АНКАРА, 2023 оны аравдугаар сарын 5 /Bloomberg/. Туркийн эрх баригчид Украин дахь цэргийн мөргөлдөөнийг шийдвэрлэх олон улсын томоохон уулзалтыг энэ сард зохион байгуулах санаачилга гаргасан тухай Bloomberg агентлаг нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй эх сурвалжаасаа эш татан мэдээлэв.
Тус агентлагийн мэдээлснээр, уулзалтад оролцогчид "Украинд урт хугацаанд энх тайван тогтоох арга зам"-ыг хэлэлцэнэ. Зөвлөлдөх уулзалтад төрийн тэргүүн нарын үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд оролцох төлөвтэй байна. Уулзалтад оролцох төлөвтэй байгаа хүмүүсийн дунд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан байгаа аж.
Дээрх уулзалтад Оросын эрх баригчдын төлөөллийг урих төлөвлөгөөгүй байгаа гэж агентлагийн эх сурвалжууд мэдээлжээ. Украины хямралыг энхийн замаар шийдвэрлэх олон улсын өмнөх уулзалт энэ оны наймдугаар сард Саудын Арабын Жидда хотод болсон юм. Тухайн үед энэ хуралд 42 орны төлөөлөгчид ирсэн байна. Уулзалтад оролцогчид Владимир Зеленскийн санал болгосон “энх тайвны томьёолол”-ыг хэлэлцсэн бөгөөд уг санаачилгад Киевээс тавьж буй гол нөхцөл нь Орос бүх цэргээ Украины нутаг дэвсгэрээс гаргах, 1991 онд ОХУ өөрөө хүлээн зөвшөөрсөн нутаг дэвсгэрийг буцаан өгөх гэсэн нөхцөл юм. ОХУ-ын төлөөлөгчдийг Саудын Арабад мөн уриагүй байна. ОХУ-ын Гадаад хэргийн яам энэ уулзалтыг "Оросын эсрэг эвсэл байгуулах оролдлого" гэж мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Оросгүйгээр юу ч шийдэж чадахгүйэ, зүгээр л жүжиг, шог гараа хийх гэж байгаа биз. ккк
Оросууд үгүйгээр л асуудлыг шийднэшдээ,,,оросын холбооны улс гэж одоо байхгүй,,,турк хятад америк европ оросыг хувааж аваад засан тохинуулахгүй бол оросууд өөрсдөө орос орныг авч явж чадахгүй нь тодорхой харагдаж байгаа юм бишүү,,,
ХОШИН ШОГ. ДАЙТАГЧ ТАЛЫН АЛЬ НЭГ НЬ БАЙХГҮЙГЭЭР АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ НЬ ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ ШОУ