БНСУ-ын “Daewoo” компанид үйлдвэрлэсэн гэх ногоон автобуснуудтай холбоотой дуулиан өнгөрсөн долоо хоногоос эхлэн дэгдсэн билээ. Үйл явдлын эхлэлийг хөөвөл "Тэнүүн Огоо" ХХК-ий удирдлага уг автобуснуудыг унаж, Улаанбаатарт авчирсан жолооч нарынхаа цалинг бүтнээр нь өгөхгүй луу унжсанаас анх эхэлсэн байдаг. Цалингаа голсон жолооч нар өөрсдийнхөө унаж ирсэн автобуснуудын өө, сэвийг харуулсан зургуудыг "Асуудалтай шүү!" гэсэн тайлбартайгаар сошиал медиад анх нийтэлсэн.

Улмаар энэ мэдээлэл ихээхэн түгэж, ХҮН намынхан сошиал медиад цуврал нийтлэл бэлтгэн, хэвлэлийн бага хурал хийсэн юм.

Нийслэлийн удирдлагууд хариуд нь уг автобуснуудыг Төв талбайд авчирч, олон нийтэд дэлгэн үзүүлсэн нь асуудлыг улам хурцатгасан юм. Учир нь уг автобусыг нүдээр үзсэн иргэдийн дийлэнхи нь энэ бол шинэ автобус биш капитал засварт орсон хуучин автобус байна гэж дүгнэж байв.
.jpg)
Өчигдөр 16.00 цагт Солонгосын "Zyle Daewoo" компаний Дэд Ерөнхийлөгч Тай Ва Ким ба "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг нар хэвлэлийн бага хурал хийн, уучлалт гуйхын сацуу "Монголоос захиалга өгөхөд маш хурдан үйлдвэрлэсэн тул бид будаг гэх мэт жижиг алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ бол том алдаа биш. Монголын сошиалаар муу мэдээ явж байгааг би сонссон."Zyle Daewoo" компанийг дампуурсан гэж байгаа нь худал, бид хүчтэй хэвээр байгаа. Хэрэв хүсэх юм бол манай үйлдвэрт очиж болно. Мөн автобусны арлын дугаарыг шалгаж үзэхэд 30 жилийн өмнөх дугаар гарч ирсэн гэж байсан. Бид Солонгосын хуулийн дагуу ажилладаг. Иймээс энэ мэдээлэл худал. Мөн бидний автобусыг хуучин, капитал засварт орсон гэж байгаа нь үнэхээр худал мэдээлэл. Манай автобуснууд бол шинэ" гэж тайлбарласан юм.

Гэвч энэ нь иргэдийн итгэлийг төдий л төрүүлсэнгүй.
Энэ бүхэнтэй зэрэгцэн, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ ногоон автобустай холбоотой гүйлгээ бүрийг нягталж шалгах үүргийг АТГ-т өгсөн. АТГ ч хойшлуулшгүй ажиллагаа явуулан, “Тэнүүн Огоо” ХХК-ий Ерөнхий Захирал А.Ганхуяг, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын төлөөлөл худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх, “Тэнүүн Огоо” ХХК-нд гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг албадан саатуулж, нийт 20 гаруй хүнээс тайлбар, мэдүүлэг аваад байна. Түүнчлэн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл ба УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар энэхүү нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэх бөгөөд эх сурвалжийн өгүүлж буйгаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарыг шалгах нөхцөл байдал зайлшгүй үүсч байгаа аж.
Иймээс давын өмнө Ж.Сүхбаатарыг Монгол Улсын Сайдаас огцруулах ба мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудал ч яригдах нь гарцаагүй гэнэ. Гэхдээ энэ бол прокурорын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудал юм.
Э.Мягмар
Сэтгэгдэл0
Их Но-той золиг до.. худлаа поп
Тэр Сүхбаатар гэх МАН - сонгуулийн мэргэшсэн луйварчин бүр цагаандаа гараад, казиночин луйварчин Үхэлсүг шигээ улсын санг тонодог бэрд болжээ. Үсийг нь хусаж, ясыг нь хэмхчин байцааж байгаад бүх хамсаатныг илрүүлж, тоносон мөнгийг нь төлүүлж гянданд хатаа!!!
Сүхбаатар гишүүнийг нам дотроо хамгийн шудрага нь гэдгийг хүмүүс мэднэ. Энэ бол ман ны хамгийн шудрага гишүүдийг зайлуулах гэсэн өрсөлдөгч бүлэглэлүүдийн эртнээс төлөвлөсөн тусгай ажиллагаа л байх даа. Сүхбаатар гишүүнийг иим арчаагүй юм хийнэ гэхэд жирийн иргэн над шиг хүн нэг л итгэхгүй байна л даа. Маш ноён нуруутай алсыг харж асуудалд ханддаг хүн юм шүү дээ.
Ингэж хэл ам хийж бас айлгаж байгаад наад автусаа солонгосуудаас тал үнээр нь авчих ! Үүний тулд Сүхбаатрыг огцруулж жүжиглэх хэрэгтэй Данхаа ! Толгойгоо сайн ажиллуул Данхаа !
Үхсэний чинь тал үнээр авах.Үсрээд л 60 сая хүрэх үү гүй юү автобусууд...Буцааж тушаагаад мөнгөө эргүүлж олж авах хэрэгтэй.
Ийм хулгай дээрэм хийгдэж байхад нүдээ аньж байсан Засгийн газар огцрох естой.
Солонгосууд шинэ автобус гэжээ Гоидсон жолооч нар хуучин гээгуй байна ХУН ыхан анх хучин гэмэн бололтой Зовхон мэргэжлийн комиссын угэнд итгэх хэрэгтэй яболж огвол дотоод гадаадын хоер тусдаа мэргэжлийн комисс гаргаж дугнэлт хийлгэ Сонгууль угтсан улс тожсон шуугиан бутэн жил ургэлжлэх байхаа ядараагийн сэдэв юу байх юм бол
Иргэдийг хуурч мэхлэхдээ гаршсан хулгайчууд ш дээ бодвол хамгмйн сайныг нь авч ирж үзүүлж байгааш дээ талбайд авчраагүй нь бол зүгээр л хог байгаа шүү
ЗГ огцруулах нь зөв, танхимаараа шийдвэр гаргасан ЗГ н зөвшөөрөл хяналтын дор худалдан авалт хийсэн, Оюун эрдэнэ огцрох ёстой
naad said chini dooroo bas neg ymar ymnii sanhuu hariutssan darga genevdee ter n buh luivriig n zohitsuuldag ym bish uu?
Данхын томилсон сайд нар дандаа хулгай хийгээд баригддаг.Ээн бол Данх сайдын албан тушаал наймаалж байдгийг илчилж байгаа юм..Хаянхярваа гэж тагжгар хав нохой шиг хулгайч яаж баригдлаа даа.. Одоо Бат-Эрдэнэ ,Оюун -хорол нарыг хойшлуулашгүйгээр баривчлан шалгах естой.
Сүхбаатар бол зүгээр л хурганы арьс нөмөрсөн хулгайч авлигачин чоно.Сумьяабазар гэдэг махан толгойт хулгайч энэ хулгайд бас хамтран оролцсон.