Л.Гантөмөр өнөөдөр тамгаа өгч, хоёр хоногийн дараа АН-ын шинэ дарга тодорно. АН-ын Үндсэн бодлогын хороо өнөөдөр “Галериа Улаанбаатар”-т хуралдаж, Л.Гантөмөрийг үдэж өгөөд, дүрмийн асуудлаа нэг тийш болгоно.
Одоогийн хүчин төгөлдөр дүрмээрээ дараагийн даргаа сонгох уу, өөрчилж бүртгүүлсэн хойноо болох уу? гэдгээ хэлэлцэж тараад, хоёр хоногийн дараа ахин цуглана.
“Орлогоо нотол” нийгмийн бухимдлын хохирогч нь Л.Оюун-Эрдэнээс илүү Л.Гөнтөмөр болж, АН засгаас хөөгдсөний үр дагаварт тамгаа өгч байна.
Харин МАН-ын Бага хурал, УИХ-ын шийдвэрээр итгэл алдаж, намын даргаас де факто огцорсон Л.Оюун-Эрдэнэ хэзээ өгөх вэ? МАН Бага хурлаа товлоогүй нь Л.Оюун-Эрдэнийн тамгаа зүгээр өгөхгүй зууралдах сонирхол, АН-ын даргын шуугианы ардуур цаг хожихтой холбоотой.
Л.Оюун-Эрдэнэ тамгаа тавьж биш зуурч өгөх хэд хэдэн шалтгаан байна. Араа хамгаалж, амьдралаа бодохын тулд Г.Занданшатарыг зовоож чангалж байгаад үнэд орох, хэлцэл тохироо хийхийг хүсэж байна.
Үе хоорондын гэх зохиомол зөрчил өрдөж, Д.Амарбаясгаланг ятгаж байгаа ч нөгөөх нь Л.Оюун-Эрдэнээр хоёр дахиа тоглуулах гэнэн хүн биш. Д.Амарбаясгалан нөлөөтэй ч дотоодын зодоонд хэн ч ялахгүй, бүгдээрээ хохирно гэдгийг тооцож чадах толгой учраас хөөрч хөдлөхгүй. Нөлөөний гишүүдээ хатуу хайрцаглахгүй байсаар итгэл үзүүлэх эсэх санал хураалтанд оруулж, Л.Оюун-Эрдэнэ огцорсон.
МАН-ын Бага хурлын гишүүд нэгэнт улс төрийн уналтанд орсон Л.Оюун-Эрдэнэтэй цуг намаа ч, өөрсдийгөө ч дэр болгох баатрууд ч биш. Энэ бол хүчтэйгээ дагах, хувийн эрх ашгаа бодох хүний мөн чанар. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, генсек гээд хүчний харьцаа Л.Оюун-Эрдэнийн эсрэг байна.
Орлогоо нотолсон гэдэгт нь олон түмэн огт итгэхгүй байгааг Л.Оюун-Эрдэнэ мэдэж байна уу, 17 саяын л бөгж ш дээ, “талх байхгүй бол бялуу идчихгүй юу” гэсэн гэдэг шигээ баримжаагаа алдсан хэвээрээ байна уу?
Өөрийг нь засаглаж байхад өмнөхөөсөө 3 дахин их нүүрс зарсан ч улсын өр 26,9 их наядаас 35,2 их наяд болсон. Дөрвөн жилд төсвийн зардал 15 их наядаас 30 их наяд болж 2 дахин нэмэгдсэн ч ядуу иргэн 914 мянгааас 950 мянгад хүрсэн. Авлигатай тэмцэж байна гэж дайсан тодруулаад байсан ч Авлигын индексээр 11 байраар ухарсан.
Мягмар - 11 сарын 11,
2025

Сэтгэгдэл13
тэрэнд санаа зоволтгүй дээ, ОЭ намын УЗ, бага хурлаа яаралтай зарлаж хуралдуулаад тамгаа аваарай л гэсэн шд. Хурал зарлах эрх нь генсек Содбаатарын бүрэн эрхийн асуудал шд. Харин тамгыг нь авах гэж л баахан гарууд одоо АН шиг алалцах бх даа ха ха
Авлигачид, луйварчид, тэдний гар хөл бологчдод МАН-ын даргын асуудал огт хамаагүй, МАН-ын 31 дүгээр их хурлаар л шинэ дарга чөлөөлөгдөнө. Шударга үнэний төлөө тэмцлээ гээд авлигачид Оюун-Эрдэнийг өөрсдөөсөө илүү дайсан гэж итгүүлэхийг мөн их хичээж байна. Сүүлийн үед Оюун-Эрдэнийг дэмжигчид хавьгүй их нэмэгдэж байгаад их л сандарч байгаа бололтой. Гэтэл эх орноосоо урвагч Ц.Элбэгдоржийн талаар ганц үг дуугарахгүй байгаагаас хэн нь хэн гэдэг нь тодорхой.
Хэнтийн хог галч ...Монголд гай тариад ариллаа Үүнийг зөвшөөрсөн авилгачид болох МАН бас устах ёстой
Овоо хэдэн млрд ногоон хиичихсэн хүн одоо эвтэйхэн сугараад зайлахыг л бодож бгаа даа! Одоо энэнд улс төр Монгол зонгол гсн балай юм ер хэргүй! Туйлын зорилго биелсэн тэгээд болоо! Батлагын бууны нохой шүүдээ! Хайран эх орон газар шороо минь!!!!
Mongol dahi ylas ter bol erdee l mynhag ardyydiin togloom,manai ylas ergyytsen teleg sig bolchihson anhnaas ni byryy tiis ni ydirdaj yimyylsen ychir yamarchj saltgaangyi yabj baina,zarim ni Mongoliig gadnaas ydirdaj baina gej helcheh,getel dotroosoo byh zyil garna syy dee!!!enyynd eneeh haraazainyydiin yyreg roli ni tyn ch ikhe ted bysyy tyylai borbindoo baastai gegchiin yyreg bolson.....................Mongol ylasiin namuud soliogdood ch esbel nam dotoroo eerchilegdeed ch hen negen garaad ch hezee ch chag ni boloogyi zyil chyhal zyil abchirah ygyi ee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!baidagaaraa ene myygaaraa l baina...haraarai?????????????????????????????????
Орлогоо нотлоx тэгээд дашийн шог болсон уу????????????????????????????????????
Оюун эрдэнийн баасыг Занданшатар цэвэрлэж байна ! Эдийн засаг огт мэдэхгүй гачгаар баньд удирдсан чинь нөгөө эдийн засаг нь навс унасан ! усаа ч татахгүй яваад өгсөн ! иймэрхүү баньдад дээрэлхүүлэх хувьтай байж дэ монголын ард түмэн ! Одоо бүдүүн бодон Зандка шавар ч хамаагүй баас ч хамаагүй гээд тохойн ус ругаа дайрч байна ! цэвэрлэгч таарсанд Данх насан туршдаа баярлаж явөх хэрэгтэй !
Зан Дао Шао данжаад Данхын баасан дунд хэвтээд бааснаас нь идэж хөрвөөж таргалж байна..
Ой Юү День данжаад тамгаа аваад гадаад руу зугатаах байлгүй..
ОюунЭрдннэ бол Монголын улс төрд байсан олигархи дэглэмийг илчилж , нийгмийг ухааруулж, сэрээсэн олигархуудыг бөмбөгөнөтөл чичрүүлж байсан залуу ерөнхий сайд. Түүний улстөрийн замнал дуусах болоогүй. Их ирээдүйтэй улс төрч. Монгол улсын ерөнхийлөгч болгохгүй гэж огцруулж, одоо нэр хүндийг нь гутааж, унагах ажил ид явагдаж байгаа.
Нэг муу галч хоолны хордлого нь хөл рүүгээ орчихсон тэнэгээр 6 жил тоглуулаад идүүлээд суулгаад яаж ч чаддаггүй ээ
100 сая долларын Ногоон автобус яасан? Бирд Сумяа Сүхээ 2 толгой мэдэж хиих мөнгө бишшүүдээ? Дээр нь зохион байгуулсан хүн нь энэ качегар! Тэгэд нам дарахын тулд Нянгарыг аваачиж тавиад дахиад 100 саяаар хужаа автобус авчихсан! Тэрнээс дахиад 20% иин ашиг хиичихнэ!!! Аймаар шаадаг пзданууд вэ? Сангийн Яам ч холбоотой! Бүгд ниилээд Эх орон Ард түмнээ тоночихоод юу ч болоогүй юм шиг яваад л бна уу? Карма г яахын бол! Соц ын үед олон ниитийн өмч хөрөнгөнөөс хумсалж үр хүүхдээ тэжээж бсан жириийн ажичдын хүүхдүүд, өөрсдөө 1 л олигтой амьдрахгүй л бгаам даа!? Хулгайн юм хоол болдоггүй гдг! Эх орноо зарж газар даахгү баян болсон энэ хөдөөний оркууд даанч ойлгохгүй юм! Бүх юм эзэнтэй, хариутай !
сайн галч байгаад дарга болоод тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам дуусгаж чадаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн гэж нуусан хунийг баярцогт даргаа гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлоод гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж алсан монголын туухэнд хамгийн муу еронхий сайд оюунэрдэнэ гээч байлаа !!!!