Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд төрийн өмчит компаниудын сэргэлт сэдвийн дор Эрдэнэс Монгол нэгдлийн харьяа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголросцветмет”, “Эрдэнэс Оюу толгой” ХХК зэрэг 37 компанийн удирдах албан тушаалтнууд, инженер техникийн 400 гаруй ажилтны чуулган эхэллээ. Өнгөрсөн оноос эхлэн Эрдэнэс Монгол ХХК-ийн дүрмийн шинэчлэл хийж, засаглалыг сайжруулах чиглэлээр ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулсан.
Энэ хүрээнд тус компанийн өрсөлдөх чадварыг сайжруулж, хөрөнгө оруулалт татах боломж нээгджээ. Цаашид тус компанид бий болсон засаглалын сайн жишгийг бусад төрийн өмчит компаниудад бий болгох чиглэлээр Засгийн газраас ажиллаж байна.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан чуулганыг нээж хэлсэн үгэндээ Төр бизнесийн байгууллагатай өрсөлдөхгүй байж, шаардлагагүй ажил үйлчилгээг төр хийхгүй байх зарчмыг баримталж эхэлсэн талаар дурдлаа. Мөн төрийн өмчит компаниудын үр ашгийг харгалзан үзэх шаардлагатай болсон талаар онцлов.
Тухайлбал “Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын ажлын үнэлгээ оновчгүй байна. Оноог хэрхэн тооцох аргачлал нь тодорхойгүй. Өнгөрсөн хугацаанд төрийн өмчит этгээдүүдийн үйл ажиллагааны үр дүн хангалтгүй байсан ч өндөр дүнгээр үнэлэгдэж ирсэн” хэмээн онцоллоо. Эрдэнэс Монгол ХХК-ийн нэгдэл нь 81 хайгуул, ашиглалтын лиценз эзэмшдэг. Нэгдлийн компаниуд “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны бодлогын баримт бичиг болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан 2022 оны төлөвлөгөөт арга хэмжээнүүдээ хэрэгжүүлжээ.
Сэтгэгдэл(6)
Төрийн өмчит компаниуд болдог бол хүн сул цалинжуулах, спортын баг тамрчин цалинжуулах, элдэв зүйл ивээн тэтгэх гэх мэт наад захын юмнаас татгалзчихмаар байгаа юм.
хөрөнгийн биржээ хувьчил, цахилгаан холбоогоо хувьчил, монгол ТВ-ээ хувьчил, МИАТ-аа хувьчил, баахан ямарч хүчгүй жижиг хувьцаа эзэмших ямар хэрэгтэйн
Терийг маш цомхон болгох хэрэгтэй!!!
Үндсэн хуулиар газар, газрын доорх баялаг ард түмний өмч гэж заасан гэтэл ардчилалаас хойш үүнийг уландаа гишгэлээ нүүрсний хулгай гаарсан одоо үе харин ч жинхэнэ төрийн зохицуулалт хэрэгтэй болж байхад төр оролцохгүй болгоно гэдэг бол бүүр дампуурнаа л гэсэн үг боллоо.. 5 толгой тэр тусмаа!
Дэмжиж бн. Дээрх 202.9.46.213 маш зөв хэлснийг анхаар. Тэхдээ шинэ төр засаг. Амарбсглн сүүлийн үэд шууд л, саадгүй бурууг илчилж үүнийгээ хүлээн зөвшөөрх хэрэгтэй гж яриад байгааг дэмжиж бн.
Москва дахь эрдэнэт уйлдвэрийн толоологчийн газар араваад ажилтантай болсон. Оростой уйлдвэр хамтарахаа больсоноос хойш шуу дээ. Урьд нь уйлдвэрээс томилогдсон 4 ажилтан байгаа. Тэнд одоо суд цалин авч байгаа юу хийхээч ойлгохгй хумуус байна. Яриад байгаа хэмнэлтийг горим синь хаана байнаа ДАмарбайсгалан дархаа???