НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: "Сүүлийн үед Нийслэлийн удирдлагуудын үйл ажиллагаа маш шүүмжлэлтэй байгаа. 2024 оны Нийслэлийн хөгжлийн төлөвлөгөөг өчигдөр НИТХ-аар хэлэлцсэн. Гэтэл энэ төлөвлөгөөг батлах процесс нь маш асуудалтай болсон. Өчигдөр болсон процесс бол дэгээрээ сүүлийнх байсан. Гэтэл ямар ч асуулт, хариулт байгаагүй.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар эхний хурал дээр ирээгүй байж өчигдөр болсон хурал дээр ирж байгаа юм. Маш олон асуудал дээр хотын дарга мэдээлэл өгөх ёстой шүү дээ. Гэтэл Д.Сумъяабазар дарга маш их бачимдаж, уурлаж бацаан минь чи дуугай байгаарай, бид нар ажлаа хийж байгаа шүү, эсвэл та нар ажилла гэж хэлсэн.
2020 онд МАН-ыг ажлаа хий гээд олонхи болгоод сонгочихсон байдаг. Гэтэл энэ ажлаа хийх хүн нь өөдөөс аархаад, тэнд бараг барилдах гээд сууж байна. Ийм ёсзүйгүй байдлыг би хэлэх ёстой.
Тэгж хэлсэн үг нь өөрөө ёсзүйн маш том асуудал. Ажил хийх гээд очсон хотын дарга нь хурлын танхимд азаргалаад, загнаад л. Бух шиг л, юу вэ энэ одоо. МАН-ын төлөөлөгчид рүүгээ л тэгдэг юм байлгүй. Бид нар руу тэгж чадахгүй шүү, уучлаарай. Үүн дээр ёсзүйн асуудал ярих ёстой. Хотыг хөгжүүлэх бодлого гэж байх ёстой. Гэтэл өнөөдрийн хотын дарга Д.Сумъяабазарт ийм бодлого байхгүй. Тийм учраас дунд шатанд байгаа хүмүүс нь маш хүнд байдалд ажил хийж байна. Өчигдөр баталсан 2024 оны Нийслэлийн хөгжлийн баримт бичиг гээд жижүүрийн чанартай хэдхэн зүйл л биччихсэн. Нөгөө хүмүүс нь дуртай дургүй, аргаа бараад л ажил хийж байна. Хотын дарга Д.Сумъяабазар нь өөрөө манлайлаад хийх ёстой байтал тэгж чадаагүй. " гэв.
О.Оюун
Сэтгэгдэл0
uum yumnuudyg darvaital algadchik
Өнөөгийн хотын дарга сумьяабазар ажилдаа ердөө ирдэггүй хүн шүү дээ. Хотыг самарч байгаа бөх. Бөхөө л барилд. Угаасаа дарга хийж чадахгүй батлагдсан. Биеийн хүчээр нэгийг ялдаг ухааны цараагаар олныг удирддаг гэдгийг мэддэггүй этгээд яаж ийм том хотыг удирдах вэ дээ.
Tulgataa amaa medej yariarai tsaadah chin uurandaa gants tsohihod chi uhej gai bolno shu de
Сумьяабазар гараашуудыг мангасдаж буулгасан шигээ Авлига хорооллыг хэзээ мангасдаж буулгах вэ? Буулгаж чадахгүй бол ажлаа өгөөд зайлна уу...
Улаанбаатарынхан хөөрхий угаарт цохиулаад тэмцэх ч тэнхэлгүй болжээ! Үүн дээр нь дайсны Сумьяа сайн ч олзолж бнаа
Сумьяабазарыг огцруулах асуудал МАН дотор яригдаад эхэлжээ..