг олж харсан. Илүү содон буудаг юм билээ. Онцгой өвөрмөц учир тэр. Уртын дуу л гэхэд "only one" шүү дээ! Ийнхүү этник хөгжим сонсдог болсон. Зохиолын дуунаас Жавхлангийн содон дуулахыг олоод сонсчихдог. Өөрөөр хэлбэл хөгжим, дууны бүх л төрлийн бүтээлд тэвчээрлэнгүй ханддаг болсон аж!
Хүүхдүүд маань Мөрдорж, Гончигсумлааг ч сонсдог, Норовбанзадыг дээдэлдэг, "beatles"-ийг сонирхдог, Павароттид уярдаг, Жавхлангаа ч мэддэг байгаасай л гэж хүсэх юм даа. Аливаа нэг хөгжим, дуу, хамтлаг дээр "циклдэж" "царцахыг" би хувьдаа таашаадаггүй
Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион
Сэтгэгдэл0
aa medehgui, yu geh geed baigaan. Tsartsahiig taashaadaggui gesen mortloo... Shal booronhii utgagui yum bichjee gej...
harin tn tenegduu
AALIGUI BALIAR UVGUN BAINA LEE SH DEE...UURIIGUU YU GEJ BODOOD YAVDAG YUM DANDAA ZALUU OHIDUUDIIG TATAG CHANGAAJ YAVNA!!!!!!
Залуу охидуудад хөгжмийн талын нарийн ширийн юм заадаг байлгүй дээ. Доод өнгө, дээд өнгө гээд л...
Metallicagiin derged Rolling-iig iamar Rock gehev dee gej uzdeg humuus bii. Ter bas l tsikldeh uildel bolhn dee. Gehdee hun tiim l baidag n sonin
би залуудаа сонсдаг баайсан хуучин дуунуудаа, хөгшин дуучдаа л сонсох дуртай, Битлз, Дэмис Руссос, Робэртинө Лорэтти, Саймон Гарфункэл, Том Жонс, Бони М, АББА, Смоуки гэх мэт, яагаад ч юм шинэ дуунуудыг хаааяа сонсдог ч чихэнд хоногшдоггүймаа
Уже уеийн дуучид тухайн уеийнхэндээл нэвт таалагддаг энэ бол байгалийн Жам ЕС!Мань мэтийн 60-аад онд торж хуухэд идэр насаа 70-аад онд УБ оссон улсууд бол юуны омно Битлз,Бижис,Ролингстоун,хожимнь Смоуки,Абба,Бони М . группуудыг шутэж сонсдог байсан.Оноодрийн залуучууд бол энэ хогжимийг нээх тоохгуйл юм билээ!Тэр уед Чинь бужиг хийж чаддаг залуучууд тун ховор "Манга" татана гэж яртдаг,хааяа сургуулийн удэшлэг болоход ичээд гарж бужиглэдэг хан байдаггуй,Ганц нэг зоригтой амьтан гараад татганад узнавал мань мэтнь бултийртлээ харж мангайгаад зогсдог байж билээ
40-г 40000-таар нь л байлгаарай. Бүү дайваарай. Зарим нь аль эрт дээлэндээ орж уртын дуу, зохиолын дуу даган салбаганаж МОНГОЛ МОНГОЛ хэмээн муухай бахирах аргаар хоолоо олж байгаа шүү.
Manaihand setgeliin hedelgeen dytyy bna uu?eeriinh ni saihan dyychin garaad hichneen saihan dyynyyd dyylaad orohod algaa tasih ni setgeleen dotor ni handyylah ni baga baih yum!bye byeneesee ichdeg yum baih daa!!!Bi bol zaluudaa chergiin yleeber hegjimiin hegjimchin yabsan hyn hegjimiin sonsgol Hynd eert ni togtdog baih aa!!odoo bol Paporotti,Vittoria Grigolo,robert Alagne,Angela Gheorghui,violin concerto in E minor,Verdi,Marie Callas,Dame Joan Sutherland,Andre Boselle,Yaponii aldart dyychin Sumi Jo-Casto Diva,Bellini orosiin agyy dyychin Anna Netrebko,Renee Fleming-Casto Divo,Elvis Presley geed edgeeriin dyy hooloig sonsohgyi bol hegjimiin naad zahiin enge ay tegelder bolj chadahgyi tyynii dotood setgeliin uyanga ni hyniig hymyyjyylehed ikhe nemertei yum daa!!!Bidnii hatyy hargis bye byeniihee ygiig abah dyrgyi hyniig syymjilj bna?geed sanaad hyleehgyi baina gedeg bol erdenet hynii byeiig olson gehed hezyy dee!!!Bid yragsilj l baigaa bol dyy hegjimeer bainga oyunlag ahih hegjimiin bolobsroldoo bainga anhaarch henees dytahgyi sonsgoltoi oyunlag nebtersen zar hyreetei amisgalah ni zeb!Gadaadad hymyysiig saarddaggyi hymyys eersdeen chag hygazaagaan herhen oloh tyhaid l gargaj irsen eersdiin ydirdamj baidag baih!ail byrt door hayaj hegjimiin bolobsroliin tyynii orluulah zemseg nom debter,noot hegjimiin hereglelyyd baih belgee!Tegj baij l hyn hegjimdee ergen irj dyrsamj dyyren heg ay egsilej baidag biz!Bi bol eeriin orniihoo NorobBanzad gyai yrtiin dyychidiinhaa agyy byteeliig syten biserdeg,bas ardiin dyynyyd zohioliin dyynyyd ch saihan oir zyyriin amralt bolood egne dee!!!neg sonind bichsen baisan hyniig ebchileed ehleheer ni dyy hegjimiin emchilgee hiisen gedeg baihaa tegeed ter hymyys ni edgej yalaarsij bna gesen syy!!!!Mongolchyyd mini yag odoo bid Delhiigees dytaj bolohgyi hyn byr hegjimiin bolobsroldoo anhaarch Dolgionii ene sanaa bodoltoi zeregzej yabah bis yy?!...............
Hotod turj ussun humuus, 40.000-han tsaanaa l uur shu!! Sonsdog hugjim, umssun zuusen, setgelgee ene ter bol munhiin zaluu, bas bolovson. Kk
Unen unen. Xotiin enee ter gej gaixuulj bgaadaa bish Baigaa ne l ene. 20 xurtlee xodoo osoj daraa ne xotod irj suurshsan olon xumuus baidag Gexdee xotiin tovd torj osson xun denduu oor shuu. Ted iluu tevcheertei busdiig sonsoj chaddag soyoltoi ara l oor shuu. Gexdee suuliin ued xotjilt xumsuusiin setgexuid ix xurdtai yavagdaj bna. Xodoo osson xumuus nogoo lzoxioliin duunuudiig xosgui gaixamshigtai delxiid xaa ch baixgui saixan duu gedeg. Tednii buruu gej uy baixav. Tiim l xemjeend setgej baina shuu dee Xotiinxon bol xezee ch tegexgui
40000-ХАН АНХ БИТЛЗ СОНСОЖ ЭХЭЛСЭН ГЭЖ ЯРЬДАГ БОЛЧИХСОН БАЙНА БИЛЭЭ.СЭЛЭНГЭ,ДАРХАН,ЗҮҮН ХАРААГИЙНХАН ЮУ СОНСОЖ БАЙСАН ЮМ БОЛ.НАМАЙГ 70-ААД ОНД ДЭЭР ДУРЬДСАН ГАЗАРУУДАД АМЬДАРЧ БАЙХАД БИТЛЗ,КРИДЕНС,ШОКИН БЛЮ,РОЛЛИНГ СТОУНЗ,РАНЭУЭЗ ЭД НАРИЫГ СОНСДОГ БАЙСАН ЮМ ШҮҮ.УРД НЬ ДОЛГИОН Е.L.O-ГШҮТДЭГ.ЖЕФ ЛИНН МИНИЙ IDOL ГЭЖ ЯРЬДАГ БАЙСАН САНАГДАХ ЮМ.
Унэншд!70-ад оны уеээр зун болоод гадаадад сурдаг оюутнууд амралтаараа ирэхэд манай 40 мянгатад айл болгоны цонх балконоос Битлз,Абба,Смоуки Роллингстоунз хангинаадл шоно дул болтол гадаа зугаалаадл их гое байдаг байсаныг одно болтол бид хуурнэн санацгаадаг
Социализмын үед Beatles-ийг сонсохоор Дотоод яамныхан мөрдөж мөшгиөд аймаар байсан гэсэн. Нууцаар сонсдог байсан гэж байгаа биз?
шал худлаа наадах чинь!Одор шоногуй пянз орилуулаадл рок поп хогжим чанга чангаар 40-ААР дуурэн хангинаадл байдаг байсан тэрийг хэнч хорьж цагдаж байгаагуй!Худлаа битий тасарч туйлширсан юм шаагаад бай!
40.000 iinhan haltar sh dee. Dandaa sonin hulhaich ch yum shig hulhi ch yum shig neeh sonin hashaaniih ch yum shig bairniih ch yum shig.Harin 120 220 mikr horoolol baga toirog ed nar bol uur sh dee.Ohiduud bandi nar ni ilt bairniih ni medegddeg
Ардын хувьсгал мандсаны дараа МАХН тухай үеийн Монголын сэхээтнүүдийн сор болсон хүмүүс, тайж ноён удам угсаатай болгоныг толгой дараалан "удам дамжсан дарлагч ангийн төлөөлөгчид" гэж үзэн алахыг нь алж, элдвээр хяхан хавчиж харин ядуу гуйлгачин, жирийн харц ард гаралтай нөхдийг дэмжин тэтгэж үр хүүхдүүдийг нь гадаадад /гол төлөв ЗХУ-д/ сургууль соёлд явуулж боловсруулж шинэ цагийн сэхээтэн төрүүлэх бодлого явуулсан. Тэдэнд зориулж 50-60-д онд нийслэл хотод байр байшин барьж өгч бөөндөж оруулсан нь одооны 40, 50 мянгат юм. Түүнээс биш нээх удам судар сайтай сэхээтэн хүмүүс тэнд амьдраад байсан юм байхгүй. Тэгэхээр 40, 50 мянгатынхан гээд хөөрцөглөөд байгаа нөхөд чинь дан үгээгүй хоосон ядуусын үр хойчис шүү дээ.
Kkkk Шариков Чи 40.000 Тэгээд болоогуй шуу Plebeian /Плебей минь Минь гэсэн нь чи 12 микрорайон байж юу магад гэж
ENE DOLGIONIIG NEGEN AR'S UNGUNII EMCH YAR TEMBUUNII UUR GEJ BAISAN. AM'DRALDAA 10 UDAA TEMBUURCH GONOTSON GESEN. ZAVHAI UVGUN.
Mash zuv bichjee. Hunii huviin amidraliig bitgii yaritsgaagaad baigaach. Ta nar bugd sex-d durgui humuus yum uu
Яков Лемешев биш. Сергей Яковлевич Лемешев гэдэг Оросын мундаг оперын дуучин байсан. Ер нь, өөрийн бодол өөртөө л зөв байдаг.
дотоод яамныхан дуу дууллаа гэж мөрдөж мөшгөөгүй байхаа харин архи уух зодоон,хулгай хийлээ гэж л,,,,
Yooy ter Batsuhiig zuragtaar haraad buur gutchih yum gartaa huurug bariad delbiij dalbaisan deel denduu nuser bus ...kh ene mongolchuudiin hugjliig uugeer uneleh yum bna l daa
GOMO MONHJARGAL GEJ YAG YAADAG HUN YUM BE ENE HUN MONGOLIIN INTERNET ERTONTSOD OD BOLJ DUUSLAA SHUU
Монголын нэгэн үеийн сэхээтнүүдийн үр хүүхдүүд 40, 50 МЯНГАТАД өсөж өөрийн зүтгэл, эцэг эхийнхээ чармайлтаар өндөр боловрол эзэмшсэн үлгэр дуурайлал болсон шилдэг сэхээтнүүд бий... Үүнийг ч нийтээрээ хүлээн зөвшаарч хүндэтгэдэг... Гэхдээ!!!! эдгээр сэхээтнүүд гэгч хоорондоо эрс ялгаатай харагддаг. Нэг бүлэг нь: Хүмүүжилтэй дээр нь өндөр соёл боловсролтой ГЭГЭЭРСЭН... нөгөө бүлэг нь: Хүмүүжилгүй өндөр боловсролтой соёлтой дүр эсгэсэн Танхай этгээдүүд... Ард түмнээ соён гэгээрүүлэх үйлсэд хичээл зүтгэл гаргаж байдагаараа Б. Долигоон мөн дүү бүсгүй нь Гэгээрсэн Сэхээтний төлөөлөлд зүй ёсоор орно гэж боддог... Харин боловсрол соёлтой дүр эсгэсэн Хүмүүнжээгүй балмад танхайнууд нь гадаадын үл бүтэх этгээдүүдийн гар хөл, бууны нохой болон ард түмнийхээ толгой угаан төрийн өндөр тушаалд гарч мунхаг шуналаа хэрэгжүүлэн "чацага" царайлаад явцгааж байна. Нийслэл хотод төрж өссөн Монголынхоо шилдэг сэхээтэн, хөдөлмөрийн алдартнуудын үр хүүхдүүд та бүгд нэр хүнд, удам угсаагаа бодох цаг нь болжээ...
Ардын хувьсгал мандсаны дараа МАХН тухай үеийн Монголын сэхээтнүүдийн сор болсон хүмүүс, тайж ноён удам угсаатай болгоныг толгой дараалан "удам дамжсан дарлагч ангийн төлөөлөгчид" гэж үзэн алахыг нь алж, элдвээр хяхан хавчиж харин ядуу гуйлгачин, жирийн харц ард гаралтай нөхдийг дэмжин тэтгэж үр хүүхдүүдийг нь гадаадад /гол төлөв ЗХУ-д/ сургууль соёлд явуулж боловсруулж шинэ цагийн сэхээтэн төрүүлэх бодлого явуулсан. Тэдэнд зориулж 50-60-д онд нийслэл хотод байр байшин барьж өгч бөөндөж оруулсан нь одооны 40, 50 мянгат юм. Түүнээс биш нээх удам судар сайтай сэхээтэн хүмүүс тэнд амьдраад байсан юм байхгүй. Тэгэхээр 40, 50 мянгатынхан гээд хөөрцөглөөд байгаа нөхөд чинь дан үгээгүй хоосон ядуусын үр хойчис шүү дээ.
Долгион 40000-ынх мөн үү. Би л лав мэдэхгүй юм байна. Өнөөдөр хүн болгон л 40000-х гэдэг болж дээ.Харин бичсэн юм нь бол зүгээр болжээ.
40 мянгат гэж юуг хэлээд байгаагнь ойлгохгуй ходооний матарууд хуртэл би 40 мянгатынх ухааны юм яриад явдаг болсон байналээ!2-3 хан асуулт асуугаадл будаашд тиймэрхуу юмнууд бол!Би бол 1-р 40 мянгатын (бас 2-р 40 мянгат гээд 2-р зэргийн 5 давхар
угсармалууд бий!андуурч болохгуй 2-р 40 мянгатад ихэвчлэн ажилчин пролетарууд амьдардаг 1-р 40 мянгатаднь голдуу сэхээтнууд,дарга нам,эрдэмтэд зохиолчид болон Монголын пор болсон хумуус амьдардаг байв)
"Сор"
Тийм ээ. Дотроо бас жаахан ялгаа заагтай байлаа. 1-р 40 000-д социализмыг магтан дуулдаг уран үгийн мастерууд, намын даалгавраар түүхийг гуйвуулан бичдэг түүхч эрдэмтэд олноор амьдарч байв шүү. Ёстой нэг ээж ааваас гарсан юм шиг гарал үүсэл нь "жирийн ядуу малчин ард тэрний тэддүгээр хүүх, охин" болон төрсөн Монголын "пор" болсон хүмүүс амьдардаг байлаа. 2-р 40 000-д нь социалист хөдөлмөрийн гавшгайчид амьдардаг байсан.
Хоое хонио!Би оороо хэдийгээр гадаадад амьдардаг боловч миний эцэг эхээс улдсэн 1-р 40 мянгатын байраа би зарахгуй!Энэ байр бол Их дэлгуурийн зуун гарын байранд УБ-ын товийн "А" зэрэглэлтэй байр 1959 онд засгийн газар сайд нарын зовлолийн ажилтан сэхээтнуудэд олгож байсан байр!Одоо бол гадаадын Монголд олон жилийн томилолтоор ажиллаж байгаа экспатуудад холслуулдэг учиртай!Яваандаа бол би тэнд оороо амьдрана,тэр байранддаа торсон тэндээ ухнэ!Та нар ходооний хонинууд бол ийм юмыг ойлгохгуйшд!Хотын мэр Бат-Уул яаагаад одоо болтол аавынхаа байранд 40 мянгатадаа амьдардгийг чи мэдэж ойлгож чадахуу,? чадахгуйшд!Манай 40 мянгат бол УБ-д юуутайч зуйрлэшгуй нандин эрдэнэ!
2017 оноос бугдийг нь нураагаад шинэ тэнгэр баганадсан байшингууд барина ааа. Тэгэхээр чи наанаа ясаа тавиааа. 40 000 ямар амиа бодож довооо шарлуулж яваа чам шиг бэртэгчингийн ясаа тавьдаг оршуулгын газар юм уу? Наад сайхан гадааддаа аяга тавгаа олигтойхон угаагаад эзнийхээ чулуудсан талхны захыг мэрээд хэвтэр дээржэ дуугай цаашаа хараад цагариглаж хэвт.
40.000 бол Арбат ! Тэндхийхэн бол Дети Арбата ! Уунээс илуу юу хэлэх вэ ? Байр байшиндаа асуудал байгаа юм бишээ Ходооний баатруудаа ... Оюун санаа, гэгээрэл сэхээрэл хотын соелын Spirit / амин сунс , сулд хийморь , олгий болсон Сэхээтний олгий гэдэгдээ байгаа юм. Улаанбаатарын Арбат ! Thats it ! Долгион ах сайхан нийтлэл бичжээ Хогжим гэдэг чинт хуний соел мэдрэмжийг илэрхийлэх зуйл .