Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баруун гурван аймагт ажиллаад иржээ. Ард иргэдийнхээ үгийг сонсож, ахуй амьдралтай нь танилцаж, сум орон нутгийн болохгүй бүтэхгүйтэй нь хамт хөгжил дэвшлийг нь ч нүдээр үзээд ирсэн нь сайн хэрэг.
Сонгууль ойртоод хөдөө гадаагүй “гүйж” байна гэх шүүмжийг зарим хүн нийгмийн сүлжээнд бичсэн харагдана лээ. Тийм ч биз, үгүй ч биз. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ сул гишүүн байхаасаа л ярьсан авлига, хээл хахууль, шударга бус зүйлтэй хийх тэмцлээ Ерөнхий сайд болсноосоо хойш эрчимжүүлэхдээ олон ч бүлэглэл, эрх ашгийн уур бухимдлыг асааж, тэр хэрээр "гал”-ыг өөр дээрээ дуудлаа.
Хөдөөд ч хөндлөнгөөс иргэд ингэж дүгнэж буй. Ерөнхий сайд болсноос нь хойш хоёр ч томоохон жагсаал болсон. Түүний тэргүүлсэн Засгийн Газрыг унагах гэхээсээ илүү төрийн бүх шатанд ажлаа хийж, нүүрсний хулгай, авлига, албан тушаалын хэргийг зад татах ёстойг жагсагчид шаардаж байв. Шударга ёсыг нэхэж Ерөнхий сайдаа “шахсан" л даа. Тэр бүхэнд мань эр асуудлыг намжааж, аргалах төдийхнөөр өнгөрөөлгүй, харин шууд нүүр тулчихсан. Манайд урьд нь нэг ч Ерөнхийлөгч, нэг ч Ерөнхий сайд, нэг ч УИХ-ын дарга ингэж ордноос жагсагчид руу гарч ирж байгаагүй. Хүмүүст содон сонин л санагдсан. Ерөнхий сайд Төрийн ордноос гарч ирж жагсагчидтай уулзаад дараа дараагийн шийдлээ ярилцаад асуудлыг олон ургальч байдлаар шийдэж байв. “Ерөнхий сайд болсноосоо хойш ард иргэдээ сонсолгүй “вакумжиж” байгаад сонгууль дөхөөд ирэхээр орон нутаг руу “гүйдэлтэй” болж байна” гэдэг шүүмж сошиалд саяхан мэр сэр харагдсан. Энэ тийм ч оносон дүгнэлт биш байх.
Өнгөрсөн жил ч Ерөнхий сайд Баян-Өлгий, Завхан, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар аймагт ажилласныг санаж байна. Тухайн үедээ мөн л болохгүй бүтэхгүй байгаа асуудлыг нь шийдэх гэж иргэдийн үгийг сонсоод явж байсан. Сая Говь-Алтай, Ховд, Увс аймагт ажиллахдаа ямар ч байсан тухайн орон нутгийн иргэдийн үгийг тэвчээртэй сонсчээ. Зарим аймгийн уулзалт найман цаг үргэлжилсэн байна.
Говь-Алтайд 40 гаруй, Ховдод 50 шахам, Увсад 50 гаруй хүн Ерөнхий сайдад хандаж үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, зарим нь аймаг орон нутгийн удирдлагуудынхаа талаар бодит байдлыг ярьж, зарим нь улс төрийн, хувийн, бизнесийн шалтгаанаар зохион байгуулалттайгаар аймгийнхаа даргыгаа “матаж” хүртэл үзсэн байна. Нэг нь нөгөөгөө балбадаг, ялангуяа хөдөөгүүр бол байдаг л нэг улс төржилт мэт боловч Монголд хоцрогдсон л арга л даа. Гүйцэтгэх засаглалын тэргүүн талцал намчирхалаас илүүтэй асуудлыг том зургаар нь харахыг уулзалт бүхэн дээр хэлж явжээ. Харин болохгүй бүтэхгүй байгаа, шийдэх шаардлагатай бүтээн байгуулалтын ажлуудын санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгуулах саналыг нь иргэдээр өөрсдөөр нь эрэмбэлүүлсэн байна. Нэг талаараа шинэ жишиг. Хэзээ байтлаа ирэх жилийн төсөв батлахын өмнө Ерөнхий сайд нь гүйж очоод саналыг нь авдаг байлаа. Энэхүү зөв жишиг нэг талаараа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэнтэй шууд холбоотой. Нөгөө талдаа асуудлаас зугтаадаггүй, ажлыг тойруулдаггүй хувь улстөрчийнх нь онцлог харагдаад байгаа юм. Ийм чанар уг нь улстөрч бүхэнд байх учиртай. Л.Оюун-Эрдэнэ улс төрд орж ирэхдээ ч, Ерөнхий сайд болохдоо ч “тэмцэгч” гэдгээрээ л танигдсан.
Тэгвэл түүний Засгийн газрын явуулж буй шударга бустай тэмцэх 5Ш ажиллагааг баруун гурван аймгийнхан битүү дэмжсэн байна. Хөгжлийн банк, нүүрсний хэргийг иргэд сайшааж, төрийн албаны хүнд суртал, газар олголт, тендер зэрэгт 5Ш ажиллагаа ихээхэн нэмэр болох учраас шударга бустай эвлэрч болохгүйг иргэд Ерөнхий сайдад хэлжээ.
Засгийн газраас хөдөөгийн хөгжилд онцгойлон анхаарч 2022 онд “Мянганы зам” төслийн хүрээнд 21 аймгаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбож дууссан. Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон нутагт шилжиж амьдрах иргэдэд таатай нөхцөлүүдийг санал болгож буй. Энэ мэтчилэн нэг газарт бөөгнөрөх бус орон нутагт ч аятай тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээ Л.Оюун-Эрдэнэ уулзалт бүрдээ мэдэгджээ. Ерөнхий сайд танхимынхаа сайд нарыг дагуулан 21 аймгаа тойрч, иргэдийнхээ үгийг сонсож, асуудлыг шийдэх гэж байгаа төлөвлөсөн нь шулуухан хэлэхэд таалагдаж байна. Ялангуяа ирэх оны төсвийг удахгүй парламентаар хэлэлцэхийн өмнө, цаг үеэ мэдэрсэн чухал ажил гээд хэлчихмээр байна. Ер нь аливааг аргалж өнгөрөөдөггүй, асуудал бүхэнтэй нүүр тулдаг улстөрч л Монголд хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнэ чадаж байна. Ингэж гэмээнэ бид улс орны хөгжил дэвшлийн талаар нийтээрээ ярьдаг болно.
М.Мөнх
Сэтгэгдэл0
ЕС д ухрах зам байхгүй Амжилт хүсье
Mongoliin min suulchiin naidvar shuu, burhan orshoog
Авлигаар ял авсан МАН-ы том хулгайч байна уу? Битгий шаа!
Оюун эрдэнийн ажлыг дарханы зам , нефтьний үйлдвэрийн барилга ,ЖДҮХС,ХБ,нүүрсний хулгай зэргээр дүгнэж байна.Ажил бол мэлхийн хурд ПОПУЛИЗМ бол гэрлийн хурд
Оюун-Эрдэнэ ЕСайдаа хоёр гараа өргөөд дэмжинэ. Хүзүүгүй новш Ховдод очиж хор найруулсан нь тодорхой бна штээ
Харлуулагч хар масс байнга энэ Оюун э рдэнэ рүү дайрч байгаа нь сайд сайн ажиллаж байна гэсэн үг. Цахимын хар масс чичирээд л дайраад байгаа бол тэр албан тушаалтан сайн ажиллаж байна гэсэн үг шүү, олны танил тамирчин жүжигчин рүү харлуулагч нар дайр ч байгаа бол тэд нар мундаг юм байна гээд л ойлгочиход болно
Чинийхээр бол Баттулга бас сайн байждээ.
Амжилт хүснээ энэ залуу л бна дөө одоо бол
Хөөрхий дөө энэ нэг утсан хүүхэлдэй том ах нарынхаа ард яаж ч чадахгүй гоншигноод одоо сонгууль ойртсон юу гэж жүжих юм бол бодохоор л өрөвдөх юм МАНАН гэж 10-жил орилсон намчин жаалаас юу гарах вэ
5ш гэдгийг хийгээд өөрийнхнөө ч цэвэрлэж байсан ЕСайд монголын түүхэнд байгаагүй шүү. Ажлаа хийж чадаад байгаа нэгнээ муулж байдаг муухай зангаа болиоч ээ яахнав нийгэм цэвэршиж л байг
Анх хэнтийд гачгаар байхад нь Баагий аврага олж хараад улс төрд барилдуулсан юм ! Баагий аврага Оюунболд Оюунэрдэнэ хоёрыг олсон бас ч нүдтэй хүн шүү ! Шанд нь засагт орж олимпийн сайд болсон хүн дэ ! Юу ч гүй байсан Данх маань овоо юмтай болоод миёэ Энхболд луухаан шиг бүдүүрээд өнгө орчихсон байна лэ ! Даан ч дуу нь шингэн зан нь хүүхэд хэвээрээ ! Хүүк ах нь байгаа цагт дахиад л ёрөнхий сайд хийнэ дэ !
odoo baigaa es -s oor oligtoi hun garaagui shuu dee garah ch gui baih
Данх бүдүүрээд Ми Еэ данжаадтайгаа улам адилхан болоод байх чинь.Нэг цусны улс байх нь дээ.
Тийм олон асуудлын салрхийг хагалж байна. Өмнө нь хэн ийм зоригтой өөрийгөө золиослож хүчтэй бүлэглэлүүдийн галыг өөр дээрээ дуудаж байсан юм. Ирэх сонгуульд ОвунЭрдэнийн нэр дэьшүүлсэн илжиг байсан ч санал аа өгнө яадгийм
ХОВДЧУУД ЕР НЬ ТӨРИЙН ХУТГУУРУУД Ш ДЭЭ. ЕС МИНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ
ХОВД НУТАГ ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА. Ховдчууд малаа өсгөж, төрөл бүрийн жимсээ арвин ихээр ургуулж, их бүтээн байгуулалт хийх цементээ өөрсдөө үйлдвэрлэж, баруун аймгуудыг цахилгаан энергээр бүрэн хангах усан цахилгаан станц болон нарны станцуудаа байгуулж байна. Мянгад сумын нутагт дэлхийд дээгүүрт тооцогдох ховор металлын баялаг орд илэрчээ. Цахилгаанжилт, цахимжилт бүх ертөнцийг хамарсан энэ зуунд газрын ховор эльемент шиг өндөр үнэтэй баялаг үгүй гэнэ. Аливаа баялгийг бүх нийтээрээ хөдөлмөрлөн бий болгож үр шимийг нь шудрагаар хувиарлавал жинхэнэ баялаг болдог. Харин их шуналтнуудын мэдэлд ашиглуулаад эхэлбэл баялгийн хараал гэгч дажин үүсдэг гэдэг. ИХ БАЯЛГИЙН ЭЗЭД БОЛСОН ХОВД НУТГИЙН ИРГЭД ЭЭ; Шаргуу хөдөлмөр, их бүтээн байгуулалтаараа "гэгээн нуур" шигээ гэгээлэг үйлсэд хүчээ нэгтгэцгээе!
Энэ тэнэгээ мэдрэлийг нь нэг шалгуулчихад илүүдэхгүй л байх
Тэнэг хүн өөрийнхөө тэнэгийг мэддэггүй гэдэг үнэн шүү
chi bol nyyzhan ysan teneg baina daa.....chamtai ch ygyi ch ene Mongol yragsaa ahih ni ahihnaa????????????????
Амжилт хүсье
Зөв
За Оюукаа НҮҮРСЧДИЙГ гүйцэд ухахгүй бол чи өөрөө унана шүү !!! Ард түмэн чамайг дэмжиж байгаа шүү !!! Чи МАН-ын хулгайтай тэмцээд,АН-ын нүүрсч дийг орхивоо, хохь чинь болно шүү !!! Тэд л чамайг ална шүү, цагдаа шүүх тэнд шүү !!!
Та Дорноговь очих юм гэсэн. Тэр Газрын тосболовсруулах үйлдвэрийн төслөө эдийн засгийн үр ашгийн тооцоотой нь сайн үзээрэй, 1 тэрбум доллараар барина гээд Хүрэлсүхийн эхлүүлсэн ажил одоо түүхий тос дамжуулах хоолойн өртөг ороод 2,2 тэрбум доллараар баригдана гэж байна. 20-30 жилд өртөгөө дөнгөж нөхөх төдий алдагдалтай үйлдвэр баригдах байна.
Сайн ажиллаж байгаа Ерөнхий сайд шүү. Улам амжилт хүсье.
ес гэх энэ банди даан ч мэдлэг боловсролгүй. хэтэрхий бүдүүлэг, жүжигчин шүү. хөөрөгдөж, пялдагадаж бялдуучлах огт хэрэггүй шүү. ямар ч бодлогогүй, худал поопрогч. намынхан нь ч тоохоо больж байна
шаа шаа тролл минь
ОДОО БОЛНООО ӨӨРИГ ЧИНЬ ХУУРААД БАЙНА
Гачигаар данх шүгэлдэж л чадаж бндаа яаг гараас нь гарсан юм бнуу
Амжилт нь дэлгэрэх болтугай.
Одоо 5ш тэмцлийнхээ үр дүн болох төгсгөлийг сайн хийж, хулгайч; авилгал нарыг шударгаар шийтгэж, хөрөнгийг нь хураах хэрэгтэй байна ю Ажлын чинь үр дүн одоогоор дутуу алсан могой л байнадаа.
Оюун-Эрдэнэ сайн ажиллаж байгаа. Өөрийн намынх нь дунд шатныхан нь арай л арчаагүй амиа бодогсод. Сонгуулиар хэдэн суудал авбал дунд шатныхнаа бүрэн чөлөөлөх. Залуусаа оруулалдаа.
N.Oyunerdene said bol Mongol ylasiin telee yneheeriin hychtei ajillaj chadaj baigaa,bid hiij chadaj baigaagaan yramsyylaj yramiin ygeer demjij baih ni tyhai nam ylas torchiin ajillah yabziig gereltyyleh biz ee....ireh songyyli bolsonch es bolsonch ene erenhii saidiig byrnee demjiheen erthen helchiheye.....minii Mongolchyyd ch iim l bodoltoi baigaa baih!!!!!!amjilt hysye......daraagiin songyyliar tanai namiig demjinee......................
Боловсролыг мулгуу сайдтайгаа самарч байна, чадахгуй байна!!!