Манай улс голын эргээс 50 метр зайг онцгой хамгаалалтад авдаг. Өөрөөр хэлбэл, тэр бүсээс дотогш нэг давхар, 10, 100 давхар байшин байсан ч хамаагүй нураах хуультай. Модон жорлон ч адилхан гэсэн үг. Ийм л хууль үйлчлэх учиртай. Гэтэл голын голдирол дотор баригдсан "Аqua garden" хотхоныг хүчирдэг хүн алга. Хэрэв хууль журмаа хэрэгжүүлдэг бол өдийд энэ барилга нурчих байв. Анхнаасаа баригдахгүй ч байж болох байсан. Гэвч нийслэлийн төр захиргааны байгууллагуудтай үзэлцсээр л байна. Хамгийн сүүлд гэхэд барилгын ажлыг зогсоож, хоёр блокыг албадан нураах нийслэлийн Засаг даргын захирамж гарч өнгөрсөн сарын сүүлчээр компанийнханд хүлээлгэж өгчээ. Гэвч ажил гүйцэтгэгч "Эм Энд Жи" констракшн хотын даргын өмнөөс “үгүй” гэсэн байгаа юм. Ингээд л бүхэл бүтэн 1.5 сая хүнийг хариуцаж ажилладаг хамгийн том эрх мэдэлтэй байгууллага хотын захиргаа бүхий л арга чаргаа бараад “Авлига” хорооллыг үнэндээ хүчирсэнгүй. Эцэстээ Д.Сумъяабазар дарга “Барилгын тухай хуульд барилга байгууламжийг төвөгшлөөр нь ангилдаг. 16 давхраас дээш барилгыг онцгой, өндөр төвөгшилтэй барилга гэж ангилсан байдаг учраас барилгын ажлыг эхлүүлэх, түдгэлзүүлэх, зогсоох эрх нь зөвхөн Барилга, хот байгуулалтын яамны мэдэлд байдаг. Зөрчлийн тухай хуулиараа яамны хяналтын газарт байгаа барилгын байцаагч нар нь хяналт тавьж, уг хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу зогсоох, албан даалгавар өгөөд, биелүүлээгүй бол шүүхэд хандах эрх нь бий. Тухайн газрыг хүчингүй болгох шийдвэр гарсан. Газрын эрхийг цуцалсан учраас одоо Барилга, хот байгуулалтын яаманд зогсоох эрх нь бүрэн үүссэн. Бидний эрх зүйн чадамж л ийм байна” гэж учирласан. Ингэж хэлсний дараа төд удалгүй ногоон автобусны дуулиантай холбоотойгоор хотын дарга ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчихлөө. Харин “авлига” хороолол үлдэж хоцорлоо. Ямартаа ч дараагийн хотын даргыг угтах бас чансааг нь шалгах нэг ажил нь “авлига” хороолол болж байна.
Энд бас нэг зүйлийг онцлоход шударга бусыг илчлэх, түүнтэй тэмцэх үүрэгтэй АТГ ч мөн адил голын голдрилд өндөр байшин барьчихаад бүр байгууллагынх нь нэрийг хүртэл зээлдчихээд байгаа “авлига” хорооллыг шалгах хэрэгтэй. АТГ-ын нэрийг сайнаар биш муугаар алдаршуулж байна шүү дээ. Тиймээс Авлигатай тэмцэх газар “авлига” хорооллыг шалгаж нэрийнх нь учрыг олох хэрэгтэй биш үү.
Хотын дарга “авлига” хорооллыг хүчирсэнгүй. Чадамжгүй гэдгээ ч зарлачихаад буугаад явчихлаа. Харин одоо Ц.Даваасүрэн сайдын зангарах мэдэх нь. Хэрэв хурдан шуурхай арга хэмжээ авахгүй бол БХБЯ барилгын ажлыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан ч хугацаа хожих боломжтойг хуульчид хэлж сануулсаар байгаа. Эцсийн дүндээ байрны захиалагчид орон сууцандаа орж шүүхийн маргаанаас эхлээд үер усны аюул ч эрсдэл дагуулж мэдэх учраас хурдхан нэг талдаа гарах хэрэгтэй.
С.УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Чингис зочид буудлын хажуудах Чойжилсүрнггийн барилгууд голоос 20 м байгааг нураагаарай даа.
Тэнүүн огоогийн Ганхуяг Солонгос руу 70 тэрбумыг ногоон автобусны үнэ гэж шилжүүлээд үлдсэн 60 тэрбумыг МАН-ын дарга нарын данс руу хийсэн нь тогтоогдож байгаа гэнэ.
МАНын сайд дарга нар л байшин орон сууцны барилга бариулж хувьдаа баяждаг тогтолцоог МАН хэмээх Бээжингийн нууц тагнуул мафийн бүлэглэл Монголд тогтоожээ. МАНыг ямар ч аргаар хамаагүй яаралтай устгаж үгүй хийхгүй бол монголчууд нар харахаа байлаа, МАНын том толгой дарга нар сайдуудыг олны нүдэн дээр гэр бүлээр нь цаазлаж устгая
Сумтайбазар өөрөө холбогдсон болохоор л нураалгахгүй дээ
Цаг хожих гэсэн Анамын троллуудын ачаар авилага хороолол үлдэж чадлаа
Дунд гол Сэлбэ голын даланг шинэчилж битон ул дэвсгэртэй болго тэгээд л болоо
Сэлбэ гол дагуу бүгдийг нураах хэрэг гарах нь дээ.
Намайг нам хүмүүжүүлсэн гэж улин хуцаад байсан Сумьяаг МАН ийм айхтар хулгайч дээрэмчин авлгалч газрын наймаа, нүүрсний хулгайч болгон хүмүүжүүлжээ. Сумьяагийн бүх хөрөнгийг хурааж бүх насаар нь шоронд хорих ял оноо. Хулгайч дээрэмчдийг бэлтгэн гаргаж хүмүүжүүлдэг МАН ыг хуулиар хориглож татан буулга.
Өнөөдөр хот даяар дээр дурдсан зарчмаар ажилладаг, төрийн түшээдийн хотхон, хороолол нэртэй хэдэн мянган “мөнгөний машин” ашиглалтад орж байна. Ц.Анандбазарын “Бага тэнгэр”, С.Бямбацогтын “Хан төгөл”, Б.Чойжилсүрэнгийн “Хурд”, “Хүннү”, Ж.Ганбаатарын “Энканто”, “Оргил”, С.Амарсайханы “Ботаник центр”, “Зайсан скуэр”, “Скуэр резиденс”, Х.Нямбаатарын “Неверланд таун”, “Хамаг монгол”, О.Цогтгэрэлийн “Скай гарден”, “Альфа зоне”, “Палм спринг”, Х.Ганхуягийн “Жаргалант гарден”, Б.Энх-амгалангийн “Мишээл резиденс”, Ж.Мөнхбатын “Жаргалант хотхон”, Т.Аюурсайханы “Ар гүнт вилла” гэх мэтээр үргэлжилнэ. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан л гэхэд орон сууцны газрын наймааны “овжин шагчин”. Зөвхөн одоо төрд байгаа нь тэд. Гишүүн, сайд асангуудын хотхон, хорооллуудыг дурдвал, цаг, цаас эс хүрнэ
Бүх юм учиртай байдаг Яг тийм нураана гэсэн үг байгаа юм уу ? Үгүй л болов уу Эхлээд хуулиа өөрчлөх хэрэгтэй Өөрчилсөн ч гэсэн цаг хугацааны хувьд асуудал босч ирнэ Асуудал үүссэний дараа хууль гарлаа л гэнэ Тийм болохоор худлаа юм ярьж болохгүй Аль болох үнэнд нийцүүлж шийдэх хэрэгтэй
Нураана гээд байгааг нь би ойлгохгүй гайхаад байгаа юм Барилгыг нь ашиглахгүй л болгочих л доо Чөтгөртэй ч гэдэг юм уу зарлачих за тэгээд л болоо тэр барилга ямар ч үнэ цэнэгүй болоод орхигдсон балгас болно Нэг сайхан өдөр өөрсдөө нураана хөөе
Хотын дарга огцорлоо гэдэг үг хүмүүсийн сэтгэл зүйд айхтар нөлөөлнө Ингэснээр гол анхаарал тийшээ яваад нөгөө их мөнгөний асуудал мартагдана л гээд байнаа даа Гол нь улсын хөрөнгө хаашаа алга болов л гэдэг байгаа шүү