МҮХАҮТ, ОХУ-ын Томск хотын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна. Санамж бичгийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд өнөөдөр бизнес уулзалт хийлээ.
Уулзалтад тус хотын ХАҮТ-ын гадаад харилцааны газрын дарга А.Н.Беляев, Монгол Улс дахь Худалдааны төлөөлөгч М.В. Васильев тэргүүтэй газар тариалан, технологи, харилцаа холбоо, хүнс, худалдааны чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.
Төлөөлөгчид компанийн үйл ажиллагаа, бизнес боломжуудаас танилцуулж манай аж ахуйн нэгжүүдэд улаанбуудай, гахайн өөх, жигнэмэг, холбооны кабель нийлүүлж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Томск хот шинжлэх ухаан, техник, эрчим хүч, газрын тос, органик хийн чиглэлээр бүс нутагтаа тэргүүлж байна. Өнгөрөгч оны 10 дугаар сард хоёр талын бизнес уулзалт Томск хотноо зохион байгуулагдсан. Уулзалтуудын үр дүнд хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа ийнхүү өргөжиж эхэллээ.
Төлөөлөгчид Жем интернэшнл, Траст трейд, Очирдагинас зэрэг дотоодын хүнсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах аж.
Уулзалтад МХАҮТ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш, Томск хотын ХАҮТ-ын гадаад харилцааны газрын дарга А.Н.Беляев, Монгол Улс дахь Худалдааны төлөөлөгч М.В. Васильев түүнчлэн Монгол, Оросын газар тариалан, технологи, харилцаа холбоо, хүнс, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.


“Томск хотын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай дөрөв дэх жилдээ хамтран бизнес уулзалт зохион байгуулж байна. Уулзалтын үр дүнд хоёр орны бизнес эрхлэгчид хамтын ажиллагаа тогтоож, экспортоо нэмэгдүүлсэн олон жишээ бий. Бид ОХУ руу голчлон үхэр, адууны мах экспортлож байна. Ирэх оны нэгдүгээр сараас ОХУ-ын махны импортын тариф, НӨАТ нэмэгдэж 70 хувь болно гэж ХХААХҮЯ-аас мэдээлсэн. Энэ намар манай хоёр улсын төрийн тэргүүн Дорнын Эдийн засгийн чуулганаар уулзалдаж, махны экспортын татварын үнэ тарифыг багасгах, чөлөөт худалдааны бүс байгуулах зэрэг чухал асуудлыг хэлэлцэж, үр дүнд хүрнэ гэж итгэж байна. Дашрамд дуулгахад энэ сарын 17-19 өдрүүдэд Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридор байгуулах уулзалтын хүрээнд БНХАУ-ын Эрээн хотын чөлөөт худалдааны бүсэд гурван улсын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой” хэмээн МХАҮТ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш хэллээ.
Сэтгэгдэл0
За яшигаа оросууд оорсдийгоо яая гэж байж юун эскпорт пашел нахуй
пошли на фига гэж бич. Бага ч гэсэн соёлтой байж зев бичиж сур. Мэдэхгуй бол УБ-ын гудамжны дуудлагыг буу ашигла.
Эвий чааваас оросоор 2хон угэнд 2алдаа хийчихдэг засаж залруулж байгаань,Зангар эхний 2,хоюулаа таарчихсан ижил дугуйнууд байгаань инээдтэй.Чи нэг хунийг На Фигруу явуулж байж олон тооны"пошли"гэж бичиж байгаа чинь хамгийн энгийн угний тогсголийн орос хэлний дурэмийн анхны мэдэгдэхуунгуй амьтан гэдгээ харуулж байна.Цаашнь"Нафигруу"явуулж байгаа бол тогсголднь,"А"усэг яаагаадч байж болохгуй гэдгийг ойлгож мэддэггуй хун ийм уг хэрэглэж болохуу?Мэдэж чаддаггуй юм бол заавал худлаа оросоор ярих гэж буу тэнэгтэж бай.Дурэм есоорнь бичвэл"Пошел На Фиг"
Oros nuraltand orz bgaa oron buh jum hulhi hortoi bolson shuu
ERDEMTED GEHEER NAIDVARTAI HUMUUS GESEN OILGOLT MODNOOS GARCH
VAFLI N GURILAN JIGNEMEGEES ILUU SHUDEND MUUGUI
ТОМСК ХОТОД ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛШИЛДАГ ГАЗАР БАЙДАГ ЮМ. ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ТОМСКООС БҮҮ АВ. ХОРТ ХАВДАР
Унэншд.Ернь оросод бохирдож бузарлагдаагуй газар бараг байхгуйээ.Алтайский Край гэж агуу том газар нутаг манайхтай хорш зэргэлдээ газар ЗХУ.байхад Казахстаны Байконураас сансарын холгууд нисэх болгонд гиптил гэж айхтар хортой шингэн сансарын холгууд нисэх болгондл Алтайн хязгаарын бух мужуудаар цацагддаг байсан,хажуугаарнь Хойд Казахстаны оргон уудам нутагт цомийн зэвсэг туршдаг полигонууд алхам дутамд байсаннь Алтайн хязгаарт ойрхон учраас эруул цэвэр газар бараг угуй гэж мэддэг нутгийн орос хунээснь сонсожл явлаа.Хорт хавдарууд,бамбай булчирхайн овчнууд маш их дэлгэрсэн байдаг гэсэн.
Uursdiihuu mah tosiig yay gej baij
Гиптил.гиптил гиптил россия