ЛОНДОН. /Financial Times/. Британийн нийслэл Лондон хот дэлхийн ажил хэргийн гол төв байхаа больж, өрсөлдөх чадвараараа эхний байрыг Нью-Йорктой хуваалцаж байна гэж “Financial Times” сонин хотын захиргааны тайлангаас эш татан мэдээллээ.
Сонинд мэдээлж байгаагаар, хоёр хот хоёул өрсөлдөх чадвараар 60 оноо авчээ. Ингэхдээ Лондоны үзүүлэлт өнгөрсөн оныхтой харьцуулахад нэг пунктээр өссөн бол Нью-Йорк хотынх хоёр пунктээр дээшилж, Британийн нийслэлтэй эн зэрэгцсэн байна. Харин Сингапур 51 оноогоор гуравдугаарт бичигджээ.
Инновац, санхүүгийн үйл ажиллагааны цар хүрээ, тогтвортой байдал, бизнесийн дэд бүтэц, чадварлаг санхүүчдийг татах, түүнчлэн зохицуулалтын чиглэлээр Лондонгийн үзүүлэлт урьдын адил сайн хэвээр байна.
Харин Нью-Йорк хотын хувьд технологийн салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ, хэлцэл хийсэн тоогоор болон тогтвортой санхүүгийн хэрэгсэл гаргасан үзүүлэлтээр өндөр оноо авчээ.
Хэдийгээр өнгөрсөн онд Нэгдсэн Вант Улсын санхүүгийн болон мэргэжлийн үйлчилгээний экспортын илүүдэл 64 тэрбум фунт стерлингт (78.8 тэрбум ам.доллар) болж, дээд үзүүлэлтэд хүрсэн боловч илүү олон компани, тэр дундаа Британийн компаниуд Лондонд бус Нью-Йоркт хөрөнгийн биржид шинээр бүртгүүлж хувьцаагаа гаргахыг (IPO) илүүд үзэх болжээ. Тухайлбал, Японы “SoftBank” холдингийн эзэмшигч, чипний хамгийн том үйлдвэрлэгч, Британийн “ARM” компани АНУ-д IPO хийх гэж байгаагаа гуравдугаар сарын эхээр зарласан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(9)
Европын орнууд АНУ ЕХ хоёрыг дагаж далдганаад байсан эцэст нь сүйрч байх шив дээ. Хэдий болтол европын орнууд АНУ ЕХ хоёрын ашиг сонирхлын талд байж өөрсдийгөө хохироож байж ёстой юм бэ?
Чи яасан их санаа зовж бх юм. Цаадуул чинь мэдэхгүй л бна даа тэй.
Саяхан европт аялсан. Дажгүй амьдарцгааж байна. Бараа,үйлчилгээний үнэ нэмэгдсэн ч сүйрчихсэн юм алга. Монголоос илүү амьдарч байна лээ.
Болгар румын грект ахуй амьдрал нь монголоос дор орсон шиг санагдсан. Манайх шиг их бүтээн баыгуулалт барилгажилт байхгүй бүх амьдрал нь 1990 ондоо зогсчихсон байна лээ. Хамаг залуус нь баруун европ руу гараад айлын шал угаадаг гэнэ лээ. Хэдэн хөгшид л муухай царайлаад сууж байга гэсэн дээ. Хамаг сайхан газарыг нь герман . англичууд хувьчлаад авцан. Болгар румын грек гэж сөнөцөн газар байнаа. Гэхдээ латви литов украйн молдаваас хамаагу дээр л дээ.
Тийм үү .Одоо л монголтой харьцуулах хэмжээнд хүрчээ гэж ойлгов. Их л доош орж дээ.Гэхдээ жагсаалд нь оролцоод үзэхгүй яав даа.Жагсаж байгаа хүмүүс юу хэлж байх юм бэ.
Mongoltoi jishihiig bodoxod ix l uruudajdee
ЁВРОП ОРСЫН ХЯМДХАН БАЙГАЛИЙН БАЯЛӨГ ЭРЧИМ ХҮЭЭР АМЬДАРЧ БАЙГААД ДАМПУУ АМЕРИКИЙН ҮГЭНД ОРЖ СҮЙРСЭН ЦАГААН АРИСТАН БАЙЖ УКРАЙНЫ ЭЗНИЙ ҮГЭНД ОРЖ ХЭН ДАЙТААД ӨГ ГЭСЭН ЮМ ФРАНЦАД ГУДАМЖААР НЬ КАТЮША ДУУЛААДД БОСЛОГО ГАР_ГАРГААД АЛАЛЦАЖ БАЙНА ОДОО ОРОСТ ЦЭРГИЙН ДАЙЧИЛГАА ЯВАГДАЖ Л БАЙНА ЦЭРГИЙН ҮЙЛДВЭРҮҮД БҮТЭН ХҮЧИН ЧАДЛААРАА АЖИЛЛАЖ БАЙНА АМЕРИК ГИПЕР ЗВУКАА ТУРШААД ДИЙЛСЭНГҮЙ АМЕРИК ТЕХНИК ХОЦРОГДСОН МУУХАЙ ХҮНД ШАВАР УС ГҮҮРЭЭР ГАРЧ ЧАДАХГҮЙ ХОРТОЙ УРАНЫ ДЭЛБЭРДЭГ СУМТАЙ ДАЙНЫ ТАЛБАРТ ОРОС ЯЛНА ОРСЫН ШОНХРУУДЫН ЯЛАЛТЫН ТӨЛӨӨ
Англи саксончууд дайн байлдаан эзлэн түргийлэлээр эхэнд байсан.Колоничлолийн хүчээр Э/З аа авч явжээ.Одоо цагт англи саксоничуудад арлын хэдэн колони улсууд саалийн үнээ байхаа болжээ.Англи 3 тасарч жижиг улс болно. (Англи, ирланд, шотланд )Түүх хүний хөдөлмөрөөр хүн тансаг амьдардаггүйг Британичууд бодитоор харууллаа..
Европын үе дуусч хөгшин тив гэж нэрлэгдэх болж.Азийн эрин үед монголчууд хоцрохгүй байх юм сан.