sonin.mn
ВАШИНГТОН. /Politico/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадын нийслэл Бээжин хотыг ирэх долоо хоногт зорихоор төлөвлөж байна гэж уг төлөвлөгөөний талаар мэдээлэл бүхий хоёр хүн “Politicо” сонинд мэдээлжээ.
 
 
Э.Блинкен энэ оны хоёрдугаар сард Бээжинд айлчлахаар төлөвлөж байсан боловч АНУ-ын цэргийн чухал объектын дээгүүр нисэж байсан Хятадын агаарын бөмбөлгийг илрүүлсний дараа айлчлалаа хойшлуулсан юм. 
 
Төрийн департамент хөтөлбөрийг нь эцэслэн боловсруулж буй Э.Блинкений айлчлал нь 2018 онд тухайн үеийн Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн айлчлалаас хойших Хятад улсад хийж буй АНУ-ын хамгийн өндөр түвшний айлчлал болно.
 
 
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг