.jpg)
8-р сарын 28-нд АН-ын ҮБХ-ы, 8-р сарын 31-нд болох АН-ын их хурал болж, зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэх гэж байна. Өөрөөр хэлбэл намын даргаа шинээр сонгоно гэсэн үг. Одоогийн байдлаар АН-ын даргад УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Л.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нар яригдаж байна. Эдгээрээс зарим нь АН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ шууд зарласан бол зарим нь битүүхэн бэлдэж буй гэх. Тэр бүү хэл миний санаачилсан хуулийг бусад нэр дэвшигчдээс дэмжихгүй бол би өөрөө нэр дэвшинэ гэсэн нь ч бий.
Хэнийг дэмжих нь АН-ын гишүүдийн эрх. Гэхдээ нэг зарчим бий. Элдэв харлуулалт, хов жив, пиар сурталчилгаанаас илүүтэй давын өмнө бодох зүйл бол хэн нь Ерөнхий сайд байж чадах вэ? гэдэг л асуудал юм.
Учир нь АН УИХ-ын 2028 оны сонгуульд ялалт байгуулбал намын дарга нь Ерөнхий Сайд болно.
Тэгвэл АН-ын даргад нэр дэвшигчдээс хэн нь Ерөнхий Сайд байж чадах вэ?
Боловсролын хувьд аваад үзье.
Б.Пүрэвдорж МУИС төгссөн, Англи хэлний орчуулагч. О.Цогтгэрэл ШУТИС-ийн КТМС төгссөн, эдийн засагч. О.Алтангэрэл МУИС төгссөн, хуульч бол Ж.Баярмаа Гадаад Хэлний Дээд сургууль төгссөн, Англи хэлний орчуулагч. Л.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу нарын хувьд дээд сургууль төгсөөгүй бөгөөд "Сэтгүүлч" коллеж ба Хэвлэлийн Хүрээлэнгийн нэг жилийн курс төгсчээ.
Ажлын замналын хувьд Б.Пүрэвдоржийн хувьд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргаар ажиллаж байгаад УИХ-д сонгогдсон. О.Цогтгэрэлийн хувьд Монголын томоохон аж ахуйн нэгжийн нэг "ТЭСО" корпорацийг үүсгэн байгуулж, ажилласан. Мөн Монгол Улсын Ерөнхий Сайдын зөвлөхөөр гурван ажиллажээ. УИХ-д гурван удаа нэр дэвшиж, хоёр удаа сонгогдсон. УИХ дахь АН-ын бүлгийн даргаар хоёр дахь удаагаа ажиллаж байна. О.Алтангэрэл нь өмгөөлөгчөөр ажилласан олон жилийн туршлагатай ба мөн Х.Тэмүүжингийн үед Хууль Зүйн Яаманд газрын даргаар ажиллаж байжээ.
Ж.Баярмаа нь олон улсын байгууллага, төрийн байгууллагад ажиллаж байсан ба удирдах ажлын туршлага бага, голдуу судалгааны чиглэлд ажилласан байна.
Намд ажилласан туршлагын хувьд Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл, О.Алтангэрэл нарын хувьд аймгийн намыг удирдаж байсан. О.Алтангэрэл 2024 онд аймагтаа ялалт байгуулсан бол Б.Пүрэвдорж 2024 онд мөн аймгийнхаа ИТХ-д АН-ыг амжилттай оролцуулжээ. О.Цогтгэрэлийн хувьд бол бүр гучин жил ув улаан байсан тойрогт хоёр дарааллан сонгогдсон бахдам амжилтыг бүтээсэн нэгэн. Ж.Баярмаагийн хувьд намдаа олон жил зүтгэж яваа тууштай нэгэн хэдий ч мөн л удирдах түвшинд ажиллаж үзээгүй буюу анхан, дунд шатандаа намын байгууллага удирдаж үзээгүй аж.
Эдийн засаг, аж ахуйн ажлын туршлагын хувьд О.Цогтгэрэл ганцаараа. Контент хийх ч гэсэн нэг төрлийн бизнес боловч яахан олон мянган ажилчидтай групп компанитай харьцуулж болох? Иймээс ч бусад нэр дэвшигчдэд энэ төрлийн туршлага бага.
АН-ын даргын сунгаа эхлээ ч үгүй байхад нэгнийгээ намнах явдал сошиалд дэгдээд байна. АН-ын гишүүд, дэмжигчдийн хувьд бол энэ буруу л зүйл. Энэ ч хэн нэгнийг дэмжсэн сурталчилгаа биш бодит баримтыг л цуглуулсан нийтлэл.
Дахин өгүүлэхэд АН-ын даргыг сонгоно гэдэг Монгол Улсын Ерөнхий Сайдыг сонгоно гэсэн үг.
Иймээс ч нийгэм, эдийн засгийн зэгсэн мэдлэг, боловсролтой, намынхаа дунд шатны байгууллагыг удирдаж үзсэн, анхан, дунд шатны гишүүдтэйгээ тулж ажиллаж байсан, тэднийхээ зовлон, жаргалыг мэддэг, УИХ-д ядаж нэгээс илүү сонгогдсон улс төрийн туршлагатай, гүйцэтгэх засаглалын түвшинд ямар нэг хэмжээгээр ажиллаж үзсэн, аж ахуй, бизнес, бүтээн байгуулалтын чиглэлээр бодитой ажил хийж байсан, Монголчуудынхаа ахуй амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийг тэлэх бодлого хэрэгжүүлж чадах, хамгийн гол нь эрх чөлөө, ардчиллыг тууштай баримталж чадах хүн л АН-ын дарга болох нь Монголчуудын ч эрх ашиг.
Энэ л зарчмыг үндэслэн чухам хэнийг намын даргаараа сонгохоо АН-ын мэргэн гишүүд өөрсдөө мэднэ биз ээ.
М.Гал
Сэтгэгдэл42
О.Цогтгэрэл л юм даа
энэ увсын хорчин уу с.ганбаатараа дотороос матаж өгдөг санаа муут шүү дээ. ганбаатарын мэдээллийн увсын цогтгэрэл хүрэлсүхэд май гэж өгсөн байна.
О.Алтангэрэл
МАН-ын бааснууд ХҮН намын зуугаад бөөрлөөд эхэлсэн байна лээ нөгөө бангал хатавчинд зодуулаад хэвтээстэй. АН гэж уутанд хийсэн эвэр юм уу хаашаа юм малнууд бүтэхгүй ээ. Эд нар яаж учраа олноо бааснууд зүгээр албан тушаалын дон тусчихсан.
Улс орны эдийн засгийг авч явах хүн учраас Цогтгэрэл л мэргэжлээрээ тохирч байна. Орчуулагч, сэтгүүлч нар бол хэрэг байхгүй Тэд ярихаас цаашгүй хүмүүс..Хуульч хүн бас намын дарга байж болох юм.
АЛТАНГЭРЭЛ Л ТУЛХТАЙ ХҮН. ЭНЭ ХҮН ГАРАХГҮЙ БОЛ ДАРААГИЙН СОНГУУЛЬД АН-Г АРД ОЛОН ДЭМЖИХГҮЙ.
Ерөнхий сайд байсан алтангэрэлд засмал зам тавьсан гээд хөдөөнийх нь их ам сайнтйа байдаг. Тиймээс андууруулахад боломжтойгоор нь о алтангэрэлийг намын дарга болго оо
Цогтгэрэл л магадгүй юм даа
Зарчимтай, шударгаар нь бас боловсрол, туршлагатайгаар нь О.Цогтгэрэл дээр байх. АН-ын ганц өөдрөг тачир энэ цагийн ганц лидер нь шүү.
Алтантуяа ЕС-аа гол гаргачихдаг хүн дээ
Пүрэвдорж, Цогтгэрэл 2 л байна даа. Залуу үеэс Лодой, Баярмаа 2зөв хандлагатай, часхийсэн улстөрчид болно гэж харж байна. Намын ажлын туршлагаас гадна Улстөрийн хүрээний нөлөө, намын гишүүд болон олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх байдал,харизм чухал. Ачаа үүрэх чадвартай, аж ахуй хөтлөх мэдлэг дадлагатай, амьдрал мэдэх хүн дээр. Женокийн хорон явуулгаар АН хог болсон нь үнэн шүү. Ер нь тэгээд дээр доргүй амбийцаа дарж, эв санааны нэгдэлтэй баймаар байна. АН-д боловсролтойгоос илүү боловсролгүй, нийгэмтэйгээ зөрчилддөг, аль ч цаг үеийн ам нь дуугардаг, ажлаас хойш суудаг, төлөвшөөгүй гарууд их шүү! Ардчилал гэдэг бол анархизм биш. Мэдлэгтэй, мэдээлэлтэй, зөвийн төлөө мэтгэлцэх эрүүл ухаантай байж гэмээ нь тэр ардчилал. МАН-д ч сайн, муу аль аль нь үүрлэсэн. ж/нь,Оюук, Амарбаясгалан мэтийн төсвийн мөнгөөр туйлагч, хорчин нь байхад Зандка, Бямбацогт мэтийн ажил хэрэгч эрүүл ухаантай нь ч бх. Тэр 2 Засаг авсан нь ард түмний зол юм.
Энэ 2 шаар 2-лаа Алуурчин Яргачин Зандалчин элбэгдоржийн боол гөлгүүд ба монголчуудаас айж гадаад эздийнхээ хошногоны нүхэнд нуугдсан Алуурчин эзнийхээ төлөө өжиллаж тэндээс давхар цалин авдаг Хар тамхичин янхан охидуудын сайн ах тэмүүжин ба Алуурчин элбэгдоржийн өчүүхэн муу боол гөлөг шодой 2 бас Алуурчин элбэгдоржийн Аллага Ярга Хулгай Дээрмийн мөнгөөр санхүүждэг
Энэ дотор ЕРӨНХИЙ САЙД байтугай АМЙГИЙН ЗАСАГ дарга ч алга. АН гарч ирвэл Алтангэрэл, Баярмаа хоёр харин сайдын алба залгуулаад байж дөнгөх байх аа. Цогтгэрэл байшингаа барьж байсан нь, Пүрэвдорж их хурлын танхимд тоть шиг нэг үгээ давтаад сууж байх нь өлзийтэй.
Хороо нь засаг дарга хийх чадвартай хүн алга тэгээд ч 28 онд сонгуульд ялах боломж байхгүй
Яаж ч бодсон, аль ч талаараа Алтангэрэлийг давах хүн ганц ч алга...
Ээ дээ хэн ч чадахгүй ш дээ
ХЭН НЭГ НЬ ГАРНА Л ДАА. 60 ЧАВГАНЦ УРАЛДАХАД... ГЭЖ НЭГ ҮГ БИЙ ДЭЭ. ГЭХДЭЭ ОЙРДОО АН ТӨР БАРИНА ГЭЖ МӨРӨӨДӨХ ӨДИЙ ДӨӨ. ХАРИН ГАЙГҮЙ НЭГИЙГЭЭ ДЭМЖИЖ БОЙЖУУЛАХАА Л БОДОЖ НАМАА ТОГТВОРТОЙ БОДЛОГОТОЙ, ТӨЛӨВШСӨН УЛС ТӨРИЙН ХҮЧИН БАЙЛГАХ ТАЛААР БОПВОЛ ИРЭЭДҮЙД ЕС. ЕРӨНХИЙЛӨГЧ Ч ТӨРНӨ ДӨӨ.
Алтангэрэл л байна ард түмний дунд нэр хүнд өндөртэй нь
Харамсалтай нь, яг үнэнийг хэлэхэд энэ нөхдөөс Ерөнхий сайд болох азтай хүн алга.
Монголын нийгэм хэрүүл тэмцэлээс Исмэл тайш-Даян хааны өмнах бутралын үе лүүгээ залхаж бн. Төр засагт томилогдсон/сонгогдсон болгоныг үзэшгүй муугаар муулаж шарж иддэг уламжлал тогтлоо.Одоо Орос дэлгүүрийн үүд сахиж хоосон хотод автобусанд чихэлдэж байсан үе/Цэдэнпил/Цэдэнбал болон Латип /Цээе алиалагч нарын үе Сайхан байсан гэж санагалзаж “ зүүн пролетарий” үзэл давамгайлах эсвэл залуу л бол Дарга даамал болно (олонхи учраас) гэсэн мангар үзэл бодолто Үндэсний ТВ ээрээ ээрээ цээргүй ярих түвшинд очиж. Сайн бод Ардчилсан намынхан! Монгол хүний хувьд харахад нэг их Хэрэлдэж муудалцаад байхгуй -Алтангэрэл/Цогтгэрэл хоер гэрэл ээ Дарга ,Дэд дарга /е/нб дөхгаар сонгоод Хоер хүүхнээ Мөнхбаясгалан/Баярмаа хоероо P.R хариуцсан дэд дарга, Засагийн газарыг Сөрөг хүчний зүгээс хариуцсан дэд даргаар сонгоод ажилаж болох мэт. 3 -ахан сая хүнтэй Монгол Эвтэй байхдаа Өлзийтөй. Амь биш заяа биш хааны алба халаатай ажиллаж чадахгуй бол Халж солиод явна биз.Its casual in Democracy.
Даргаар
Залуу үе Л бол дарга болох гэсэн Бодол муйхаралах (гадныхны элэг доог) Бээжинд -Монголын шалдан банди нар Төр болж тоглоод Оросууд -Монголы Что это за правила? Кем они изобретены? Совершенно непонятно. Ну это просто дурь какая-то, чушь,.. гэж эргээд 20-30-40-50-60-70-80 онууд амьтан Болгож байснаа санаж алга талин хөх инээдээ барж тавлан сууцгаанаа. Сайн Бод ! Тийм цаг ирвээс баруун зүүнгүй Хэлмэгдэнэ гэдэгээ ухаарч Монгол чууд нэгнийгээ эцэг эх удам судараар нь доромжлохдоо Хүн гэдэгээ санаж /бодож баймаар бн. Хуучин Харийн дарангуйлал ирвэл Төмөр-Очир гийн нь ч,Цэдэнбалын ч Ална шүү дээ !
Дүр эсгэсэн хуурамч ардчилсан гамингийн өмхий жорлон Ан үтэр түргэн үнсэн чандруу болж дөтийн замаар ор мөргүй тонилох болтугай.
Тэр ! Харж байна уу!? Энэ 66.181.177.84 гэгчийн коммент? Ийм оркууд дүүрэн бг шүү! Орос Байгал далайг Саяны үүл Цаст цагаан уулыг (Явуухулангийн шүлэгт гардаг) Хятад Хар Хорумыг шатаасан шигээ орж ирэхэд Баярлан дэвхцэж Монгол хүнээ дүүжилж алахаар яран давхих Урвагч Орк бий болж бг! Сайн Бод! Энэ та нарын эх захгуй хэрүүл тэмцэл,нэг нэгнийгээ үзэшгүй муу муухайгаар дайр доромжилол өөр хоорондоо тэмцэлдэж НИЙТЭЭРЭЭ муу юм байна ойлголт Өгч байгаагий чинь Үр дүн ! Сайн Бод !
Саяны уул
Altangerel Munxbayasgalan 2 L yu yum gexees busad n zailooo!!!Ichij vxmeer anitad.
Munhbaysgalan chadna.Chingis haan. Suhbaatar nar. Deed surguuli. Tugsuugui. Zuvhun. Mongolian tuluu. Tcohildog. zurhtei bhnlshuudee.Avilgachid bugs. Deed. Surguuli. Tugssun bh.
zaluuchuud bol hen ch bis bas syydal abch daraagiin ides yys ryy zytgeh gene,ta nar ene teriin haana ni ch bys?...zebhen mereedel ta nar sig nyalhasaar MONGOLCHYYD tereen yimyylyylej eh ornoo syidyylah tiim hymyys baihgyi ee!baigaa neg ni hyyrtagdaj Elbegdorjid yaj moligdyyllaa,teren sig emgenel baij medne?...Gelee geed Elbegdorjiig naiman jil tahiad yu hojson be?...............................................
zaluuchuud bol hen ch bis bas syydal abch daraagiin ides yys ryy zytgeh gene,ta nar ene teriin haana ni ch bys?...zebhen mereedel ta nar sig nyalhasaar MONGOLCHYYD tereen yimyylyylej eh ornoo syidyylah tiim hymyys baihgyi ee!baigaa neg ni hyyrtagdaj Elbegdorjid yaj moligdyyllaa,teren sig emgenel baij medne?...Gelee geed Elbegdorjiig naiman jil tahiad yu hojson be?...............................................
Мөнхбаясгалан сая сонгуульд нэр дэвших гэж АН д элссэн биз дээ. Юун АНын дарга вэ? Туршлагатай улс төрчдөө нэр дэвшүүлээч. Цогтгэрэл, Пүрэвдорж хоёр бол болж байна. Баярмаа , Мөнхбаясгалан хоёр бол ерөнхий сайд болчих хэмжээний улс төрчид биш. Хирээ мэдэхгүй , Ийм даргатай сонгуульд орвол АН шууд ялагдана.
Мөнхбаясгалан сая сонгуульд нэр дэвших гэж АН д элссэн биз дээ. Юун АНын дарга вэ? Туршлагатай улс төрчдөө нэр дэвшүүлээч. Цогтгэрэл, Пүрэвдорж хоёр бол болж байна. Баярмаа , Мөнхбаясгалан хоёр бол ерөнхий сайд болчих хэмжээний улс төрчид биш. Хирээ мэдэхгүй , Ийм даргатай сонгуульд орвол АН шууд ялагдана.
МCS компани, Женко хоёр АНыг авах гээд өрсөлдөөд байгаа юм биш үү? АН олигархуудын дохио зангаагаар хөдөлдөг карманы нам болох уу? Хөрөнгөө хураалгаж байгаа бүлэглэл АН болж тэмцэх бололтой. Тэд дараагийн сонгуульд АН ыг ялахгүй байсан ч ялуулж чадна. Тэгэхээр АН н дарга нь тэдний өмч хөрөнгийг хамгаалж тэмцэх утсан хүүхэлдэй болох хүн болно.
Хүчиндүүлсэн баярмаа лав биш
Тар тар
Tanai namiin hen ch bis!!!!byh zyil dyyssan syy,tanai haraachainyyd ebdej orhison,alyyrchin nam ZORIG-oos hois hen ch bis!!!!!!!!!!!!!!!!!zailzailzail;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;yheeryyd????????????????????????????????nh sanaatai bas erenhii said boloh yum gene?...Nohoi chagaan baas!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
хэн ан ялж,дарга нь ЕС болно гэж сэрүүн зүүдлээд байгаа юм ёстой хуцваа,Алтангэрэл намын дарга болохгүй бол ан бүүр сураггүй болж ман далаар чинь цэвэр тавина,пүрэвдорж , шодойсамбуу, баярмаа нар хүзүүгүйдоржийн гөлөгнүүд учир ан бүүр улс төрийн тавцангаас арчигдана,цогтгэрэл олигархуудын төлөөлөл тул ихэнх масс дэмжихгүй ийм л бна даа, мөнхбаясгаланг женкогийн хүн гээд аныхан өөрсдөө бойкотлоно гэж харагдаж бнадаа,Алтангэрэл дарга болвол л хэдэн суудал зулгаах байх өөр гарц үгүй
Ж.Баярмаа гишүүнийг дэмжинэ. Гадаадын улс төрчдийг харж байхад заавал намын байгууллага удирдсан туршлага байх шаардлагаүй л дээ. Улс орны нөхцөл байдлыг дэлхийн хэмжээнд харж чадах өндөр боловсролтой хүн Ерөнхий Сайд байх нь тохиромжтой. Амжилт.
монголын путин алга байна
Монголд гоё ярьдаг хүнийг боловсролтой гэж бодном.Боловсрол гэдэг эднүүсийн хувьд хэтийдсэн зүйл
Ардчилсан нам нэг намын дарангуйлал, захиргаадалт, авилгал, нэг хүнийг тахин шүтэхгүй, иргэд эрх чөлөөтөй, зах зээлийн зарчмаар ажиллана гэж олны дэмжлэгийг авчихаад удирдлагууд нь зөвхөн өөрсдийн эрх ашиг, нутаг жалгынхаа төлөө ажиллаад байгааг манай залуучууд ойлгохгүй байх шиг байна. Олигархийн засаглалын эсрэг сэтгүүлч шиг ажилласан, шүүр унасан шулмыг срнгоод үзвэл ардчиллын нэр төр сэргэж магадгүй.
Ish chaavaas baasnuud
Ichij uxeech Medeej ard ny xuzuugyi xuur baugaa