sonin.mn
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар, Беларусын  Ерөнхийлөгч Александр Лукашенко 2023 оны хоёрдугаар сарын 28-аас гуравдугаар сарын 2-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийж, Хятад, Беларусын олон талт хамтын ажиллагаа болон анхаарал хандуулж буй олон улс, бүс нутгийн асуудлаар  санал бодлоо гүнзгий солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрчээ. 
 
Хоёр тал Хятад, Беларус дипломат харилцаа тогтоосон сүүлийн 31 жилийн туршид олон салбарт тогтоосон хамтын ажиллагааны ололт амжилтыг өндрөөр үнэлж, хоёр орны харилцааг стратегийн иж бүрэн дээд түвшний түншийн харилцаа болгон шат ахиулахаар тохиролцжээ. 
 
Д.Хүчитбаатар