1937 оны наймдугаар сарын дундуур П.Гэндэн, эрдэмтэн Н.Цэвээн, С.Гомбожав, Ц.Өлзий нарыг ЗХУ-д баривчилж "Бид Лхүмбийн хэргийг Г.Дэмидийн хамт үргэлжлүүлсэн" хэмээх мэдүүлгийг тэднээс шахан гаргуулсан байв.
Наймдугаар сарын сүүлчээр ЗХУ-ын Дотоод явдлын яамны орлогч сайд М.Фриновский нар Улаанбаатарт ирж "Японоос Монголыг эзлэх төлөвлөгөө" гэгчийг Монголын эрх баригчдад танилцуулж "Хуйвалдаан" гэгчид холбогдуулсан 115 хүний нэрсийн жагсаалтыг Х.Чойбалсанд гардуулсан байна.
Зөвлөлтөд баригдсан Монгол хүмүүсээс НКВД ба КГБ-ын хэлүүлж авсан, мөн тэдгээрийн Монгол дахь төлөөлөгчдөөр гаргуулсан тэр нэрсийн жагсаалтын дагуу "ардын дайсан", "хувьсгалын эсэргүү" нарыг дайчлан баривчлах ажиллагаа 1937 оны есдүгээр сарын аравны шөнө эхэлж 69 хүнийг нэгэн зэрэг баривчилжээ.
Үүнээс 14-ийг нь олон нийтийн өмнө таслан шийтгэж цаазаар аваачих ял оноожээ. Гэвч энэхүү хэлмэгдүүлэлтийг зогсоох анхны алхам хийгдэж эхэлсэн үед Ерөнхий сайд А.Амар, Улсын Бага Хурлын дарга Д.Догсом, Улсын Бага Хурлын орлогч дарга Д.Лосол, НамынТөв хорооны нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав, Б.Баасанжав, Ерөнхий сайдын орлогч Доржпүрэв,
Дотоод явдлын яамны орлогч сайд Н.Насантогтох болон бусад ахлах дарга нар, МАХЦ-ийн орлогч жанжин П.Дамба, Цэргийн улс төрийн газрын дарга Г.Найдан гэх мэт нам, төр, цэргийн нэрт зүтгэлтнүүдийг бараг нэгэн зэрэг баривчилсан байна.
А.Амарыг буруутгах эхний довтолгоо
Эдгээр хүмүүсийн хамгийн эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амар өртсөн юм. Иймд түүнтэй холбогдох цөөн хэдэн баримтыг уншигч олондоо хүргэе.
МАХН-ын 1936 оны II бүгд хурлаар хөндөгдсөн асуудлын дагуу "Лхүмбийн хэрэг"-т холбогдон ял эдэлж байсан хэсэг хүмүүсийг ардын хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан сулласны улмаас Ерөнхий сайд А.Амар, Х.Чойбалсан нарын хооронд зарчмын шинжтэй маргаан үүсч эсэргүү нарыг дур мэдэн суллалаа гэсэн яриа гаргажээ.
1936 оны наймдугаар сарын нэгэнд болсон Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурал дээр Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав дээрх асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Тус хурал дээр А.Амар хэлсэн үгэндээ, "II бүгд хурлын дараа эл хэргийн ялтан хэрэгтнийг суллахыг ярьж ирсэн.
Гэтэл хоёр нөхдөөс (Чойбалсан, Лувсаншарав нарыг хэлж байна.) ямар ч зүйлийг ярихгүй байгаад энэ өдөр бүгсэнд үлдэж цохих гэснийг нь ер мэдээгүй явсан" хэмээн цочиж гайхаж байгаагаа илэрхийлжээ.
Гэвч тус Тэргүүлэгчдийн хурал Х.Чойбалсан, Д.Лувсаншарав нарын саналыг дэмжин хэрэгт шийтгэгсдийг Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн зөвшөөрөлгүйгээр сулласан хэмээн Улсын Бага Хурлын дарга Д.Догсом, Ерөнхий сайд А.Амар нарыг буруушаасан тогтоол гаргасан байна.
Улс төрийн “алтан хошуу” буюу матаас
Х.Чойбалсан 1936 онд К.Ворошиловт захидал бичихдээ "Нөхөр А.Амар бол дотоод бодлого дээр түүний бие одоо урьдаасаа нэлээд дээрдсэн хэдий боловч бас л явцуу үндсээ бодсон хүн бөгөөд дан ганд Монголын төлөөнөө үнэхээр санаа сэтгэлээ зовоож байдаг боловч түүний бие дээр нэгэн зүйлийн үл зохилдох явдал байна хэмээн хувьд санагдана.
Түүний бодол нь Монгол юугаан хэзээ ямагт энэ нэгэн хэвээр байлгаж, урагш ахих, давшихыг хэзээ ямагт бодохгүй байхаар үл барам, хөгжиж дэвших ажлаас зайлж, аливаа нэгэн ажил дээр ямагт хуучин хэвээр байлгахыг дурлаж зүтгэхийг оролддог амуй.
Түүний хэлэх нь, Монгол хэзээнээс эхлэн тарган махаа идэж, айраг тарагаа ууж, айл саахалтаа хэсч, найрлаж наргиж болсоор ирсэн тул одоо ч болов мөн хэвээр, хойшид ч болов нэгэн адил сууваас барах бөгөөд бурхандаа мөргөж, ламаа тахиж шүтсээр ирсэн нь мөн тэр хэвээр явбал гүйцэх нь тэр болой.
Иймд илүү дутуу санаж, энэ дассан, сурсан байдлаа халж өөрчлөх хэмээх буюу эсвэл эрс хатуу арга хэмжээ авч тэр байдлыг эсэргүүцэх хэмээх нь огт тохирохгүй, үл болох хэрэг хэмээн үздэг байна.
Иймд түүний энэ бодсон санаснаар удаан байх аваас манай улсын давшиж хөгжихөд ихээхэн саад тотгортой болох хэмээх байтугай, манай ажил хэрэгт ийм бодол нь ямар ч тус нэмэр болохгүй болов уу хэмээн би санана...
Тэр нь өөртөө эдгээр дутагдал бий гэгчийг мэддэг амуй. Миний бие түүн лүгээ харилцаа сайтай. Амар нь намайг түүн лүгээ лам нарын тухай, Дотоод яам гэх зэрэг дотоод асуудал дээр санал нийлдэггүй гэдгийг мэдэх боловч би хувьдаа түүнд ихэд сайн байдаг бөлгөө" гэжээ.
Х.Чойбалсангийн энэхүү улс төрийн "алтан хошуу" буюу матаас нь хожим нь түүнийг эсэргүүд татагдахад нь хэргийн материал болсон байхыг үгүйсгэх аргагүй.
Ерөнхий сайдаас зайлуулж, баривчилсан нь
1939 оны гуравдугаар сарын долоонд болсон МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаар "Амарын нам бус явдлын тухай" Лувсаншаравын илтгэлийг хэлэлцэж түүнийг ангийн дайсны ашиг тусыг өмгөөлөн хамгаалагч, Японы тагнуул төлөөлөгчөөс дор этгээд гэж тодорхойлсон байна.
Тус хурал дээр Х.Чойбалсан хэлсэн үгэндээ "... Ийм өнгөө нуусан, дотор нь харласан, идээ бээрээр гүйцсэн этгээдийг намын хүрээнд, түүнчлэн тэргүүлэгчээр нэг цаг, минут ч байлгахгүй хөөвөл зохино. Ерөнхий сайдын тушаалаас нь шууд зайлуулбал таарна" гэжээ.
Дараа нь үг хэлсэн хүмүүс Д.Лувсаншарав, Х.Чойбалсан нарыг дэмжиж ам өрсөн муучилж гарчээ. Эл хурлаар Амарыг Намын Төв Хорооны тэргүүлэгч ба намын гишүүнээс хөөж, Улсын Бага Хурлын гишүүн, Засгийн газрын Ерөнхий сайдын албан тушаалаас зайлуулах шийдвэр гаргасан байна.
Ингээд А.Амарыг шууд баривчилжээ. Ерөнхий сайд А.Амарын асуудлыг Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэхэд хурлын танхимын арын хөшигний цаана ЗХУ-аас Монголд суугаа Элчин Иванов, Дотоод явдлын яамны зөвлөх Скоков, Х.Чойбалсангийн зөвлөх Мальков,
17 дугаар армийн тагнуулын газрын дарга Панин нар нуугдан сууж хэн юу ярьсныг нь Н.Лхамсүрэнгээр орчуулуулан сонсож, бас олигтой нарийн сайн дамжуулсангүй гэж анхааруулж байсан гэдэг.
МАХН-ын X их хурлын дундуур Х.Чойбалсан Б.Баасанжавыг шоронгоос Дотоод явдлын яаман дээр аваачиж Д.Дамбатай нүүрэлдүүлэхэд хажуу өрөөнд Иванов болон сургагч нар чагнаж суусан гэдэг.
Энэ талаар түүхийн ухааны доктор Л.Бат-Очир "Энэ бүхэн нь эсэргүү гэж хилс баригдсан нам, төрийн зүтгэлтнүүдэд Х.Чойбалсангийн хэрхэн хандаж байгааг тагнаж хянаж байсан баримт мөн.
Дэргэдээ тагнуултай, хажуудаа харгалзагчтайг мэдээд ч Х.Чойбалсан А.Амарын асуудал гэгчийг хэлэлцэхэд "өнгөө нуусан, дотор нь харласан, идээ бээрээр дүүрсэн" хэмээн муу муухайгаар хэлсэн ба шоронд тамлуулж хүнээр түшүүлэн амьдын төдий оруулж ирсэн Баасанжавыг үнэнээ хэлэхэд "аваад гар" гэж зандран догширч ширүүлсэн дүр үзүүлсэн байж болох талтай" хэмээжээ.
Түүнийг засгийн газрын тэргүүнээр хоёр удаа томилжээ
Цэргийн яамны хуягт танкийн газрын дарга агсан Цоож хожим ярихдаа "1939 онд Улаанбаатар хотоос ЗХУ-д Чита хотоор дамжуулан Москвад аваачиж... байцааж байхад нэгэн өдөр намайг оруулж байцаасан газрын үүдэнд монгол хүмүүс нөмгөн сууцгааж, нэг домбон чихэр гаргаж хуваан идэж байхыг харсан.
Тэдний дунд танихаас А.Амар. Д.Лувсаншарав нар сууж байсан." гэжээ. Мөн тэнд Зөвлөлтөд хүргэгдсэн Лосол, Догсом нар байсан нь гарцаагүй. Ерөнхий сайд асан А.Амар Москвагийн Лубянкийн гянданд хоригдож байв. Түүнийг 1941 оны долоодугаар сарын арванд ардын хувьсгалын баяр наадмын өмнөхөн цаазалжээ.
А.Амарын талаар товчхон өгүүлэхэд тэрбээр Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу, одоогийн Булган аймгийн Хангал сумын нутагт 1886 онд мэндэлжээ. А.Амар бага наснаасаа бичиг үсэг тайлагдан манж, хятад хэл бичгийг ч муугүй мэддэг байжээ.
Харин Богд хаант Монгол Улсын үед 1913 оноос эхлэн Гадаад явдлын яаманд дэс түшмэл хүртэл албан тушаал хашиж явсаар 1917 онд Монголын хойд хил хязгаарыг сахин хамгаалж байсан 50 цэргийг захирч явжээ.
1919 онд Хятадын цэрэг Монголд орж ирэхэд арга буюу нутагтаа эргэн ирж хэсэг зуур мал маллаж байгаад 1921 оны Ардын хувьсгалын үйл хэрэгт идэвхийлэн оролцож эхэлжээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа томилогдон ажиллаж байв.
Улсын БагаХурал 1928 онд А.Амарыг Ерөнхий сайдаар томилжээ. Мөн тэрбээр Шинжпэх ухааны хүрээлэнгийн даргаар гурван жил ажилласан байна. Түүний бичсэн "Монголын товч түүх" ном нь тухайн үедээ Монголын түүхийг хураангуйлсан анхны томоохон бүтээл байв.
А.Амар нь 1932-1936 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байхдаа Сталины бодлогыг тууштай эсэргүүцэж, үндэсний үзэл бодолдоо үнэнч хэвээр явжээ. Тухайлбал 1933 оны Лхүмбийн гэх зохиомол хэргээр ямар ч үндэслэлгүйгээр хоригдсон хүмүүсийн ихэнхийг суллуулж дөнгөсөн байна.
А.Амар 1936 онд Ерөнхий сайдаар дахин томилогдож гурван жил ажиллажээ. Гэвч Москва, Сталины шууд заавраар түүнийг 1939 оны гуравдугаар сарын долоонд болсон МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаар огцруулжээ. Энэ нь ердөө л Сталины бодлогыг дэмжигч Х.Чойбалсанг Ерөнхий сайд болгох зорилготой байв.
Ш.Батцогт
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин
Сэтгэгдэл(44)
Чинггис хааны угсааны Агданбуугийн Амар сайд /Амур бэйсэ/ бол үнэхээр мундаг хүн байсан. даанч цаг хатуу байж дээ. түүний түүхийн ном нь үнэхээр сайхан шүү. авахаар юм ихтэй байдаг.
Аливаа улс орны тусгаар тогтнол түүний хөгжил цэцэглэлт нь эх оронч хөвгүүдийн алтан амиа алдахаас үл айн сэтгэл зүрхнээсээ тэмцсэн тэмцлийн үр дүнд оршин тогтдог. Өнөөдрийн өндөрлөгт ч гэсэн С Зориг ардчилсан хужаа нарт бууж өгөөгүй учраас түүний нэр хүнд нь монголын ард түмний дунд асар өндөр болохоор ардчилсан хужаа нарын удирдагчдын нэр хүндэд буруугаар нөлөөлж , тэдний ирээдүйн замд саад болсон учраас тэд алсан. Монголын төлөөх зүрх сэтгэлтэй хэн боловч аль ч цаг үед гадаад дотоодын дайсны хорон явуулганд өртөж амиа алдсан ч ард түмнийхээ зүрх сэтгэлд үүрд мөнхрөн үлддэг. . Тэдгээр эх оронч хөвгүүдийн алдсан алтан амь, асгарсан бүлээн цусан дээр эх орны тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал нь бэхжиж , хүчирхэгжиж байдаг юм. Харин улс орныхоо төлөө амь насаа өргөх хөвгүүдгүй болсон амин хувиа хичээгчдээр дүүрсэн үедээ тэр улс орон мөхдөг юм. Мөнх Тэнгэрийн ард түмэн болох хөх толбот Монголчуудын эх орон Монгол улс эх оронч хөвгүүдээр хэзээ ч дутдаггүй учраас оршин тогтнож ирсэн цаашдаа ч Мөнх Тэнгэрийн хүчин дор хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
ЭХ ОРОН, ГАЗАР ШОРООНЫХОО ТӨЛӨӨ АМЬ НАСАА ӨГСӨН ӨВӨГ ДЭЭДСЭЭ БОДОХ ТУСАМ ХУДАЛЧ, ХОШГОРУУЛАГЧ ЭЛБЭГДОРЖИД УУР ХҮРЭХ ЮМ. БАТ-ЭРДЭНЭ АВАРГА МАНЬ Л ЭДГЭЭР ЭХ ОРОНЧДЫГ САНАГДУУЛЖ БАЙНА. МОНГОЛ ТҮМНИЙ МАНЬ СОНГОЛТ МЭРГЭН БАЙХ БОЛТУГАИ!
Өрсөлдөгчөө шоронд хийдэг хүмүүс дахиад төрчихөж, Зоригийг Отгонбилэг Дашбалбарыг Зэнээг тэд хэлмэгдүүлсэн, Өнөөдөр Отгонбаярыг Энхбаярыг Анандбазарыг хэлмэгдүүлж шоу хийж л байна, Тэд гоё өнгөтэй баг өмсчихөж, сайхан хувцаслачихаж үнэртэй ус түрхээд л, Гэхдээ 1937 оны өмхий нэвт сэнгэнээд л
шархадны эмнэлэгтээ оч доо , хөөрхий минь гэж ...
chamaas l omhii vnertej bnaa??chi muu luibarchid boloh enhbayr, otgonbayriig helmegdvvlj bna genee tegeed ted nar ulsiin mongiig terbum terbumaar idej bhiig tenger zayt darga mini geed harj suuhuu?? malaa chi bitgii dolginoo?? ted nariig shorond hiisen sh bagadanaa??
ЭХ ОРОН, ГАЗАР ШОРООНЫХОО ТӨЛӨӨ АМЬ НАСАА ӨГСӨН ӨВӨГ ДЭЭДСЭЭ БОДОХ ТУСАМ ХУДАЛЧ, ХОШГОРУУЛАГЧ ЭЛБЭГДОРЖИД УУР ХҮРЭХ ЮМ. БАТ-ЭРДЭНЭ АВАРГА МАНЬ Л ЭДГЭЭР ЭХ ОРОНЧДЫГ САНАГДУУЛЖ БАЙНА. МОНГОЛ ТҮМНИЙ МАНЬ СОНГОЛТ МЭРГЭН БАЙХ БОЛТУГАИ!
Eostoi yavj ter emnelegtee hevt. Teneg yum yaridag erguu ve. Bugediig ni tegeed helmegduuleed altsan biz ain. Avaraga uchugdur halz metgeltseend eostoi bulaigaa uzuul ve.
ЭЛБЭЭГ ШАРХАДАНД АВААЧИЖ ХРОНИК ХУДАЛЧ ГЭДЭГ ӨВЧНИИЙГ НЬ ЭМЧЛҮҮЛ. ЭМЧЛЭГДЭХГҮЙ БОЛ ОРОСРУУ ЯВУУЛ 1,2 ТАРИА ХИЙГЭЭД Л АМЫГ НЬ ТАГ БОЛГОНО :)))))
Хамгийн гол авилгач бол ОТ-г гадныханд бэлэглэсэн Баяр лалар архичин, Эбэ тууний луйвараар 2009 онд гарсан болохоор барьцаанд нб орсон, дээр нь Баабар тэд нарт хэдэн халтар юм огсон юм гэлээ. Баярыг яагаад Эбэ барихгуй бна? Ийм болохор чадахгуй! ОТ-г оорчилно гэж ганцхан Аварга л морийн хотолбортоо ил тод бичсэн бна! Эбэ ганц уг ган хийгэгуй бна. Авилга хамт цохичихсон болохор яаж чадах юм! Аварга ОТ-н луйварын гэрээг оорчилж чадна. Монголын 100 жил идэх хоол тул бид Аваргадаа огох естой! 2/. Халз мэтгэлцээний асултыг нь Эбэ,Удвал 2-т урьдчилад огчихсон гэсэн. Эбэ нь инээж гошгорулж яриад л, Удвал нь бэлдсэн цаасаа уншад л Та нар ийм юмыг ойлгодоггуй?! Ийм л хуч тэнцвэргуй сар гаруйн орсолдоон болло до! Шоучин, эх оронч 2-ын нэгийг сонгох одор ирлээ! Ирэдуйн 100 жилийнхэ толо ОТ-г оорчлулэх эсэхэ шийдэх цаг боллоо!!!!!!!!!
Газар нутгаасаа тасалж өгөхгүй, Туваг өгөхгүй гэснээс хүргэгдсэн. Буриадын олон сэхээтнүүд мөн адил Оросоос тасарч хамаг Монгол байгуулна гэснээсээ болоод үхэхийн муухайгаар үхсэн. Тэрнээс төлгө тойрсон юмаар нэрээ хугалан байж тийш нь юу гэж чирэхэв. Чойбалсан ч адил Өвөр Монголыг нэгтгэж чадсангүй гэж оросуудад дургүй болсон байсан. Одоо л манайхан эргүүтээд жижигхэн болчихож.
Tsedenbal gej ergvv tolgoi oros avgai avch ex ornoo xudaldsan luivarchin MAXH
БАЯРЦОГТОО ТЭСЭН ШҮҮ ХӨӨ 1,2 ӨДӨР Л ҮЛДЛЭЭ. ЭБЭ УРАГШАА.
яруу алдарт ХУ намынхны алдар гавъяаных нь өчүүхэн хэсэг энэ шүү дээ.
Yag unen...mongoliin eh oronch zaluusiin. Tsusiig ih ch ursgasan daa...bas muu haraal idsen sahalt stalintamd shataj bgaa blgui
Kan Sang Sun( ADRF gesen mungu ugaah baiguulgiin zahiral) gegch Moonii hargis shashinii solongos Mongol dahi gishuud demjigchidee Elbegeeg yavuulahiin tuld turiin erhiig huuli busaar bulaaj avhiig gishuuddee urialaad baih yumaa. Soyol Urlagiin deediin urd tald baih 7 davhar Peace Building gesen baishind mungu taraagaad baigaag boliulaachee. Mongol ohidiig hugshin solongos, yaponchuudtai suulgaj hunii naimaanaas bayajsan gesen. Bayartsogt, Tseveenjav geed ali luivarchin bolgontoi dotno naiz. Bat-Erdene guiag gutsesen videog Mooniihen hiij tavisan.
Монголын эх орончдыг дандаа манай улсын түүхт баярын өдрүүдээр цаазалдаг байсан нь Монголчууд та нарыг ална шүү л гэсэн дайсагнагч оросын бодлого шүү дээ, Гэхдээ л манайхан бууж өгөөгүй нь бахархмаар
Hi my naizaa huu nam hamaagui ee ene namd sain ni saaraasaa ih bii hamgiin naad zah ni l gehed hun ardaa soeljuulj bolovsroltoi bolgoson nuudelchin ard tumniig hotjuulsan geed toochood b.val barahgui ee ho hamgiin gol ni mongol uls tusgaar togtnoson buren erhet mongol uls bolson ni hagiin agua gavya yum bid uuniig hezeech martah uchirgui ta ch ene namiin huchind onoodor buren erhet mongol ulsad amidarch b.gaa shuu kkkk ongorson ue ruugee buu dair naizaa sain bod sain bod naizuudaa bi hu namiin gishuun bish sain bod naizuudaa
zyb bodoltoi uxaantai xubyyn bna talarxaya ,iim yum oilgoxgyi xundii xooson tolgoinuud ix bdag yum bna lee..tednyys l ug ni ednii orond tsaazluuldag bol guu mun saixan aa...iimerxyy xooson tolgoi nar tegej bj l uxamsarlax bx tusgaar togtnol gej yum yamar yneer olddog gedgiig...
Bid ern hezee huchirheg bolno doo.ene nas lav guitsehgyi.bid huchirheg bolohgyi avaas kolonchlogch 2 hurshduu ueiin ued darlyylsaar bh bolno
Би ардчиллыг бүх насаараа дэмжиж ирсэн цаашид ч дэмжих болно. Гэхдээ алагчилсан хоёр нүүртэй баг өмссөн дүр эсгэсэн ардчилалыг хэзээ ч зөвтгөхгүй. Шудрага байья гэсэн бол шудрага л байх хэрэгтэй. Тийм зангарагатай төрийн тэргүүнтэй байхыг хүсэж байна. Эцсийн найдвар Аварга л болоод байна.
орсуудын монголд хийсэн хядлагын хажууд нөгөө евирейн холокост бараг шалихгүй зүйл бх. тэгж үндэс угсаа соёлоор нь хомроглон хядсан явдал дэлхийн түүхэнд анх удаа бх
ЭНД БИЧИГДСЭН НИЙТЛЭЛ НЬ АРХИВЫН ЗАРИМ МАТЕЛИАЛЫГ АШИГЛАН БЭЛТЭГСЭН БОЛОВЧ ДҮГНЭЛТ НЬ ТААМАГЛАЛ ТӨДИЙ БАЙГААГААС УНШИГЧИД ТЭР ЦАГ ҮЕД БОЛЖ БАЙСАН ҮЙЛ ЯВДЛУУДТАЙ ХОЛБОН ОЙЛГОХОД ҮНЭШИЛ МУУТАЙ Л ЮМ БАЙНА.
Хойно, урдаас, одоо бүр өөр газраас гаүар нутгийг нь авахын тулд, шуналдаа идэгдсэн хүн дүрстэй хүүхэлдэй л байлгахын тулд хяхах, хавчих, зөн совингоор хуурч эргүүтүүлэх, хэл соёлыг нь мартуулах (буриадад)эсвэл ёс заншилтай нь хэт уях (Хятад)практикаас таслах (лам болгох, цол хэргэм олгох)бодлогууд амжилттай хэрэгжсэн юм даа.
yu gej hyzaad bna !!!geleg ee!!!!chi bol nydeench neegeegyi geleg baisan biz?hydlaa hyzdagaan hylhi Mongolchyyd bolizgoo?hezee ta nar ylas eh orniihoo telee yaridag boloo be?heden namchirhaj talzan bye byeneen ygyi hiih yhaand syralzaj baij?ta nar sig hymjilgyi amidral medehgyi zoblon yzeegyichyyd hydlaa amandahaan gaihsrah hereggyi ee!!!ta nariin emhii yg Elbegdorjtoigoon hamt zamharah bolno!!!!yamarch ardchilal baihgyi ene Mongol hynii hool zyglyylagch bolj medne syy?eb tynjin yunaasch iluu bna?enyyniig eneedereer harj baigaa ardchilsan nam seneh heregtei!!!!hyzmal tersen ardchilsan heneetnyydiin hyih ni halzarch ikhe nygeldee daragdan zail!!!!!
192-134242-177-н авилгагч минь шар хадандаа оч.
БАЯРЦОГТОО ТЭСЭН ШҮҮ ХӨӨ 1,2 ӨДӨР Л ҮЛДЛЭЭ. ЭБЭ УРАГШАА.
odoo amerikiig dagaj nabsagnaad bgaa humuus 1udur tolgoigoo shaana daa
ter tsag ue bol mash hund ue bsan.orosiig araguin erhend dagaj erh chuluut tysgaar mongol yls gej tysgaar togtnoloo huleen zubshuuruulj chadsan ni gol ololt blaa.tegeegui bol udiid ubur mongolchyd shigee bolchihson bh bsan.umnii ychir jantsang oloh heregtei.het 1taliig barij bysdiig zuen aydah aymr hereg bna.helemgduulet bol amani ylsiin hybid har tolbo,mash tom har tolbo gebch ter ued hiigdsen helmegduuleltiin tuluu unuudr MAN - yal uureh esgui,aldaagaa li hedniee huleen zubshuurch ard tumniihee umnu nugelee namahcilsan.odoo tsagt abilgaltai temtseh nereer dur esgeed ursuldugchuu shorond syylgadag moda AN -d bgaa.MAN-d idej yysan humuus bgaaa,tednetei temtsehe estoi.gebch het ih tuilshiryylj jaahan esreg ug helsne bolgoniig barij helemgduulj bolohgui bailtai.getel iim aybdal zarim ued ajilglagdaj bn.tyhailbal www.bolod.mn iin zahiraliig aysan gej baribchilsan um be?humuus bie biendee itgehee boliloo ,ene yuniih be?
Би ардчиллыг бүх насаараа дэмжиж ирсэн цаашид ч дэмжих болно. Гэхдээ алагчилсан хоёр нүүртэй баг өмссөн дүр эсгэсэн ардчилалыг хэзээ ч зөвтгөхгүй. Шудрага байья гэсэн бол шудрага л байх хэрэгтэй. Тийм зангарагатай төрийн тэргүүнтэй байхыг хүсэж байна. Эцсийн найдвар Аварга л болоод байна.
ih haaniihaa udam ugsaag hyduulchihaad ahaa ahaa geed baidag bid tembuutei baisan geed demjeed baidag ichih bulchirhai erhemseg orshihui baihgui bolchihson mahn buyu man iin teneguudiig yah ve
CHOIBALSAN GEJ BAS ERH MEDELD DURTAI AIMHAI ZOLIG BAIJEE
ЭЛБЭГДОРЖ ШИГ. ККККК
ЭХ ОРОН, ГАЗАР ШОРООНЫХОО ТӨЛӨӨ АМЬ НАСАА ӨГСӨН ӨВӨГ ДЭЭДСЭЭ БОДОХ ТУСАМ ХУДАЛЧ, ХОШГОРУУЛАГЧ ЭЛБЭГДОРЖИД УУР ХҮРЭХ ЮМ. БАТ-ЭРДЭНЭ АВАРГА МАНЬ Л ЭДГЭЭР ЭХ ОРОНЧДЫГ САНАГДУУЛЖ БАЙНА. МОНГОЛ ТҮМНИЙ МАНЬ СОНГОЛТ МЭРГЭН БАЙХ БОЛТУГАИ!
Baterdene shig mangar eronhiilogchtei bolohiig husdeg ee chaavaas.....
180.149.97.1-ЭЭ ТАРВАГАНД ХОШГОРСНООРОО ЧИ ТЭНЭГ. УУЛ ШУГАМАНДАА ТАРВАГА НЬ ХОШГОРЧ ХҮН АГНАДАГ БИЛЭЭ.
чи ч гэсэн ердийн нэг бөхийн даллууранд хошгираад байгаан бус уу ? айн ? :)
122.201.28.4-ӨӨ ТЭР ЧИНЬ ЕР БУСЫН БӨХ,ЭХ ОРОН Ч ХҮН ШҮҮ. ЧИ ТЭР ОЛОН ЖИЛ ХААГУУР НЬ ЯВСЫН. ЕРДИЙН НЭГ АМЬСГАА УЧРААС ЧИ ХОШГОРООД БАИГА БУС УУ.
122.201.28.4 МӨН ЭБЭЭ ТА 2 ШАРХАДРУУГА ЯВ. ТАРВАГАН ТАХЛЫН ЭСРЭГ ТАРИАГАА ХИЙЛГЭ. ТЭГЭЭД УХААН ЧИНЬ ЦОО ЭРҮҮЛ БОЛООД, АЯНДАА ХОШГОРОХОО БОЛЬНО :)))) ЗА АМЖИЛТ.
Mongolchuud orosiig 200 jil atgasanii hariu shuu dee teneguudee. Mongolchuud maltaigaa adilhan het hotsrogdjee .
Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас ч аюултай. Алагчилдаг төрийн тэргүүн аймаглан хядагчтай агаар нэгэн. Авилгатай тэмцэх нь бүх нийтийн үйл хэрэг болохоос сонгуулийн шоу биш. Өмнөговийн ЗД Бадраа гэгч баг зүүсэн авилгачаас алтан аяга бэлгэнд аваад Эрлэг таг дуугүй байгааг шудрага ёс гэх үү. ОТ гэрээг муу болсон засах ёстой гэж шүлс үсчүүлж байсан Эрлэг ерөнхийлөгч болсноосоо хойш шал өөрөөр шүлсээ үсчүүлэх болсныг том авилга гэхээс өөрөөр юу гэх юм.
Tsusgui tusgaar togtnol gj haa j baihgu. Ene aguu humuusiin buleen tsusaar ugaagdaj 300 jiliin idee beree shahsan. Timdee j bidnii emee uvuu ter hund ueiig tulj irsen biz
saihan amar min mongol chin iim l bolson shuudee.
Нийтлэлээ эх сурвалжтай нь хэвлэх хэрэгтэй юм бишш үү дээ :)