sonin.mn
Хошин шогийн жүжигчин У.Цогтбаяр No War хөдөлгөөнтэй холбоотой байр сууриа нийгмийн сүлжээгээр дамжуулан илэрхийлжээ.
 
Тодруулбал тэрээр:  "Энэ Элийрэгч Ц.Уянга гэж хүнийг сошиалаас хэдэн өдөр харлаа. Ямар олон эрчүүд, ямар их хууль хүчнийнхэн очиж үгүйсгэдэг юм бэ? Тэмцэл хийж байгаа хүнийг дэмжиж л уг нь очмоор юм. Үгүй юмаа гэхэд ядаж ойлголтоо тодруулаад тайван сайхан ярилцаж болно доо. Яг нэг шилэн нүдэлсэн, төлбөртэй жагсагчид, нүүрээ нуусан даргын тушаал биелүүлэгчид л очиж харагдах...Өнөөдөр оффист нь халдлага болжээ. Энэ хэрэг яг охин дүүгийн маань гэрт халдсан халдлагийн хэрэг шиг хэзээч илрэхгүй амлая. Ганцхан эмэгтэйтэй тэмцдэг яасан аймар төр засаг вэ? Аймаарыг нь ч би хамгийн сүүлд эрүүгийн цагдаагийн газар орж байцаагдахдаа мэдсэн л дээ. Олон улсын хүний эрхийн өдөр иргэдээ талбай дээр тэсгим хүйтэнд өчнөөн хонож байхад нь гарч ирж уулзаагүй л Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай улс.
 
Би орос ахуй, орос бабушкагийн хоол, загас талх, тэр дундаа орос кино, тайзны урлагт нь үнэхээр бүр үнэхээр дуртай, хайртай. Никулинг шүтдэг. Гэлээ гээд би Путинг хүндлэх алба үгүй. Тэр Украйн улсыг дарангуйлсан.
 
Бүтэн сар Зеленскийгийн шээсээрээ дуудуулсан ч Украйн улсыг би мэдэхгүй. Хамгийн гол нь дэлхий өөрөө энхтайван хүсэж байдаг биш үү? Үгүй юу? Дэлхийн бүх тив, улс орнууд хүний эрхээ л хамгаалж Украйны талд байна шүү дээ. Путинг дэмжигчид дэлхийн энхтайвны эсрэг зогсож байна аа гэж харж байна. Ээж аав гэр орноо, эх орноо яая гэж байж. Юун Орос ахан дүүс минь вэ? Та нар ч бас магадгүй шүү. Талбай дээр өнждөг үед 10-н танихгүй хүнтэй 4 5-н цаг ярилцахад час хийсэн эрүүл хүн 1 юмуу 2 л байх шиг санагдсан даа. За энэ ч яахав. Хэнийгээ дэмжих нь та нарын л хэрэг. Энэ хүн чинь эмэгтэй хүн байна шүү дээ. Ээж, эмээ, эгч, охин дүү, охинтой чинь агаар нэг ш дээ. Яахав хатуу үгтэй л байгаа биз. Очоод цохиод авчихаагүй л бол битгий дээрэлхэж, доромжлооч. Дэмжихгүй бол орхичих тэгэхүү? Энэ хүн намайг хамгийн хэцүү цаг үед минь Жонхуугийн гөлөг гэж гүтгэж билээ. Тэр мафи, эрүүгийн элемент надад хамаагүй. Андуураа л биз. Яг нэг амьдралын төлөө тэмцэж байгаа ээж шиг минь санагдчихлаа. Нөгөө хүний эрхийн байгууллагууд, жендэрийн байгууллагууд та нар хаана байна аа. Улс төр бол сэжиг. Эхнэртээ би дахиж улс төржихгүй, уран бүтээлээрээ л харуулна гэж амлачихаад үнэхээр тэссэнгүй ээ. Уучлаарай хайраа." гэсэн байна.
 
С.Сарнай