“Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсэг мэдээлэл хийлээ.
“Транспэренси интернэшнл” байгууллагаас гаргадаг авилгын индекээр өнгөрсөн жил Монгол Улс 33 онооавч дэлхийн 180 улсаас 116 дугаарт бичигдлээ. Энэ нь 2021 оны үзүүлэлтээс таван байр ухарсан үзүүлэлт юм. 2017 онд 103 дугаарт бичигдэж байсан бол 2019 онд 106, 2020 онд 111, 2021 онд110, 2022 онд 116 дугаар байрт эрэмбэлэгдлээ. Нөгөө талаас авилгатай хийх тэмцэл эрчимжиж байна. Авилгын гэмт хэрэгт эрүүгийн хуулиар ял ногдуулсан шүүхийн шийдвэрийн тоо 2022 онд 318 болж нэмэгдсэн нь 2018 онтой харьцуулахад даруй 10 дахин нэмэгдсэн тоо бөгөөд авилгын гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэнийг харуулж байна гэж тус ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээллээ.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлигын эсрэг тэмцэл өрнүүлж 5Ш хэмээн томъёолсон нэрийн дор дэвшүүлж байгаа Засгийн газрын зорилт нь бүхэлдээ авлигыг устгахад чиглэж байгааг онцлов. Энэхүү 5Ш ажиллагааны “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсэг Ерөнхий сайдын 2023 оны 20 тоот захирамжаар байгуулагдаж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахлан ажиллаж байна.
Ажлын хэсэгт Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул, зөвшилцсөнөөр Авилгатай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга С.Хүдэрчулуун, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, Шинэ сэргэлтийн бодлогын “Хурдасгуур” төвийн захирал Б.Дөлгөөн, нарийн бичгийн даргаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Нямгэрэл ажиллана.Ажлын хэсэг нь анхан, дунд шатанд төрийн үйлчилгээг авахад үүсэж буй хүнд суртал, авилга өгөх эрсдэл үүсгэж буй нөхцөл байдлыг тогтоож, арилгах, иргэд, хувийн хэвшлээс мэдээлэл авч, хамтран ажиллах, иргэдээс ирүүлсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийн, иргэд, хувийн хэвшлийг чирэгдүүлж авлига үүсгэх нөхцөл бүрдүүлж байгаа үйл ажиллагаа, чиг үүргийн талаар дүгнэлт гаргах зорилготой юм.
5Ш ажиллагаа дотроос Шүгэл үлээхийг нийтийн үйл хэрэг болгох нь авлигатай тэмцэх ажиллагааг үр дүнтэй болоход маш том хувь нэмэр болно гэж Ажлын хэсгийн дарга хэлээд хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийг хамтарч ажиллахыг уриаллаа.
”Транспэрэнси интернэшнл” байгууллагаас “Авлигатай тэмцэх хамгийн үр дүнтэй арга юу вэ” гэж иргэдээс асуухад олонх нь “Мэдээлэх” гэж хариулжээ. Хууль бус үйлдэл, эрх мэдлээ ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгож байгааг хараад, сонсоод өнгөрөөх бус, зохих газарт нь мэдээлэх нь нэн чухал. Гэхдээ нөгөө талаас иргэд яагаад мэдээлдэггүй вэ гэсэн асуултад “Үр дагавраас айдаг” гэсэн байдаг. Цаашид нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээгчдийг хамгаалах хуулийг 2023 оны хаврын чуулганаар УИХ хэлэлцэж батлах ажил хүлээгдэж байна гэдгийг Ажлын хэсгээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Хөх Инээд хүрчихлээ бн. 2017 оноос, өөрөөр хэлвэл шинэ залууус та нарыг ид хавтай, бахтай засаглаж бсн тэр цагаас л авилгал дэндүү хүчтэй, тэсэрч, газар авсан фактууд бүгд бн шүү дээ. Одоо шувуудаа чимээгүйхэн үргээж явуулж гүйцээд, өөрсдөө хөрөнгөжиж ДУУСААД ТЭМЦЭНЭ АЛАЛДАНА гээд бгаа ёмуу. Харин иргэн би нилээд ул суурьтай өргөн цараатай хулхи хуурмаг биш байдлаар тэмцэл хийж буй шүү. Зэрэгцэж гарч ирээд фэйк жүжигээ цацаад бх ём. Нугачин дарах гээд, авилгалтай хийх тэмцэлийг элдвээр сулруулах арга саам зохиох аваас улам л би хүчтэй идэвхжинэ ш дээ. 20 орчимхон эрх зүйн тусл.гэрээтэй байжийж, интэрпол, паспорт зэргээр "хяхан хавчиж" үр дүнд хүрнэ гэдэг чинь худлаа шүү гэдгийг харин сайн санааны үүднээс зөвлөж б. Транспарэнсийн сүүлчийн үнэлгээгээр Украин Монгол 2 адилхан шахуу байранд бгаа гэж өнөөдөр авсан мэдээллээ дуулгая. Дайн болж ард түмний амь нас харамсалтайгаар цусаар урсаж байсанч Авилгын талаархи барууны үнэлгээ хатуу шудрагадуу бдг. Гаднаас бараг 100% хамааралтай манай
МАН ын данжаадууд худлаа хошгоруулж цаг их хожиж хулгайч нартаа маш их боломж олгож байна .
Амжилт хүсье. Дандаа зөв, эрүүл, шударга залуус хариуцаж бгаа учраас үр дүнд хүрэх бхаа
Амжилт
Авлигатай тэмцэх газар хамгийн найдваргүй газар байдаг. Мэдээлэл өгсөн хүнийг эргээд тэр газар луу нь матдаг.Түүнээс болж мэдээлэл өгсөн хүн дарамтанд орж ажилгүй болсон. Ажилгүй болгохгүй ч ямар нэгэн дарамтанд өртдөг. хэзээ ч өөдөө гаргадаггүй. Тийм учраас мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах баталгааг сайн тусгах хэрэгтэй.
сартайсан өргөн хамартай эмэгтэй.
"Шудрага 5-ын нэг Батзандан хил даваад оргожээ гэж уншлаа. Хэн түүнийг оргуулав? Нямбаатар уу? Ингэж л хулхи тэмцээд, өглөө сэрэхдээ л ШУВУУ г.м. ём зохиогоод авилгалыг устгах биш арга саам заль хэрэглэн хөгжөөж байгаад зэвүүцэл төрөөд бгаа ём. Тэрнээс биш дэмжилгүй яахав. Украины дайнд Орос маань авилгажсан батлан хамгаалахынхаа сүйрэлээс л болж ялагдаж шившиглэж б. Дайнд цэргүүд их амь насаа алддаг.Гэнэралууд барагтай л бол үгүй. Гэтэл 15 илүү, чадвар мөхөс гэнэралууд алагдлаа. Сард л нэг удаа командлалаа сольж байв. Нэмэргүй бв. Армагэдон гэнэрал хочтой асар харгис Сурровикин бил үү, тэр хүртэл гологдов солигдов.
МАН авлигач хулгайч нартаа зориуд цаг гаргаж өгч байна
Дэд сайд ! Бөан саадууд
Эгэл иргэнд хүртэл ил бхад авилгачдаа бариад шийтгэж чадахгүй хблчгар, өөр хоорондоо сүлбээтэй бга учир ОУ-д нэр хүнд нь унаж дэлхийд сүүл мушгиж явна даа.