sonin.mn
"The Washington Post"-д 6 сарын 17-нд нийтлэгдсэн "Mongolia’s president, a former martial-arts champion, wrestles with some major problems" өгүүллийг  Монголын анхны мэдээллийн сайт Sonin.mn орчуулан хүргэж байна.
 
АРВАЙХЭЭР, Монгол Улс — Монголын уудам тал, Чингис хааны төрсөн нутагт нэгэн хүчирхэг эр гарч ирлээ. Шуудхан хэлэхэд энэ нь тулааны урлагийн дэлхийн аварга байсан төдийгүй одоо ч түүгээрээ хичээллэдэг Оросын Ерөнхийлөгч Владимар Путины найз, чанга эрийн төрх бүхий бизнесийн магнат Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга юм.   
Тэрээр үндсэрхэг үзэлтэн төдийгүй ард түмэнд танигдсан эрхэм билээ. Баттулга өнгөрсөн жил ажлаа авмагцаа өөрийгөө Трампын нэгэн адил улс төрөөс ангид төдийгүй авилгалын эсрэг тэмцэгч- ард түмний тэргүүн, өөрөө өөртөө үйлчлэгч улс төрийн элит гэдгээ таниулаад байна. 
АНУ-ын Ерөнийлөгчийн нэгэн адил тэрээр хэлсэн үгэндээ хүрдэг эр хүн ба түүний сонгуулийн уриа нь “Монгол ялна” байв.  
Монголчууд 1990 онд ардчилсан хувьсгалыг эхлүүлж коммунист дэглэмийн засаглалыг энхийн замаар унагаасан билээ. Бараг гучин жилийн нүүрийг үзээд буй ардчилал зарим амжилтанд хүрсэн боловч тэгш, шудрага бус байдал газар авсан нь нийт хүн амын бараг гучин хувийг ядууралд хүргээд байгаа юм.  Авилгал хээл хахууль цэцэглэсэн нь тухайн орны зэс, нүүрс, алтны асар их нөөц баялгийн бараан тал нь болоод байна. 
“Байгалийн асар их нөөц баялагтай энэ орны иргэд яагаад одоо болтол ийм ядуу амьдарч байна вэ гэсэн асуултыг би сонгуулийн өмнө асууж байсан одоо ч асуумаар байна” хэмээн сөөнгө дуутай Баттулга өнгөрсөн сард Монголын төвийн бүсийн Арвайхээр хотын хурлын танхимд ярьж байлаа. 
55 настай Баттулын хувьд улс орны хамгийн хүнд хэцүү үед ядуу зүдүү амьдралаас өндийсөн нэгэн ба самбо барилдааны дэлхийн аваргаас бизнесийн гарааг амжилттай эхлүүлсэн юм. Гэвч Ерөнхийлөгчийн хувьд түүний эрх мэдэл хязгаарлагдмал ба УИХ болон Ерөнхий сайдын хийх ажил нь эрх баригч сөрөг намын мэдэлд байна.     
Х.Баттулга  Улс орны гадаад бодлогыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг ба түүний зорилго, эрмэлзэл холыг харж буй юм. 
 
 
Баттулга Улаанбаатар хот, 5 дугаар сарын 22. (Гулиа Марч, Вашингтон Пост) 
 
Сүүлийн гурван сарын хугацаанд тэрээр улс орон даяар тойрч, Монгол Улсын 21 аймгийн иргэдийн танхимд уулзалт зохион байгуулан Улс орны засаглалыг сайжруулах өөрийн тэмцэлд олон нийтийн зүгээс дэмжлэг авахыг хичээж байгаа юм.   
“Бидний сонгосон Ерөнхийлөгч юунаас ч хараат бус байж чадаж байна гэсэн бодол та бүхэнд төрж байна уу?” хэмээн тэрээр танхим дүүртэл цугларсан иргэдээс асууж байв. “Ерөнхийлөгч + нь хэн байх талаар ярих цаг болсон уу? Ерөнхийлөгч + түүнтэй хамтран ажиллаж буй ард түмэн.”
Сант Марал бие даасан санал хураалтын байгууллагын захирал Лувсандэндэвийн Сумати Монгол Улс болон АНУ-ын Ерөнхийлөгчийн сүүлийн сонгуулийг харьцуулан дүгнэсэн байна.  Монгол Улсын түүхэнд болсон хамгийн бохир сонгуулын өрсөлдөөний дараа олон хүмүүс сонгуульд оролцохгүй байх эсвэл сонгуулийн хуудсаа хоосон бөглөж эсэргүүцлээ илэрхийлжээ. Эцэст нь Баттулгын системийн бус байр суурь түүний бизнесийн амжилт,  өнгөрсөн авилгал, хээл хахуулын талаархи олон асуулт, эргэлзээнээс илүү жин дарсан юм. 
“Ядуус хэн тэдний Ерөнхийлөгч байхыг шийдсэн, ард түмэн нэгэнт шийдсэн бол тэд чиний бүхнийг өршөөнө,” гэж Сумати хэллээ. “Anti-establishment улс төрчид дэлхий даяар түгэж байна. Монголчууд яагаад адилхан байж болохгүй гэж?”
Энэ нь дэлхий дээрхи хүн ам хамгийн сийрэг суурьшсан орны нэг ба Калифорнийн Техас ба Монтанагийн газар нутгийг нийлүүлсэн мэт том боловч дөнгөж гурван сая иргэний эх нутаг ба хойд талаараа Орос, өмнөд хэсгээрээ Хятад хэмээх асар том орны сүүдэрт амьдран буй орон билээ.  Соёлын хувьд хойд хөрштөйгөө ойролцоо бол эдийн засгийн хувьд өмнөд хөршөөсөө шууд хараат ба экспортын 80-с илүү хувь нь өмнөд хөрш рүү цутгаж байгаа юм. 
Энд Хятадуудад үл итгэх үзэл газар авсан тул Баттулга сонгуулийн компанит ажлын үеэр өөрийгөө Москваг дэмжигч, Бээжингийн эсрэг үзэлтэн мэтээр харуулж байлаа.   Ерөнхийлөгчийн хувьд тэрээр илүү ардач байж Монгол Улс Хятадын худалдааны дарангуйллыг бууруулж түүнийг“тэнцвэржүүлэх” замаар хөрш хоёр оронтой эв найрамдалтайгаар оршин байх ёстой хэмээн үзэж байна.  
Монголын Жүдогийн Холбооны Ерөнхийлөгч байсны хувьд тэрээр барилдаанд дуртай төдийгүй Путинтэй нөхөрлөдөг билээ. 
 
Баттулга, төвд нь, Улаанбаатар хотын спорт танхимд хичээллэж буй нь 5 дугаар сарын 26. (Гулиа Марч, Вашингтон Пост)  
 
Баттулгын дүрсийг өөртөө шивүүлсэнээ үзүүлж буй эр Улаанбаатар хот. (Гулиа Марч, Вашингтон Пост)
 
Баттулгын тохойны хамгаалалт ба шохой дасгал хийхэд бэлэн буй нь (Гулиа Марч, Вашингтон Пост)  
 
Тэрээр ярилцлагын үеэр Путиныг “Бид хоёулаа жудогоор хичээллэж байсан болохоор харилцахад амар байдаг юм,” хэмээгээд “бидэнтэй хэдэн мянганы туршид хөрш байсан орны Ерөнхийлөгч.” гэж онцлов. 
Гэвч Баттулга Америкийн дэмжлэгийг хүсч байгаа юм. 1990 онд АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга Жэймс Э. Бэйкер III АНУ нь ардчилсан шинэ Монголын “гуравдагч хөрш” байхыг амласан бол уг амлалтыг Ерөнхийлөгч Жорж В.Буш 2005 онд айлчлахдаа давтан өгүүлсэн билээ. Хамгийн сүүлд АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга Жон Ф. Керри  Монгол Улсыг Орос ба Хятадын хооронд оршин буй  “ардчилалын баян бүрд” хэмээн магтсан байдаг. 
Гэсэн ч АНУ-ын Монгол Улстай байгуулсан арми, аюулгүй байдлын харилцаа холбоо нь Монгол Улсын нийт худалдааны 2-с бага хувийг эзэлж буй эдийн засгийн харилцаа, холбооноос илүү хүчтэй байгаа юм.  
“АНУ Монгол Улсыг "ардчилалын баян бүрд" эсвэл "ардчилалын загвар’"хэмээн магтсан нь эдийн засагт ямар нэгэн тодорхой үр нөлөө үзүүлсэнгүй гэж Баттулгын зүгээс Ерөнхийлөгч Трампад 12 дугаар сард бичсэн захидалдаа дурьджээ.   “Монголын эгэл жирийн иргэд ардчилалд итгэх итгэлээ алдаж, ардчилсан замыг сонгосондоо эргэлзэх боллоо.”
Баттулгын зүгээс Монгол Улсаас АНУ-д гаргах бүс даавууны экспортыг сайжруулахыг хүсч байгаа юм. Трамп Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу  “шудрага болон эрх тэгш,” худалдааг эрс нэмэгдүүлэх арга замыг хайхдаа таатай байх болно гэдгээ илэрхийлжээ.  
Баттулга өөрийн бизнесийн амьдралаа хамгийн даруу маягаар эхэлсэн байна. Урлагийн сургууль төгссөнийхөө дараа тэрээр Улсын нийслэл Улаанбаатар хотод жуулчдад зураг зардаг байсан бол дараа нь жинсэн өмд оёж зарах түүнчлэн цахилгаан бараа хил дамнуулан худалдах болжээ. Тэрээр бизнесийн гараандаа самбо барилдааны тэмцээнээс олж авсан  шагналын мөнгө болон олон улсын харилцаа, холбоогоо ашигласан байна. 
Түүний дараагаар такси үйлчилгээ, ТВ суваг, шөнийн клуб болон сугалааны бизнесийг ч эрхэллээ. Төрийн өмчийг хувьчлах үеэр тэрээр зочид буудал болон мах боловсруулах үйлдвэрийн үндсэн хувьцааг худалдан авчээ. Түүний найз бөгөөд намтрыг туурвигч Доржхандын Төрмөнхийн хэлж буйгаар түүнийг хууль бус архины импортын хэрэгт хилсээр буруутган эх орноо 6 сарын хугацаанд орхин гарахыг албадан шаардаж байжээ.  Мөн түүнийг Зам Тээврийн Сайд байхдаа холбогдсон авилгалын хэргээр саяхан шалгасан боловч ямар нэгэн шийтгэл оногдоогүй байна. 
Арваад жилийн өмнө Баттулга нийслэл хотын гадагш байрлах амралт зугаалгын хүрээлэнд морин дээрээ мордсон Чингис Хааны асар том хөшөөг босгон өөрийн үндсэрхэг үзлээ нотлон харуулсан билээ. Тэрээр жирийн Монгол иргэний өрийг дарахын тулд уул уурхайн үйл ажиллагааг ашиглахаа амлан өөрийн ардач үзлээ дахин нотолсон байна. 
 
Баттулга, төвд нь, Сүхбаатарын талбайд номын үзэсгэлэн худалдаанд оролцож буй нь, Улаанбаатар хот. (Гулиа Марч, Вашингтон Пост)  
 
 Сант Маралын санал асуулгаар өнөөдөр Монгол Улсын хамгийн нэртэй улс төрч нь Баттулга болоод байна.  Гэвч олон хүний хувьд : Ерөнхийлөгч болон түүний асар том бизнесийн эзэнт гүрэн нь шийдэл үү эсвэл асуудал уу? гэсэн асуулт хэвээр байна.  
Ерөнхийлөгчийн хувьд тэрээр өөрийн намыг төлөөлөх болон улс үндэстэний эв нэгдлийг хангах ёстой боловч  түүний улс орон даяар хийж буй аялал нь асуудал дэвшүүлж, түүнийг шийдэх гэсэн оролдлого уу эсвэл хувийн эрх мэдлээ нэмэгдүүлэх мөн 2020 онд болох улсын их хурлын сонгуульд бэлдэх түүний намын компанит  ажил уу? Тэрээр ард иргэдийн дундаас төрсөн суут хүн үү эсвэл байдаг л нэгэн хүчирхэг эр үү?
Хотын хурлын танхимд болсон уулзалтын үеэр маш их санал, хүсэлтийг дэвшүүлж байв. Үүнд Панамын тунхаглалд багтсан улс төрийн элитүүдийн эзэмшиж буй оффшор дансыг эргүүлэн татах болон эрүүл мэндийн салбарын ажилтануудын нөхцөл байдлыг сайжруулах гэх мэт. Зарим нь Монгол дах Хятад ажилчдын талаар ярьж байсан бол нөгөөх нь дунд сургуулиудын даац хэтэрсэн тухай байлаа. 
Ерөнхийлөгч эдгээр санал, хүсэлтийг цаг гаруй хугацаанд тэвчээртэйгээр сонсоод дараа нь 2016 оны улсын их хурлын сонгуулиар Монгол Ардын Намд эрх барих эрхийг өгсөн сонгогчдыг буруутгав.   .
Тэрээр“76 суудлын 65-ыг нь нэг нам эзэмшиж байна,” гэж  хэлэв. “Тэд бүх суудлыг авсан боловч харамсалтай нь сүүлийн хоёр жилийн хугацаанд юу ч хийсэнгүй.”
Гэвч нэг сонсогч түүнийг эсэргүүцэн түүнийг сөрөг хүчнээсээ дээрдэх юм алга нэмээн буруутгав. 
“Та сонгогчдыг буруутгаж байна, хулгайчдыг сонгосон бидний буруу гэж байна,” гэж тэр хэлээд “Бидний амьдралыг хар, бидний хүүхдүүдийн амьдарч буй орчныг хар. Одоо Хятадууд Монгол Улсын эзэн болоод байна. Улс орон сүйрлийн ирмэгт тулаад байна. Бид таныг сонгосон. Би таньд саналаа өгсөн, бид энэ хоёр намаас хагацсан цагт л "ялах" юм байна хэмээсэн юм. 
 
Simon Denyer
 
 
 
Орчуулсан : Sonin.mn