sonin.mn

Монгол дахь Оросын эх орон нэгтнүүдийн байгууллагуудын зохицуулах зөвлөл (КСОРС), "Новороссия Андууд" ТББ, Орос/ЗХУ-д сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбоо, Хууль зүйн туслалцааны төв хамтран Ялалтын баярын өдрийг тохиолдуулан 2023 оны 5-р сарын 7-нд ялалтын парад, жагсаал зохион байгууллаа.Уг парадын үеэр "Друзья Новороссии в Монголии" ТББ-ын үүсгэн байгуулагч, дэд тэргүүн Б.Батболд үг хэлэв.

 

Тодруулбал тэрээр: "Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт нөхөд өө юуны өмнө та бүхэнд Аугаа их Эх орны дайны ялалтын 78 жилийн ойн баярын мэндийг хүргэе ээ. Тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ноён Алсрай, Николайвич, Есиков мөн тус арга хэмжээг зохион байгуулахад гар бие оролцож, сэтгэлийн дэм өгч, хамтран ажилласан Улаанбаатар, Эрдэнэт, Дархан 21 аймгийн иргэддээ баярлалаа.

 

Тайван жагсаалын гол зорилго бол Халх гол, дэлхийн 2 дугаар дайн, Чөлөөлөх дайны дайнд оролцож халуун амиа зольж бүлээн цусаа урсгаж явсан дайчдын гавьяаг хойч үедээ таниулан сурталчилж түүхийн хуудаснаас хэн ч хэзээ ч баллуурдан арилгаж чадахгүйгээр мөнхлөн үлдээх мөн мөнхлөн үлдээх зорилготой юм аа.

 

Мөн Монгол, Оросын ах дүүгийн уламжлалт найрамдалт харилцааг он жил өнгөрөх тусам улам бүр бататган бэхжүүлж үргэлжлүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах явдал чухал байна аа. Дэлхийн 2 дугаар дайн нь дэлхийн хүн амын 80%-ийг нийт 61 улс орныг хамарч 70 сая гаруй хүний амийг авч одсон аймшигт дайн байлаа. 5 жил гаруй үргэлжилсэн энэ дайн Зөвлөлтийн улаан арми ялалт байгуулж фашист Германыг үүрэнд нь устгасан юм аа. Гэтэл өнөөдөр 21 дүгээр зуунд харамсалтай нь ЗХУ-ын Улаан армийн хүн төрөлхтний өмнө байгуулсан гавьяаг санаатайгаар бүдгэрүүлэх улмаар түүхийг мушгин гуйвуулах мэдээллийн хар дайн эхэлчихээд байна аа. Гэхдээ тэр хар хүч бидний итгэл үнэмшил, оюун санаа, хэдэн үе дамжин уламжлагдан ирсэн үнэт зүйл хүн чанарыг яавч арилгаж чадахгүй ээ. Харин ч та биднийг улам ойртуулан нягтруулж, нэгтгэж, хүчирхэгжүүлж байгаа гэдгийг хэлмээр байна аа.

 

Үнэний төлөө, худал хуурмагийн эсрэг дайнд ард түмнийхээ сэтгэлд мөнхөрсөн баатруудынхаа араас хойч үе бид үргэлжлүүлэн тулалдах болно оо.

 

Бид бол асар их үнээр олдсон энх тайван, эрх чөлөө, тусгаар тогтнолоо үргэлж хайрлан нандигнан хамгаалж явах ёстой, үүрэгтэй. Фашизм дахин амилах ёсгүй, шинэ фашизмын эсрэг дэлхийн ард түмэн нэгдэж тэмцэх мөч ирлээ. Бидний өвөө, аав ах фашизмыг өвдөг сөхрүүлсэн, чадсан, фашизмыг ялсан. Харин өнөөдөр бид дахин соёолж буй шинэ фашизмын үндсийг тасдан хаях болно оо. Монгол, Оросын ган бат найрамдал мандтугай. Монгол, Оросын ган бат найрамдал үүрд мандан бадрах болтугай." гэсэн юм.

 

М.Чой