ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Украинд лхагва гаргаас эхлэн хоёр өдрийн гэнэтийн айлчлал хийх үеэрээ олон зуун сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсныг зарлажээ.
Вашингтоноос Киевт үзүүлж буй хамгийн сүүлийн үеийн тусламжийн багц нь нэг тэрбум ам.долларын /ойролцоогоор 932 сая евро/ өртөгтэй аж. Үүнд “Abrams” танкуудад зориулсан 120 мм-ийн шавхагдсан ураны сум зэрэг 175 сая долларын цэргийн тусламж багтсан байна.
Их Британи Украин руу урантай сум илгээж байсан боловч АНУ-ын хувьд энэ нь анхны нийлүүлэлт болох юм. Мөн уг багцад гадаадын цэргийн санхүүжилтэд 100 сая доллар, минагүйжүүлэх ажиллагаанд 90.5 сая доллар, ОХУ-аас эргүүлэн авсан бүс нутагт хууль сахиулах үйл ажиллагааг дэмжихэд 300 сая доллар, хүмүүнлэгийн тусламжид 206 сая доллар, шинэчлэлийн хүчин чармайлт, дайны гэмт хэргийг мөрдөн шалгах ажилд 203 сая долларыг зарцуулахаар тусгажээ. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Э.Блинкенд хандан хэлэхдээ, Вашингтоны дэмжлэг бол “буяны үйлс биш” гээд “Өнөөдөр түншүүдийнхээ ачаар Украин Оросын түрэмгийллийг хязгаарлаж байна” хэмээн хэлсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Америкийн ардчилсан намын ард долларын эзэд банк санхүүгийн эзэд галт зэвсэг үйлдвэрлэгч эзэд байгаа тодорхой байна.
укр ялагдах нь цаг хугацааны асуудал болсныг ойлгожээ гэсэн үг,учир нь заавал урантай зэвсэг нийлүүлэх,задралгүй олон тооны дэлбэрэх сум үлдээдэг кассет сум илгээж эхэлсэн нь олон жилийн уршигтай, орос эзэлсэн нөхцөлд тэдгээрийн хор уршигийг арилгахад маш их хохирол амсах бөгөөд,тэр газар нутагт тарьсан үр тариа нь хүртэл цацрагийн асуудалтай болох учир укрт туслах нэрийн дор алсдаа оросыг л хорлож байгаа гэсэн үг, английн челленжер танк байлдаанд оролцохдоо өнөөг хүртэл сөнөж үзээгүй байсаныг оросууд сөнөөж өглөө,абрамс ч сөнөх нь тодорхой,германы леопардаар бүр тоглож бна,барууны аль мундаг бүхэн хятадуудын хэлдгээр цаасан бар байсныг илчилсэн л асуудал,дайны эхэнд байрактар,жавилен алаад өгнө гэсэн одоо бүр чимээгүй боллоо,харин оросын ланцет будаа болгож байгааг барууныхан хүлээн зөвшөөрч эсрэг ямар ч арга байхгүй гэцгээж бна,ер нь их тулааны өмнө зэвсэгнүүдээ туршаад байгаа ч юмуу даа гэмээр,хаймарс,шторм шадоу нь ч чимээгүй боллоо,одоо германы таурасыг яахийн харах л үлдэх шивдээ