sonin.mn

“Номин талст" хамтлагийн дуучин А.Хаянхярваа Орон нутгийн хурлын сонгуульд Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшихээр болсон. А.Хаянхярваа МАН-ын гишүүнээр элсээд нэлээд хэдэн жилийг ардаа орхисон бөгөөд өмнө нь Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшихээр зориглож байсан нэгэн. Түүнийг их уран бүтээлийнхээ хажуугаар намынхаа улс төрийн үйл ажиллагаанд ч идэвхтэй оролцдог хэмээн хамтран зүтгэгчид нь дэмждэг.

Харин түүний улс төрд түлхүү хөл тавьж байгаад дургүйцэх хүн олон байна. Дуучин С.Жавхланг анх улс төрч болно гэхэд элдвээр хэлэх хүн тун олон байсан. Тэр яриа А.Хаянхярвааг ч тойрсонгүй. Твиттер хуудаснаа түүн рүү хандаж “Хийж чаддаг ажлаа хийгээд явсан нь дээр” хэмээн жиргэх хүн цөөнгүй байна. Харин үүний хариуд А.Хаянхярваа “Хүний ажилд хошуу дүрэх хэрэггүй” хэмээн хариулж, эгдүүцлээ илэрхийлэв.

 

Эх сурвалж: “Монголын Нэг Өдөр”