Дорноговь аймгийн төв Сайншанд хот, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн ажил байдалтай газар дээр нь танилцаж, дөрөв хоног ажилласан Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн сэтгүүлчид болон иргэдийн асуултад хариулсан яриаг тоймлон хүргэж байна.
-Та Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд энэ удаагийн ажлын айлчлалдаа ихээхэн ач холбогдол өгч, шийдвэр гаргах түвшний олон сайд, дарга нарыг дагуулж яваа зорилгоо товчхон тайлбарлахгүй юу?
-ХХI зууны Монгол Улсын хөгжлийн тулгуур бүс болох Дорноговь аймгийн Сайншанд хот, эх орны маань зүүн өмнөд хаалга Замын-Үүд сумын хөгжил дэвшил, тэнд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажилд шинэчлэлийн Засгийн газрын тэргүүний хувьд ихээхэн ач холбогдол өгч байгаа.
Тийм ч учраас энэ удаагийн “Шинэчилж шийдье-222” албан томилолтын бүрэлдэхүүнд ЗГХЭГ-ийн дарга, Эдийн засгийн хөгжлийн сайд, Барилга хот байгуулалтын дэд сайд, ГЕГ-ын дарга, Улаанбаатар төмөр замын дарга, зарим агентлагийн дарга нар гээд өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирлээ.
Энэ олон дарга нарыг энд авч ирсэн учир нь олон жил шийдэж чадахгүй ужгирч, хөдөлж цөхөөд байгаа асуудлуудыг шийдэх л зорилготой. Эхнээс нь шийдээд ч явж байна. Урьд өмнөх шиг баахан худлаа ярьж, ямар ч асуудал шийдсэн юм байхгүй “дашийн шог” болоод мартдаг засаг биш гэдгийг хэлье.
-Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн ажил өмнөх Засгийн газрын үед эхэлсэн. Тэр үед энэ ажлыг та хариуцаж байсан санагдана?
-Хоёр жилийн өмнө Тэргүүн шадар сайд байхдаа Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн асуудлыг хариуцаж байсан. Эдийн засгийн чөлөөт бүс, Замын-Үүд сум хоёрт БНХАУ-аас олгосон зээлээс 50 сая ам.долларыг нь зарцуулъя гэж шийдсэн.
Үүн дээр Монгол Улсын Засгийн газраас олгосон мөнгийг тооцохоор бараг 60 сая ам. доллар болж байгаа юм. Энэ нь монгол мөнгөөр 80 тэрбум төгрөг гэсэн үг. Эхний ажлууд хийгдсэн.
Гэхдээ засаж залруулах, сайжруулах, зарим албан тушаалтан, ажил хариуцсан дарга нартай хариуцлага тооцох ч ёстой асуудлууд бий. Гэхдээ би өнөөдөр хойшоо харж ярихгүй. Урагшаа харж, өмнөх ажлаа түргэвчлэх, хариуцлага сахилгатай байж энэ чухал том ажлын ард гарах тухай ярина.
-Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс, Замын-Үүд суманд хамгийн эхлээд шийдэх ёстой ямар хүндрэл бэрхшээл байна. Одоогоор бүтээн байгуулалтын ямар ажлууд эхлээд байна?
-Замын-Үүд суманд яаралтай шийдэх ёстой, олон жил хуримтлагдсан бэрхшээл зовлон их бий. Хамгийн түрүүнд дэд бүтцийн асуудлыг ярих ёстой. Цэвэр, бохир ус, дулаан хангамж, найдвартай цахилгааны эх үүсвэр өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Шинэчлэлийн Засгийн газар нэн тэргүүнд эдгээр асуудлыг шийднэ.
Энүүхэн хойно дулааны цахилгаан станц барьж байна. Энэ намар гэхэд станцын барилга баригдаж дуусна. Өвөл нь тоног төхөөрөмжүүдээ суурилуулна. 2014 оны яг өдийд ашиглалтад ороход бэлэн болсон байна. Тэгээд тохируулга, бас бус ажлууд хийгдсээр дараа жилийн намар дулааны цахилгаан станц ажиллаад эхэлнэ.
Шугам хоолойнууд солигдох ажил ид хийгдэж байна. Ингээд эхний ээлжинд Замын-Үүд сум нэгдсэн халаалтад холбогдоно. Хоёрдугаар том асуудал бол Замын-Үүдийн цэвэр усны тухай юм. Энэ талаар амтай болгон нь ярьсаар, одоо улиг, домог болсон гэхэд болно. Замын-Үүдийн хатуулаг ихтэй уснаас болоод өвчлөл их байгаа талаар хангалттай олон жил ярьсан.
Хүний хамгийн чухал хэрэглээ болсон цэвэр усны асуудлыг бид тодорхой түвшинд шийднэ. “Сэвхүүлийн тойром” гэдэг газар гурван худаг гаргасан. Тэндээсээ нааш нь 13 км хоолой татаж усаа авч ирнэ. Энүүхэн хажууд ус цэвэрлэх том байгууламж барьж байна. Ус цэвэрлэх байгууламжаа энэ намар ашиглалтад оруулна.
Цаашдаа Замын-Үүд сумынхан хатуулаг ихтэй усны зовлонгоос ангижирна. Нэгдсэн системээр цэнгэг усаар найдвартай хангагдах ажил одоо ид хийгдэж байна. За гуравдахь асуудал бол бохирын шугамын ажил байгаа. Замын-Үүд сумын нэгдсэн цэвэрлэх байгууламжийн санхүүжилтийг шийдэж барилга, байгууламжийн ажил бас л ид өрнөж байгаа.
Замын-Үүд сумын цэвэрлэх байгууламжийн хувьд нэлээн орчин үеийн дэвшилтэт технологиор хийгдэж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Эцэст нь Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд эхний ээлжинд 14 км авто замын ажил хийгдэхээс далангийн ажил дууссан. Хайрган хучилтын ажил дуусах шатандаа явж байна.
-Замын-Үүд суманд төсөвлөгдсөн 60 сая ам. доллараар зөвхөн эдгээр ажлууд хийгдэх нь гэж ойлгож болох уу?
-Энэ бол маш их мөнгө. Өөр ч ажлууд хийгдэнэ. Та бид хамтдаа сая энүүхэн хажууд бариад хаячихсан том хоосон хашаа харсан. Нэг тэрбум төгрөгөөр барьсан энэ том хашаа зарим газраа нураад унасан байгааг ч харсан л байх. Тэр хоосон хашаан дотор бас л нэг тэрбум төгрөгөөр боссон өнчин ганцхан байшин байгаа.
Тэр чинь нөгөө алдарт чөлөөт бүсийн захиргаа шүү дээ. Одоо бол энэ том хашааны гурваны нэгд нь миний саяны ярьсан дэд бүтцийн ажлууд орж ирээд хийгдэж байна. Гэхдээ тун удахгүй чөлөөт бүсийн энэ том хашаа 100 хувь халуун дулаан, цэвэр бохирын систем, гэрэл цахилгаанаар хангагдана.
Дотор нь хатуу хучилттай сайн чанарын засмал зам тавигдана. Дэд бүтцийг нь шийдчихээр дотор нь баригдах байшин сав, бусад асуудал аяндаа зохицуулагдаад явчихна. Хугацааны хувьд 2014 оны дөрөвдүгээр улирал гэхэд бүгд шийдэгдэж, ашиглалтад орсон байхаар одооноос ажил тун шаргуу тооцоотой эхлээд явж байна.
-Жил хагасын дараа гэхэд Замын-Үүд сумынхан Улаанбаатарын иргэд шиг тав тухтай амьдралын нөхцөлөөр хангагдах юм байна гэж ойлгож болох уу?
-Тийм нөхцөл бүрэлдэх хөрөнгө санхүүгийн асуудлыг бүрэн шийдээд өглөө. Одоо шат шатны ажил хариуцсан хүмүүсийн идэвх санаачилга, овсгоо самбаа, хамгийн гол нь төр түмэндээ хоёргүй сэтгэлээр зүтгэх чин зоригоос бүх зүйл шалтгаална. Манай Ч.Сайханбилэг, Н.Батбаяр сайд нар энэ ажилд гар нийлэн үнэхээр сэтгэл гарган ажиллаж байгааг хэлье.
Дээр нь бас нэг зүйлийг хатуухан хэлэхэд хөрөнгө санхүүг нь 100 хувь шийдэж өгөөд байхад ажил цалгардуулах, улсын хөрөнгө мөнгөнд шунахай сэтгэлээр хандаж идэж, шамшигдуулах асуудал гаргавал тийм хүмүүстэй хатуухан хариуцлага яригдах болно гэдгийг хаана, хаанаа сайн ойлгох хэрэгтэй.
-Замын-Үүдээс есхөн км-ийн цаана харагдаж байгаа Эрээн хот өдрөөс өдөрт өргөжин тэлж, өнгө зүс нь сайжраад л байх юм. Дэд бүтцийг нь шийдээд өгвөл Замын-Үүд ногоорч, элсний нүүдэл багасна гэж та үзэж байна уу?
-Тэр бол зөвхөн Замын-Үүдийн иргэд, энд ажиллаж, амьдарч байгаа Монгол хүн бүрийн хүчин зүтгэлээс шалтгаална. Амьдралаа сайжруулж, тав тухтай орчинд амьдаръя гэж бодож л байвал нэн түрүүнд мод тарьж, түүнийгээ арчлан тордоцгоох ёстой. Одоо бүх юмыг төр засгаас нэхэж, шаардаж амьдардаг залхуу, хувиа хичээсэн явцгүй зангаасаа салах цаг болсон.
Бид сая нэг компанийн барьж байгаа 120 айлын орон сууцны барилгыг үзээд ирлээ. Хажуу талд нь томоохон зочид буудал ч барьж байгаа юм билээ. Тэд баахан зовлон тоочиж байна. “Одоо яана аа, та нарын барьж байгаа дэд бүтцийн байгууламжууд ашиглалтад ороход жил гаруйн хугацаа байгаа юм байна.
Харин бид нар цэвэр усны худаг гаргаж, бохирын шугам татаж, баахан зардал гаргасан” гэж байна. Ашиг олох гэж л байгаа бол тэр зэргийн зардал гарч л таарна. Энэ бол зовлон биш.
Түүний оронд тэдэн га газарт мод тарьж, ногооруулах гэсэн чинь усны асуудал тийм, ийм байна, энийг яаж шийдэх вэ гэж асуудал хөндсөн юм ярьж зовлон тоочдог болмоор байна. Ер нь Монгол хүн сэтгэхүйгээ үндсээр нь өөрчлөхийг энэ цаг үе, бидний амьдарч байгаа нийгэм шаардаж байгаа гэдгийг хүн бүр бодох хэрэгтэй.
-Өнөөдөр Замын-Үүд сумын үндсэн иргэдийн тоо 15 мянга хол давсан гэж байна. Үүн дээр түр оршин суугч, явуулын иргэдийг нэмбэл ойролцоогоор 30-аад мянган хүнтэй болжээ. Ирээдүйд хүн амынх нь тоо тасралтгүй өсөх нь тодорхой. Энэ талаар Засгийн газрын тэргүүний хувьд ямар бодолтой явна?
-Засгийн газраас энэ онд Замын-Үүд хотыг хөгжүүлэхийн тулд 15 тэрбум төгрөг хуваарилсан байгаа. Энэ мөнгөөр юу хийх вэ гэдгийг бид шийдэхгүй. Замын-Үүдийн засаг дарга М.Баянмөнх, ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат хоёр ч энэ асуудлыг шийдэж чадахгүй. Үүнийг зөвхөн Замын-Үүдийн иргэд л шийдэх учиртай.
Энэ асуудлыг дээд зэргийн ардчилсан байдлаар шийдэх ёстой. Бид өчигдөр шөнө хагаслан Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Замын-Үүдийн Засаг дарга М.Баянмөнх, эмнэлэг, сургууль, төмөр зам гээд бүх л газруудын удирдлагуудтай урьдчилан санал сонсох байдлаар ярилцсан. Олон чухал санал, санаачилгууд яригдсан.
Эхний ээлжинд Замын-Үүдэд 100 хүн хэвтэж эмчлүүлэх боломжтой, орчин үеийн оношилгооны төхөөрөмжөөр сайтар тоноглогдсон эмнэлэг барья гэдэг дээр үндсэндээ санал нэгдсэн. Хоёрдугаарт, шинэ сургуулийн барилгыг яаралтай босгоё гэдэг санал яригдсан.
Замын-Үүдэд дөрвөн жил баригдаад дуусдаггүй нэг алдартай цэцэрлэг байгаа. Сургуулийн барилга нь ч бас л бүтэлгүй тал руугаа яригдаад байдаг юм билээ. Яагаад дуусдаггүй барилга вэ гэхээр “Хотын нэг нөхөр ирж санхүүжилтийг нь бүрэн аваад алга болчихсон” гэж яриад л сууж байх юм.
Дарга нар минь, ингэж ажил хариуцвал бидний зам нэг их удаан нийлэхгүй шүү. Өнгөрсөнтэйгөө их зууралдаад байхаар урагшаа харж, ажил хийж болдоггүй юм байна лээ. Гэхдээ иймэрхүү хариуцлагагүй байдалтай хатуухан ярихаас өөр арга байхгүй. Би зориуд Сангийн яамны хөрөнгө оруулалт, урсгал төсөв хариуцсан мэргэжилтнүүдийг авч яваа.
Та нар тэр асуудлын учрыг олж, мөнгө аваад алга болсон этгээд, бусад нөхөдтэй хариуцлага тооцох юм байгаа биз. Одоо босоогүй байгаа II сургуулиас гадна III сургууль баригдах талаар яригдсан. Дөрвөн жил болоод босоогүй цэцэрлэгээс гадна дахиад нэг цэцэрлэгийн асуудлыг ярьсан.
Одоо та бидний чихэлдэж суугаа 200 хүний суудалтай энэ Соёлын төв аль тэртээ 1958 онд ашиглалтад орсон юм билээ. Тиймээс Замын-Үүдийг нэг сайхан соёлын төвтэй болгоё гэсэн санал яригдсан. Одоо та бүхэн энэ асуудлыг бүгдээрээ хэлэлцэн баталгаажуулах ёстой. Дараа нь спорт заалны асуудал яригдсан байгаа.
Өнөөдөр байгаа ганц сургуулийнхаа заалыг 17 цагаар ээлжлэн хэрэглэж байгаа гэсэн. Тэгэхээр биеийн тамирын заалны асуудлыг шийдэх ёстой. Хамгийн сүүлд нь Замын-Үүдийг моджуулах, ногооруулах тухай хөндөгдсөн. Энэ зургаан асуудлыг эхний ээлжинд ярьсан байгаа. Одоо та бүхэн саналаа хэлэх ёстой.
-Та түрүүнд өөр ч бас 11 тэрбум төгрөгийн тухай ярьсан. Энэ юунд зориулагдах мөнгө вэ?
-Тэр 11 тэрбум төгрөг ийм учиртай. Замын-Үүдийн Гал унтраах, аврах ангийн шинэ байрыг 1.1 тэрбум төгрөгөөр бариад дуусч байна. 80 саяар нь Гаалийн ажилтны найман байрны цахилгаан, 60 саяар Гаалийн газрын гүний худаг, дээр нь Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийн өргөтгөлийг барьж байна.
Зорчигч тээврийн вокзалын ажил эхэлсэн байгаа. Чөлөөт бүс дотор ачааны машины пүү суурилуулах ажилд 200 сая төгрөг зарцуулаад явж байна. Ундны усны эх үүсвэрийг нэмж хайхад зориулж хоёр тэрбум төгрөг явж байгаа.
Бас цаана нь хоёр тэрбум төгрөгийг чөлөөт бүсийн доторх төлөвлөлтөд зориулж хуваариласан байгаа. Дээр нь сум дундын прокурорын барилга 850 сая төгрөгөөр босох ёстой. Энэ жил 400 сая төгрөг нь олгогдож, ажил нь хийгдээд явж байна.
Иймэрхүү нэмэлт хөрөнгө оруулалт шаардсан ажлууд хийгдээд явж байгаа гэдгийг та бүхэнд танилцууллаа. Одоо та бүхний хараа хяналтмаш чухал шүү гэдгийг нэмээд хэлчихье.
-Та ГЕГ-ын шинэхэн дарга О.Ганбатад нэлээд шахуу үүрэг өгчихөв үү дээ?
-БНХАУ-ын талаас 1.2 км шил толь шиг өргөн толигор засмал зам тавиад Монгол Улсын хилд тулгаад орхичихсон байгаа. Монголын тал тэр замыг нааш нь чөлөөт бүс рүүгээ 2.3 км татаж авч ирэх гэж дөрвөн жил мунгинаад чадаагүй. Мөнгө нь бэлэн байсаар байхад үнэхээр сэтгэл гаргаж хөдлөөгүй.
Тэгээд би Ерөнхий сайдын хувьд ГЕГ-ын шинэхэн дарга О.Ганбатыг өдөр шөнөгүй дэргэд нь зогсож байгаад энэ 2.3 км замыг хоёр сарын дотор буюу ирэх зургаадугаар сарын нэгэн гэхэд тавьж дуусгах үүрэг өгсөн.
Залуу дарга ч “чадна” гээд өнөөдрөөс ажлаа эхлүүлсэн. Яг хоёр сарын дараа би Замын-Үүдэд эргэн ирж өгсөн үүрэг даалгавраа шалгаж үнэлэлт дүгнэлтээ өгнө.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
пизда минь чиний яриаг тоож уншсангүй Миний юу хэлэхийг заана гэвэл ам дүүүрэн салаавч өгье
SU.BATBOLDOOS NEEH DEERDED BAIHGU SULHAN ERUNHII SAID...MTZ DEER YAMAR BURUNGII ERH MEDELGUI GEDEG N SAIN HARAGDSAN
Монгол улсынхаа ирээдүйг бодсон хүмүүс Хятадтай холбох засмал замд тийм ч их ач холбогдол өгдөггүй гэдгийг мэднэ. Харин Н Алтанхуяг чи юунд нь болоод энэ замын төлөө ихэд санаа зовоод байгаа юм бэ. Бид Хятад гэх мэт харахад баян мэт боловч цаанаа бохир завааны туйл, ёс суртахууны хамгийн доод түвшинтэй, хүн амтайгаа харьцуулбал туйлын ядуу улс оронтой хэт ойртох нь Монголчуудад маш их хорон муу үр дагаврыг авчрах болно. Үүнийг чи мэдсэн ч мэдээгүй мэт царайлдаг. Мөн чи Хятадын эрх баригчидтай уулзахдаа бяцхан хав шиг эрхлээд , долигноод цаанаа л нэг эвгүй тэдэнтэй санаа нэгтэн гэдэг нь ил харагддаг. Ийм өчүүхэн сул дорой зантай байж Монгол улсын ерөнхий сайдын суудлын төлөө үхэн хатан зүтгэх нь дэнгийн эрвээхэй зулын дөлөнд шатаж үхэхээр тэнэгтэж байгаатай эгээ л адилхан санагдаж байна. Өнөөдөр ардчилалыг дэмжигчид хөлөөрөө толгойгоо хийгч, гэдсээрээ ухаанаа тэтгэгч нарын ухааны самуурлыг арилгаж . та нарын үнэн нүүр царайг илчлэхийх тулд Хан Тэнгэрээс ардчилсан хужаа тэдний гар хөл бологчид та нарыг луйврын замаар төрийн эрх авах замд саад болоогүй юм. Гэвч ардчилсан хужаа та нарын Монголыг талхилах хугацаа чинь дуусаж төгсгөлийн шатандаа орж байна. Ардчилсан нэртэй хорон муутангууд Монголыг 20 илүү жилийн турш эрхшээсэн, харин одоо нүгэл чинь нүдээрээ гарах цаг болсон. Хүн болгон өөрийн хийсэн болгоноо амь биеэрээ, амьдралаараа хариуцах шударга үнэний эрин үе эхэлж байна. Ардчилсан хужаа, урвагчид, луйварчид үйлдсэн хорон муу үйл бүхэндээ заяа тавилангийн жам ёсны дагуу Тэнгэрийн илдний аймшгийг хүлээн авч , үнэний нүд сохлом хурц гэрэлд хорон муутангууд бүгдээрээ хөл мэдэн харанхуй нүх сүв рүү сад тавин зугтаах мөчлөг ойртон ирлээ . Тэд өөрсдийнхээ булшны нүх, тамын хаалгыг харанхуйн ангал дотроосоо олох болно. Мөнх Тэнгэрийн хилэнгийн өмнө тойгтон бүгд өвдөг сөхөрч, толгойтон бүхэн бөхийх болно.
goy helew
Үхэж хэвтсэн пизда минь яагаад хужааа хятад гэж болохгүй болж байгааа юм уу энэ ардчилал ууу пизда нар минь чи Элбэгдоржийн нүүрээр олонх болоод одоо тонгорч байна ууу
Amjilt husey erunhii saidaa ta chadna shuu
Үхэж хэвтсэн пизда минь хужааа хятад гэж бичиж болохгүй болж байгааа юм уу энэ ардчилал ууу пизда нар минь чи Элбэгдоржийн нүүрээр олонх болоод одоо тонгорч байна ууу
Нэгэнтээ М.Энхсайхан зөвхөн урагшаа харж ажиллана гэж яваад араасаа дэгээдүүлж унаснаа ярьж билээ. Өнгөрсөн юм хуучирдаггүй юм шүү.
test
Монгол улсынхаа ирээдүйг бодсон хүмүүс Хятадтай холбох засмал замд тийм ч их ач холбогдол өгдөггүй гэдгийг мэднэ. Харин Н Алтанхуяг чи юунд нь болоод энэ замын төлөө ихэд санаа зовоод байгаа юм бэ. Бид Хятад гэх мэт харахад баян мэт боловч цаанаа бохир завааны туйл, ёс суртахууны хамгийн доод түвшинтэй, хүн амтайгаа харьцуулбал туйлын ядуу улс оронтой хэт ойртох нь Монголчуудад маш их хорон муу үр дагаврыг авчрах болно. Үүнийг чи мэдсэн ч мэдээгүй мэт царайлдаг. Мөн чи Хятадын эрх баригчидтай уулзахдаа бяцхан хав шиг эрхлээд , долигноод цаанаа л нэг эвгүй тэдэнтэй санаа нэгтэн гэдэг нь ил харагддаг. Ийм өчүүхэн сул дорой зантай байж Монгол улсын ерөнхий сайдын суудлын төлөө үхэн хатан зүтгэх нь дэнгийн эрвээхэй зулын дөлөнд шатаж үхэхээр тэнэгтэж байгаатай эгээ л адилхан санагдаж байна. Өнөөдөр ардчилалыг дэмжигчид хөлөөрөө толгойгоо хийгч, гэдсээрээ ухаанаа тэтгэгч нарын ухааны самуурлыг арилгаж . та нарын үнэн нүүр царайг илчлэхийх тулд Хан Тэнгэрээс ардчилсан хужаа тэдний гар хөл бологчид та нарыг луйврын замаар төрийн эрх авах замд саад болоогүй юм. Гэвч ардчилсан хужаа та нарын Монголыг талхилах хугацаа чинь дуусаж төгсгөлийн шатандаа орж байна. Ардчилсан нэртэй хорон муутангууд Монголыг 20 илүү жилийн турш эрхшээсэн, харин одоо нүгэл чинь нүдээрээ гарах цаг болсон. Хүн болгон өөрийн хийсэн болгоноо амь биеэрээ, амьдралаараа хариуцах шударга үнэний эрин үе эхэлж байна. Ардчилсан хужаа, урвагчид, луйварчид үйлдсэн хорон муу үйл бүхэндээ заяа тавилангийн жам ёсны дагуу Тэнгэрийн илдний аймшгийг хүлээн авч , үнэний нүд сохлом хурц гэрэлд хорон муутангууд бүгдээрээ хөл мэдэн харанхуй нүх сүв рүү сад тавин зугтаах мөчлөг ойртон ирлээ . Тэд өөрсдийнхээ булшны нүх, тамын хаалгыг харанхуйн ангал дотроосоо олох болно. Мөнх Тэнгэрийн хилэнгийн өмнө тойгтон бүгд өвдөг сөхөрч, толгойтон бүхэн бөхийх болно.
shar hadny emneleg haana bdgiig medne biz dee?
Чи сайн мэддэг бол Бао баабарт загаад өг. Тэнд худлыг үнэн болгоход гаршсан луйварчидад зориулсан тасаг бас байдаг байх ёстой.
Bayarlalaa erunhii said aa.Amjilt hvsie
Sain baina, ajilladd baigaarai. Deerx doldoinuudad haraal uursgaj comment bichihees oor ajil oldohgui baina uu he he
pizda lalar hujaa yanhan uur yu yu bilee testelj bna
ЗАЙЛАА ЭЛБЭГЭЭ ТА НАР ХЭЗЭЭ АЖИЛ ХИЙЖ БАЙСАН ЮМ
Erunhii said uneheer hiij buteeh ermelzlel duuren itgel tugs bgaan uneheer baharhaltai tand chin setgeleesee amjilt husie ! Harin ene deer setgegdel bichsen ehnii heden teneg MANgaruudad handaj helehed ardchilliin ued eh-oron min hugjchih geed heden avilgachid zugeerl omdondoo saviruulj bgaan unendee emgeneltei bn gevch manai uls hogjinoo bid Altanhuyagiin zasgiin gazart buren itgeltei bn
altanhuyag harin ch ikh ajil hiij bgaa gej bodoj bna. udahgui ur dun ni todorhoi garch ehleh baih. umnuh darga nar shig untaa, argatsaasan baidaltai, zuvhun uursudduu ashigtai yuman deer uulgalan dairdag baidal haragdahaa bolison
Алтанхуяг бол яг Элбэгдорж шигээ худал үг амлалтаар хошгорч жиргэж ард түмний тархийг угаадагаараа алдартай луйварчин шүү дээ Саяхан Алтанхуяг Элбэгдорж хоёр 100 мянган айлын орон сууцны зээлийг хөтөлбөрийг хэрэгжүүлж ард иргэдэд 100 мянган айлын орон сууцны зээлээр орон сууцжуулна гэж амлаж зээл олгосон тэр зээлээрээ иргэд орон сууц худалдан авсан ч буцаад тэр орон сууцаа хураалгасан шүү дээ Учир нь Засгийн газраас орон сууцны зээлийн мөнгө гаргаагүй болохоор тэр шүү дээ Алтанхуяг Элбэгдорж гэсэн хоёр худалч луйварчинд итгэж болохгүй ээээ
Өнгөрснөө ярьж байж буруу зөвөө монголчууд олж ирсэн
AN ba MAN hoyeor tolgoitoi mogoi!
Shildeg Eronxii Said boloxyn erool dewshyylie ! Xerew chadaxgyi bol ...?
АНУ ардчлалын алтан хараацай гэж хөөргөнтөгчдийг маань гадны эдийн засгийн алуурчид, м ИАН-н олигархуудын жинхэн бууны нохой болгожээ.
Amjilt husye!Nehel hatuutai bh yostoi shuu!
Amjilt hysie Ajillaad baigaarai Gol n yr dyn
sain bna ajillad baigaarai ajillad baigaarai