Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс “ТУСГААР ТОГТНОЛ” Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өнгөрсөн зуны хугацаанд боловсруулан өргөн барихад бэлэн болгоод буй. Хуулийн төслийг Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубийн гишүүдэд танилцуулах, санал авах уулзалтыг 2023.09.06-ний өдөр зохион байгууллаа.
Тус уулзалтад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл оролцож "Уул уурхайн баялгаа зөв ашиглах, удирдах, ил тод болгох асуудлыг цогцоор нь шийдэх Үндэсний баялгийн сангийн хуулийг “ТУСГААР ТОГТНОЛ” үзэл баримтлалын хүрээнд боловсрууллаа.
Энэ хуулийг Монгол Улсын ирэх оны төсвийг батлахаас өмнө хэлэлцэх хэрэгтэй. Нүүрсний хулгай гэж хэдхэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр энэ асуудал үндсээрээ шийдэгдэхгүй" гэдгийг онцоллоо. Мөн тэрбээр “Төрөлжсөн, мэргэшсэн хэвлэлийн клубүүдтэй цаашид хамтран ажиллах урилгыг хүргүүлж ажиллана” гэдгээ ч дуулгав.
.jpg)
Хуулийн төслийн танилцуулгыг ажлын хэсгийн гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх эдийн засагч А.Батпүрэв хийлээ. Тэрбээр “ТУСГААР ТОГТНОЛ” Үндэсний баялгийн сангийн тулгуур гол зарчмууд болон энэ хүрээнд хийгдэж шинэчлэл өөрчлөлтүүдийг хуултйн төсөлд хэрхэн тусгаж буй талаар танилцуулав.
Тухайлбал баялгийн сан нь улс төр, эрх баригчдын нөлөөллөөс ангид гагцхүү өнөө ба ирээдүй үеийн нийт ард түмний өмч байж хүртээмжтэй өсөлтийг дэмжих, төсөв-мөнгөний бодлоготой уялдаатай боловч бие даан ажиллаж хөгжлийн чадавхыг бүрдүүлэх эдийн засгийн урт хугацааны бодлогын хэрэгсэл байхаар хуулийн төслийн боловсруулжээ.
Мөн “Тусгаар тогтнол” Үндэсний баялгийн сан нь Төрийн өмчит уул уурхайн компаниудын реформ, тэтгэврийн даатгалын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хөшүүрэг болох шинэлэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан талаар танилцуулав. Сэтгүүлчдийн зүгээс “Норвегийн үндэсний баялгийн сангийн зарцуулалтын сайн жишээг олон нийтэд түлхүү хүргэх”, “Олон улсын аудитын байгууллагаар сангийн үйл ажиллагаанд хяналт тавиулах”, “Улс төрийн хараат бус байх том боломжийг зохицуулах” болон “Баялгийн үр өгөөжийг иргэн бүрд хүртээхдээ халамжийн бодлогогоос хэрхэн ялгаатай байх вэ” гэх үэрэг асуулт, саналуудыг дэвшүүллээ. Мөн зарим сэтгүүлчдийн зүгээс “Сангийн зарцуулалтад Төв банкны оролцоо өндөр байгаа шалтгаан, олон улсад ийм жишээ байдаг эсэх”-ийг тодруулж хармулт авлаа.
.jpg)
Уулзалтын төгсгөлд тус хуулийн ажлын хэсгийн гишүүн Монгол Улсын Ерөнхий аудитор асан А.Зангад “ТУСГААР ТОГТНОЛ Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг ард нийтэд хүргэж хэлэлцүүлэх ёстой. Энэхүү зорлгод төр болон олон нийтийг холбох гүүр болдог сэтгүүлчид тэр дундаа эдийн засгийн сэтгүүлчдийн оролцоо маш чухал” хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл0
Үндэсний баялгийн "ТУСГААРТОГТНОЛ" сан. Утга төгөлдөр гоё нэр байна шүү
Боловсролын хууль гэж гутамшигтай зуйл гаргаж байгаа УИХ-д итгэх арга байхгуй шуу!!!