sonin.mn
УИХ-ын гишүүн С.Одонтуяа саяхан өгсөн нэг ярилц­лагадаа “Манай ан­­­гийнхан хичээлээ ер нь хийдэггүй” гэх утга­тай зүйлийг хэлсэн байв.
 
Тэр­бээр “Ард түмэн “УИХ-ын гишүүд маш их хүч, хөдөлмөр гаргаж парламентад суудаг юм чинь ажилдаа ухамсартай ханддаг байх” гэж боддог байх. Гэвч үнэн хэрэгтээ тийм биш. Гишүүдийг УИХ-ын чуулганд оролцуулах маш хүнд. Бүр “Тэр, энэ хуралдаа суу” гэж байнга гуйдаг” гэсэн байна лээ.
 
Ер нь ч эрхэм түшээд чуулганы нэгдсэн хурал­даанд ямархуу байдалтай байдаг нь хэний ч нүдэнд ил. Сонин унших, утсаа оролдох, хоорондоо хөө­рөлдөх тэр ч бүү хэл хүүх­дүүдийн адил тоглоом тоглох гээд хийхгүй ажил тэдэнд үгүй.
 
Тэгсэн мөртлөө хийх ёстой үндсэн ажлаа цалгар­дуулаад байх шиг. Ямар сайндаа л дотор нь байгаа хүн нөхдөө ингэж дүгнэж байх вэ дээ.
 
Эх сурвалж: