УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа
-УИХ-ын үе үеийн гишүүд хамтран “Нээлттэй парламент” төрийн бус байгууллага байгуулж, парламентын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахаа мэдэгдсэн. Та бүхэн өнөөгийн парламентын үйл ажиллагаанд ямар үнэлэлт дүгнэлт өгч байгаа вэ?
-Ардын намын бүлгийг байгуулахгүй байх сонирхол эрх баригчдад байна. Ер нь сөрөг хүчний намын бүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас эрх барьж байгаа нам юу л хүснэ, түүнийгээ л шийдээд явж байна шүү дээ. Энэ нь Ардын намд 40 гаруй хувийн санал өгсөн ард түмний санал төрийн үйл ажиллагаанд тусахгүй байна гэсэн үг.
Манай намын 25 гишүүн байнгын хорооны хуралд суусан ч санал хураахад саналыг нь огт тооцохгүй байна. Зүгээр л сул гишүүд болж таарч байгаа юм. УИХ-ын гишүүн гэх боловч үйл ажиллагаанд нь оролцох эрхгүй болчихоод байна л даа.
-Энэхүү бэрхшээлийг хэрхэн зохицуулж болох вэ?
-Үндсэн хуулийн дагуу л зохицуулна. Үндсэн хуульд парламентад найм болон түүнээс дээш суудал авсан нам бүлэг байгуулна гэж заасан. Дэгийн тухай хуулийн хүрээнд Ардын намын зүгээс лхагва гаригт чуулганыг хуралдуулаад асуудлаа шийдье гэж хэлсээр байхад түүнийг нь үл ойшоож өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн бушуухан шиг шийдсэн шүү дээ.
-УИХ-ын даргыг хууль бусаар томилсон асуудлаар Ардын нам Үндсэн хуулийн цэцэд хандсан. Хуулийн хугацаа дуусаад удаж байгаа?
-Цэц шийдэж өгөхгүй цаг алдсаар л байна.
-Үндсэн хуулийн цэцээс шийдвэр гаргаж чадахгүй нөхцөл байдал үүслээ гэхэд Таны харж байгаагаар Монгол Ардын Намын зүгээс ямар алхам хийх боломжтой вэ?
-Цэц шийдэж өгөхгүй байлаа гэхэд Ардын намын 25 гищүүн гарын үсгээ зураад чуулганыг тараах тухай асуудлыг хөндөх сонголт л үлдэнэ. 25 суудал авсан улстөрийн хүчин УИХ-ыг тараах бүрэн эрхтэй. Хэрэв цэц хүртэл шийдэж чадахгүй бол УИХ-ыг тарааж, дахин сонгууль явуулахыг үгүйсгэхгүй.
-Тэгвэл энэ удаагийн УИХ тийм ч бат бэх суурьтай биш болж таарах нь. Харин хамтарсан Засгийн газрыг хэр урт насална гэж Та үзэж байна вэ?
-Монгол Ардын Намд бүлэг байгуулах боломж олгоод хууль дүрмийнх нь дагуу байнгын хороодод оруулж, УИХ-д ажиллах нөхцөлөөр хангаж өгөх ёстой. Харин хүч хэрэглэснээрээ эрх баригчид өөрсдөдөө тогтворгүй байдлыг бий болгоод байна. Манай 25 гишүүний саналыг гарч байгаа хуульдтусгахгүй байгаа учраас бид УИХ, Засгийн газрыг тараах бүрэн эрхтэй.
-Энэ мэтчилэн Монгол Ардын Намын гишүүдийн оролцоогүйгээр хууль батлаад байвал ард түмний санал ч орхигдох юм биш үү?
-Гарч байгаа хуулиудад Монгол Ардын Намын ямар ч оролцоо алга. Сөрөг хүчний хяналт алга. Тиймээс ард түмний парламент гэдэг утга алдагдчихаад байгаа юм. Ингэснээрээ энэ удаагийн парламент, Засгийн газар өөрсдийн тогтвортой байдлаа алдчихаад байгаа юм.
Ардын намын гишүүдийг байнгын хороодод оруулахгүй, мөн тус намаас нэр дэвшсэн УИХ-ын дэд даргыг сонгуулахгүй, бүлгийг нь байгуулахгүй бол манай намын гишүүд ийм үлбэгэр байдалтай ажиллаад яахав дээ. УИХ-ыг тараахаас өөр арга байхгүй.
-УИХ-ыг тараах боллоо гэж бодоход эрх баригчдын зүгээс буулт хийж эхэлбэл яах вэ?
-УИХ-ыг яг тараах дээрээ тулбал эрх баригчид “За за танай бүлгийг байгуулъя” гэж магадгүй л юм. Тэр үед нь хамаг хуулиа өөрчлөөд баталчихсан байна. Ийм тохиолдолд эргээд баталсан хуулиудыг бид задлах ёстой. Тэгэхгүй бол хэдхэн хүмүүсийн нийлж баталсан хуулийг бид хууль гэж авч үзэх үндэслэл байхгүй.
-Монгол Улс зургаан удаа парламентаа сонгоход дийлэнх хугацаанд Ардын нам олонхи байсан. Та бүхэн бол олонхи байхын үнэ цэнийг сайн мэднэ. Энэ удаагийнх шиг хүч түрэмгийлсэн парламент бүрдэж байв уу?
-Өмнөх парламентуудад Монгол Ардын Нам жудагтай байжээ. Заавал цөөнхөөсөө асуудаг, ямар ч бодлого, шийдвэрт тэдний саналыг заавал тусгадаг байсан. Бид тэдний санаа бодлыг бичгээр авдаг байлаа. Харин одоо цөөнхөө сонсдог, саналыг нь хүндэтгэдэг тэрхүү уламжлап үгүй болсон байна.
Орон нутгийн сонгууль ч УИХ-ынх шиг шинэ орчинд явагдах нь тодорхой боллоо ?
Уг нь сонгуулийн хуульд зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болно гэсэн заалт бий. Гэтэл одоо цаг нь тулчихаад байхад сонгуулийнхаа хуулийг хөндөх гэж байна. Ингэж хууль зөрчиж болохгүй гэж хэлэх эрхийг маань хүртэл хаачихлаа. Өөрсдийнхөө хүчээр хуулиа өөрчлөх гэж зүтгэж байна. Ингэж хүч түрэмгийлж болохгүй. Хуулийг өөрийнхөө үзлээр хэзээ л бол хэзээ өөрчилдөггүй юм шүү.
-Сонгох, сонгогдох эрх сайн дурын үндсэн дээр байх ёстой гэдэг боловч төрийн албан хаагчид заавал санал өгөх үүрэгтэй болох нь. Энэ заалт их шүүмжлэл дагуулж байна ?
-Төрийн албан хаагчдыг сонгуульд саналаа өгөхгүй бол төрд ажиллуулахгүй гэж байна. Иргэдээ айлгаж байгаад сонгууль өгүүлж болохгүй. Бүр давраад “Ардчилсан намд саналаа өгсөн үү” гэж асуух нь л дээ. Ер нь ингэж болохгүй шүү дээ.
-Сүүлийн жилүүдэд орон нутагт намчирхах байдал хэрээс хэтэрлээ гэж ярих болсон. Орон
нутгийн сонгуулийн тогтолцоог өөрчилснөөр энэ байдлыг засч чадах уу?
-Уг нь орон нутгийн сонгуульд мажоритар тогтолцоо л тохиромжтой. Гэтэл мажоритар, пропорционалийг хольж сонгууль явуулах гэж байгаа. Пропорциональ системд намын эрх ашиг орж ирнэ. Намын жагсаалтаар орж ирсэн хүмүүс ямар ч өрсөлдөөнгүйгээр орон нутгийг удирдах гэнэ.
Гэвч тийм хүмүүсийг ард иргэд танихгүй. Пропорциональ оруулж ирэх гээд байгаа нь намаас заавал суудал авна л гэсэн үг. Хүн болгон энэ Цэнгэл, энэ бол Дорж гэж танин, энэ хүн л манай нутагт юм хийнэ гэж итгэл үзүүлэн сонгох боломжийг шинэ хуулиар хааж байгаа юм.
-Өнгөрөгч УИХ-ын сонгуулийн саналыг автомат машинаар тоолсон нь одоо хүртэл эргэлзээ дагуулсаар байгаа. Ийм эргэлзээ арилаагүй байхад орон нутгийн сонгуулийг өөрчлөх гээд байгаа нь ямар нэгэн эрх ашигтай холбоотой байх аа?
-Үнэндээ Орон нутгийн сонгуулийн хуулийг өөрчилснөөр зардал өснө. Жишээ нь сонгууль явуулах программыг нэг л газраас худалдаж авч байна. Өөр газраас авах эрхгүй болгочихсон. Хэний эрх ашигт үйлчилж байгаа нь ойлгомжтой. Төрийн эрхэнд гарснаараа хүч түрэмгийлж болохгүй биз дээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж:”Монголын Үнэн”
Сэтгэгдэл0
Тараачихвал дахин сонгуулиар танай нам бүр байхгүй болох юм биш үү.
Ene luivarchin oligarhi hezee huuli sahiuldag boloo ve? MAN iinhan tegvek yah gej 24 tsagiin dorot burtguulne gesen zaalt hiisen uym be? Oorsdiin chin hiisen huuliin zaalt shuu. luivarchidiig shorond hiih tsag bol odoo l uym shuudeee
goyo yum bolokhneeeeee
ed nar taraaj haragdana sh d.Ene Tsngel p.... gedeg hogshin uhna idej hanadagui l yum baih daa.
Taraaval AN-d asar muu sorog ur dagavar uusne.
Harin ch AN bur olonhi ch boloh yum biluu. Hen medlee.
tarval man yamar ch suudalgyu bolno
тараавал АН баларна. дахиж цахим луйвар хийхэд хэцүү.
нэгдүгээрт, шударга ёс, хоёрдугаарт, шударга ёс, гуравдугаарт шударга ёс гэдгийг онцлон хэлмээр байна.
tarval MAN garaxgviee,,,moriitsox xvn bnuu,,
Намын байраар дэнчин тавиад морийцьее
olon hucaad tegeed taraagaach harii
Тараах сачий чинь дутах байлгуй,
Tsengelee chaddag yum bol naad UIH aa taraachihaarai. Hariya.
Ха ха МАН-ын 25 гарвал тойрог дээр нь нөхөн сонгууль явуулаад л гүйцээ.
tesen ni deer um bn ene malnuud yavaad hural gatsaadaggui hed orj ivel sain bn
Юї ч мэдэхгїй мал байж юї вэ
Negent Ard tvmen bidnii sanliig xargalzaj vzexgvi baigaa bol Parlament tar Erunxiilugchiin zasaglaltai yls baiya. Z Enxboldoo chinii yavsan gazar dandaa xar um bolxiimdaa. Odoo UIX tarax ni zuv
hutsaa
Z.Enkhboldiin avgai gej neg buh shig bully abgai bdag yum bna lee. Er n AN-iinhan buh shig duraaraa dairch bna. tertee tergui namiin buleg bhgui yum chini MAN-d aldaad bh yum yu bna aa....neg udaa ch gesen UIH tarag l dee...
Sain baina Ylsiin ix xyrliig taraax xeregtei.Surug xvchingvi baina gedeg mash tom asyydal
zugeer l surduuleg uur yuch bish 3 honogiin daraa ug ni 3 huvirah piz bn
TSENGEL CHI BITGII SOLIOR .TENEG YUM YUM BOL BITGII GAIKHUULAAD BAI.
ard tymen bid uhaantai hymyys. dahin songyyli ugbul hezee ch MAH garahgyi. bitgii namiin ner hynd unagaagaad bai.
aniin salbadai nar ch chaavaas yumdaa udqu ee ed nar
3-nii2-iin buyu niit 76-n52 gishuunii sanalaar taraah huulitai tsengel guai mini
Toriin toliin ogtono booj uhene gegcheer odoo bolnoo,
Solior ! Ta naraas bolj xuulia zorchix bolj bn uu? Ulaan Luiwarchaaaaaaan....
ta nar bol Mongol toriig yaj, herhen samarah be ? l gej bodoj tolgoi n ajillaj baidag gedeg n chinii naad ugnees chin mash todorhoi haragdaj b a da? Hujaa tsarailsan muu hulgaich mini? Tor tubshin tumen olon amgalan baimaar baidag !
cham shig muu oligarhi ih hutvsaa. Taraana genee. xaxaxa Harin chi Gantsad chihoonl bod medee