сонин mn
МАН-ын Сонгуулийн төв комиссын нарийн бичгийн дарга Ш.Раднаасэдтэй өчигдөр 17:00 цагийн орчимд сонгуулийн үйл явцын талаар ярилцлаа. 
 
-Монголын ард түмэн тө­рийн тэргүүнээ сонгох чухал үйл явдлын гэрч болж байна. Энэ удаагийн Ерөнийлөгчийн сонгуулийн үйл  явц ямар­шуу­хан байна вэ?
 
-АН-ын зүгээс хуульд ний­цэхгүй маш олон үйлдэл явуулж байна. Тухайлбал мөнгө тарааж байна. Машин явуулж хүн зөөж байна. Манай намын шаардлага тавьсан ухуулагчдыг барьж хорьж байна. 
 
 
-Шаардлага тавьсан ухуу­лагч­дыг  хорьж байна гэдэг тань юу гэсэн үг вэ. Тайлбарлахгүй юу?
 
-Хорооны засаг дарга нар “Энэнд саналаа өг” гэж ухуулга хийж байна. Үүнд нь шаардлага тавьсан манай ухуулагчдыг цагдаад өгсөн. Цагдаа нар ухуу­­лагчдыг барьдаг, хорьдог, саатуулдаг арга хэлбэрт ор­чихсон байна. Тэгсэн хэрнээ өөрсдөө хэдэн зуун мянган ма­шин гаргаж хүн зөөж байна.
 
Бараг АН-ын бүх машин хүн зөөж харагдсан.  Шуудхан хэлэхэд сонгогчдыг гэрээс нь чирэх шахам авч ирж саналыг нь өгүүлж байна шүү дээ. Нөхцөл байдал үнэн хэ­рэгтээ иймэрхүү л байна. Мөнгө тарааж, юм амалж байгаа нь наад захын асуудал болжээ.
 
Тухайлбал саналаа өгвөл ни­сэхийн Морингийн даваан дээр газар өгнө гэж хэлснээс болоод одоо Морингийн даваан дээр хэдэн мянган хүн цугларчихсан байна. Тэнд нь очоод болиоч ээ гэж шаардлага тавихаар цэрэг цагдаагаар айлган сүрдүүлдэг байдалд орчихлоо. 
 
Мөн Баянзүрх дүүрэгт нэг иргэн очоод  хурууны  хээгээ өг­төл “Та саналаа өг­чихсөн бай­на” гээд  өгүү­лэхгүй байсан гэнэ. Шаард­лага тавихаар цаг­даа ирээд “Нааш ир” гээд аваад яв­чихаж байна. Сонгуулийн явц, нөхцөл бай­дал үнэхээр айм­шигтай байна. Яг үнэндээ бол мөнгө тарааж байгаа нь юу ч биш боллоо. Бүхий л хэлбэрийг ашиглаж байна. 
 
 
-Сонгуулийн санал өгөх өд­рийн өмнөх өрсөлдөөн шударга явагдаж чадсан болов уу? 
 
-Санал авах өдөр хүртэл те­левизээр Ц.Элбэгдоржийг л сур­талчилж байна. Ба­раг ихэнх те­левизээр сур­тал­чилж байна лээ. Бид сонгуулийн өмнө хэвлэл мэ­дээллийн хэрэгслээр маш олон тайлбар хийсэн. Маш их гомдол зөрчил гарсан шүү дээ.
 
Үнэндээ энэ сонгууль хэ­тэр­хий хүч түрсэн сонгууль болж байх шиг байна. Ийм байд­лаар сонгууль явагдах аваас хой­шид  сонгууль гэж хийгээд ч яах вэ. Хүчтэй нь саналаа авчихдаг, хүчгүй нь үлддэг ийм л нөхцөл байдал бий боллоо. 
 
Үнэхээр харамсалтай байна. Өчигдөр гэхэд л зөөврийн хайрцгаар са­нал авсан. Гэтэл оюутнууд зөөв­рийн хайрцгаар санал өгөх ёсгүй. Харамсалтай нь Цэргийн их сургуулиудын оюутнуудыг хү­чээр жагсааж байгаад саналыг нь луй­вардсан байна.
 
Саналыг нь авахдаа хажууд нь хүмүүс харж зогсож байгаад авсан гэсэн мэдээллийг хэвлэл мэ­дээллийн хэрэгслээр хүртэл цацсан бай­гаа. Дээрээс   нь   зөөврийн хайрц­гаар санал өгөх хү­мүүсийн нэрсийг тав хо­ногийн өмнө бат­­лах ёс­­той.
 
Гэтэл өчигдөр бат­­лаагүй. Шууд нэрийг нь би­чиж аваад цэрэг хувцастай хү­мүүс Батлан хамгаалахын их сургууль дээр саналыг нь аваад сууж байна.  Сурталчилгааны хууль зөрч­сөн асуудал захаас аваад байна. Өчигдөр, өнөөдрийн сонгуультай холбоотой асууд­луудыг балмад гэж хэлэхэд буруудахгүй. 
 
 
-Тэгэхээр  энэ  удаагийн Ерөн­хийлөгчийн сонгууль шу­дарга бус явагдаж байна гэж ойлгож болох нь ээ? 
 
-Тийм ээ. Энэ удаагийн сон­гуульд шударга зүйл үнэ­хээр ховор байна.  Юу ч гэж хэлэхээ мэ­дэхгүй, хэлэх үг ч олдохгүй байна. Ийм байдлаар сонгууль явуулбал дахиад сонгууль хийх хэ­рэггүй. Хүчтэй нь төр засгаа барьдаг хэлбэрт Монгол Улс шилжиж байна. Энэ сонгууль бол туйлын харамсалтай, эм­гэнэлтэй болж өнгөрлөө. 
 
 
Д.Баяржаргал
 
Эх сурвалж: