
Тавдугаар сарын 8-ны үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Москва хот дахь Кремлийн ордонд хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үед хоёр орны төрийн тэргүүн нар БНХАУ ОХУ-ын харилцаа, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, стратегийн хамтын ажиллагаагаа тууштай гүнзгийрүүлж, БНХАУ ОХУ-ын харилцааг тогтвортой, эрүүл, өндөр түвшинд хөгжүүлэхийг санал нэгтэй хүлээн зөвшөөрөв. Хоёр тал мөн дэлхийн хоёрдугаар дайны талаарх зөв ойлголтыг хамт өвлөн баримталж, НҮБ-ы нэр хүнд, статусыг хадгалан, олон улсын тэгш эрх, шударга ёсыг хамгаалахыг санал нэгтэй хүлээн зөвшөөрчээ.
Ши Жиньпин хэлэхдээ, " Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар ОХУ-д дахин айлчилж, ЗХУ-ын Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцох болсондоо баяртай байна .Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын хүчин чармайлтаар БНХАУ ОХУ-ын харилцаа тогтвортой эрүүл өндөр түвшинд хөгжих чиг хандлагаа хадгалсаар байгаа бөгөөд урт хугацааны сайн хөршийн найрсаг байдал, харилцан ашигтай хамтран ажиллаж, хамт хожих нь хоёр орны харилцааны том өвөрмөц онцлог болж байна.
БНХАУ ОХУ-ын харилцааг тогтвортой хөгжүүлэн гүнзгийрүүлэх нь хоёр орны ард түмний үе үеийн найрамдалт харилцааг өвлөн уламжлах зүй ёсны үүрэг хариуцлага бөгөөд хоёр тал бие биеэ амжилтад хүргэж, бие биенийхээ хөгжил цэцэглэлтийг дэмжих зайлшгүй сонголт юм. Энэ нь мөн ч олон улсын тэгш эрх, шударга ёсыг хамгаалж, дэлхийн засаглалын тогтолцооны шинэчлэлийг ахиулах цаг эриний уриалга юм.
Энэ жил БНХАУ-ын ард түмний Японыг эсэргүүцэх дайн, ЗХУ-ын Аугаа их эх орны дайн ба дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ой тохиож байна. 80 жилийн өмнө Хятад Орос хоёр орны ард түмэн асар их үрэгдэл гаргаж, агуу их ялалтыг байгуулан, дэлхийн энх тайвныг хамгаалж, хүн төрөлхтний дэвшлийн үйлсэд түүхт хувь нэмэр оруулсан. Олон улсын ганц талт үзлийн сөрөг урсгал, хүчний дээрэлхэх үйлдлийн эсрэг ОХУ-тай хамтран зүтгэж, дэлхийн томоохон орон, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны онцгой үүрэг хариуцлагаа ухамсарлан хүлээж, дэлхийн хоёрдугаар дайны талаарх зөв ойлголтыг хамт өвлөн баримталж, НҮБ-ын нэр хүнд, статусыг хамгаалж, БНХАУ ОХУ болон хөгжиж буй олон орнуудын ашиг сонирхлыг тууштай хамгаалан, тэгш байдал дэг журам хангасан дэлхийн олон туйлт байдал, хүртээмжтэй хүлээцтэй эдийн засгийн даяаршлыг ахиулахад БНХАУ бэлэн байна гэжээ.
Владимир Путин хэлэхдээ, Ши Жиньпин дарга ОХУ-д төрийн айлчлал хийж, Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцохыг бид чин сэтгэлээсээ угтаж байна. Энэ удаагийн айлчлал маш их ач холбогдолтой.
Энэ нь ОХУ, БНХАУ-ын харилцааны хөгжилд хүчтэй түлхэц өгөх төдийгүй дэлхийн хоёрдугаар дайны ялалтын үр дүнг хамтаар хамгаалах явдал болно.ОХУ БНХАУ-ын харилцаа харилцан эрх тэгш, хүндэтгэсэн үндэс суурь дээр байгуулагдсан бөгөөд гуравдагч талд чиглэхгүй, нэгэн цагийн ямар нэгэн үйл явдлын нөлөөнд автахгүй. ОХУ БНХАУ-ын харилцааны хөгжлийг тууштай ахиулан, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөх нь ОХУ-ын стратегийн сонголт" гэсэн байна. Хоёр талын тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу, яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг өрнүүлж, илүү олон бодит үр бүтээмжтэй болгохыг хоёр орны холбогдох салбарынханд хандан хоёр төрийн тэргүүн нар үүрэг болгожээ.
Г.Бямба
Сэтгэгдэл3
Тэнэг галзуу Трамп гуай Орос Хятад хоёрыг улам ойртуулчихлаа
Манай хятад цустай эрлийз хурлийзууд Орост сайн байдаг нь ийм учиртай байж
Энэ 2 нийлээд Монголыг яаж баллах тухай ярьж мэднэ шүү