sonin.mn

Нэлээд хэдэн жилийн өмнөөс улстөрчидтэй гу­дамж­ны тэмцэл өрнүүлж, янз бүрийн үгээр дайрч, давшилдаг байсан О.Магнай Шударга өрсөлдөөн, хэрэг­лэгчийн төлөө газрын даргаар томилогдлоо.

Тэрбээр дуулиант долоодугаар сарын 1-ний  хэргээр багагүй хугацаанд баривчлагдсанаас хойш нэг хэсэг нам жим амьдарч байсан билээ.

Харин энэ удаагийн сонгуулиар нам нь олон суудал авсны хүчээр мань хүн дээрх газрын даргаар очжээ. Хийсэн ажил нь үзэгдэж, харагддаггүй гэгддэг агентлагийн даргаар очсон түүний хувьд гудамжинд тэмцдэг байсан үеэ нэгэнт өнгөрөөсөн болохоор хэлэх үгээ хянаж, бодож байхгүй бол хариуцлагагүй алхам хийхэд хүрч ч мэдэх нь ээ.

Эх сурвалж: "Өглөөний сонин"