Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн Холбооны хуралд тус холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Х.Булгантуяагийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МАН-ын мянга мянган эмэгтэйчүүд, манлайлагчдын төлөөлөл болон хүрэлцэн ирсэн их хурлын төлөөлөгчдөө, журмын нөхөд өө!
Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилж байгааг хүлээн авна уу.
Өнгөрсөн 2 удаагийн УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй олонх болж, ихэнх аймаг, дүүрэг нийслэлд ялалт байгуулахад МАН-ын гишүүдийн дийлэнх олонхи болсон эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо, хүчин чармайлт маш их байсан.
2016, 2020 оны сонгуулиар байгуулагдсан парламентад 30 гаруй жилийн түүхэнд байгаагүйгээр олон эмэгтэйчүүд сонгогдон ажиллахын зэрэгцээ Засгийн газарт эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж, аймгийн засаг дарга, аймаг, дүүргийн ИТХ-ын даргаар олон эмэгтэйчүүд ажиллах болсон нь НАМЭХ-ны гишүүд, дэмжигчид, холбооны сонгуульт албан тушаалтан та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүн юм.
ӨЧИГДӨРГҮЙ ӨНӨӨДӨР ГЭЖ ҮГҮЙ, ӨНӨӨДӨРГҮЙ МАРГААШ ГЭЖ ҮГҮЙ.
Тиймээс бидний өнөөдрийн энэ өндөр амжилтад хүргэсэн НАМЭХ-ны үе үеийн тэргүүн болох Д.Алтай ерөнхийлөгч, Д.Оюунхорол ерөнхийлөгч, Ц.Цогзолмаа ерөнхийлөгч болон Д.Сарангэрэл ерөнхийлөгч Та бүхэндээ гүнээ хүндэтгэн онцгойлон баяр хүргэе.
Миний бие энд улс эх орныхоо төлөө өөрийн мэдсэн сурсан өчүүхэн зүйлээ зориулах юмсан, сайхан нийгэмд амьдрах юмсан, үр хүүхдүүддээ өвлүүлэх юмсан гэсэн та бүхэнтэй ижил хүсэл эрмэлзлэлтэй монгол эмэгтэй, монгол ээж. 2010 онд НАМЗХ-ны УЗ гишүүн, дэд ерөнхийлөгч, 2013 оноос МАН бүх шатны сонгуульд ялагдаж хүнд байх үед намын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тэр үед тухайн үеийн НАМЭХ-ийн ерөнхийлөгч Д.Оюунхорол ерөнхийлөгчийн дэмжлэгээр ХУД-ын НАМЭХ-н тэргүүнээр ажиллаж байсан С.Оюунбилэг, НАМЭХ-ийн УЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан П.Анужин бид 3 МАН-ын Удирдах зөвлөлд шинээр орж нам, төрд хүч зүтгэх асар их итгэл, зоригтой болсон. НАМЭХ бол холбооныхоо дунд шат, доод үеэсээ шинэ боловсон хүчнийг сэлгэн дэвшүүлдэг, дэмжин хөгжүүлдэг байгууллага юм.

Ялагдал гэдэг ямар гашуун хэцүү вэ гэдгийг би мэдэхийн дээдээр мэднэ. Тэр хүнд цаг үеийг хамт туулж байсан олон эмэгтэйчүүд энэ заал танхимд сууж байна. 12 жил эрх барьж байгаад 2012 оны УИХ-ын сонгуульд хүлээсэн бидний ялагдал олон зүйлийг ухааруулсан. Яг энэ заал танхимд бид юун дээр алдав гэж олон хоног хэрүүлтэй, бухимдалтай намын хурлууд болж байсан цаг үе саяхан мэт санагдаж байна. Ялалтандаа эрдэх, сандал суудалтайгаа зууралдах, иргэдийн дуу хоолойг сонсоогүй, мэдрээгүй, хурдан ажиллаж чадаагүй нь бидний уналт болсон гэдгийг удаа дараа ярьж дүгнэж байсан билээ. Үүнийг өнөөдөр мартаж болохгүй.
НАМЭХ-ны ээлжит бус чуулган түүхэн хариуцлагатай цаг үед болж байна. МАН УИХ-ын ээлжит 2 сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж иргэдээс авсан итгэл ч их, тавж буй хүлээлт шаардлага ч өндөр байна. Түүнийг даган намын сонгуульт ажилтнууд, намын дэргэдэх байгууллагууд ч шаргуу ажиллах, мэдрэмжтэй ажиллах, эв нэгдэлтэй ажиллах хариуцлагатай цаг үед тулж ирээд байна.
Энэ заал танхимд аймаг, дүүрэг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, УИХ-ын гишүүд, аймаг, орон нутгийн намын байгууллагын тэргүүлэгчид, салбар хороодын дарга нар гэх мэт намын ачааг эд үүрч байгаа эмэгтэйчүүд байна. Та бүхэн миний санаа зовинол, иргэдийн хүлээлт бухимдал, бид бүгдийн үүрч буй асар их үүрэг хариуцлагыг хамгаас их мэдэрч байгаа хүмүүс билээ. Тиймээс энэ удаагийн тэргүүн, удирдах зөвлөл, сонгуульт ажилтнууд ачааны хүндийг үүрэх, ард түмнээс шүүмжлэлийг сонсох, намын бодлогоороо нэгдэн зүтгэх баг байх ёстой. Хувь хүний улс төр, жижиг тойргийн улс төр, хот хөдөөгийн улс төр, хуваагдлын улс төр гэж байх ёсгүй. Энэ удаагийн сонгуульд тооцоо судалгаатай, эв нэгдэлтэй, ажил хэрэгч байж л ялна. Эрх баригч гэдгээр далайлгаж, албан тушаалаараа айлгаж, мөнгөөр илүүрхэж, эмэгтэй гэж жендер ярьж ялахгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Мянга мянган иргэдийн олон хоног үргэлжилсэн жагсаал цуглаан, төрийн ордноо дайрч орохоо шахсан иргэдийн бухимдал одоо ч дуусаагүй байна.
Харамсалтай нь энэхүү нийгэм эдийн засгийн хямралд хүүхэд, эмэгтэйчүүд хамгийн их өртдөг. Тиймээс ч МАН-ын эмэгтэйчүүд хаана байна, гарч ирж жагс, дуугар хэмээн бидэн рүү бухимдлаа илэрхийлэх нь их.
Бидэнд олон бодлого дэвшүүлэх, хэрэгжүүлэх цаг хугацаа, төсөв санхүү бараг байхгүй. Нэг талдаа цар тахлын сөрөг нөлөөлөл, нөгөө талдаа дайны гүн хямралтай тэмцсээр бид сонгуульд орох төлөвтэй байна.
2019 онд би Сангийн дэд сайдаар ажиллаж байхдаа ээлжит 7-р чуулганд дотоод ардчиллыг илэрхийлж, залуу үеэ төлөөлөн заалнаас нэр дэвшиж байсан. Заалнаас зориглон дэвшсэн намайг тухайн үед 30 гаруй хувь нь дэмжиж байсанд би үргэлж талархаж энэ нь улс төрийн амьдралд минь асар их урам зориг өгсөн, ухаарал ч хайрласан.
Энэ удаад миний нэрийг НАМЭХ-ны ээлжит бус чуулганд намын бодлогоор нэр дэвшүүлж итгэл хүлээлгэж буй МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон МАН-ын УЗ-д талархал илэрхийлье.

Би өнгөрсөн удаа жирийн эмэгтэй гишүүний хувьд НАМЭХ бол намын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхээс гадна монгол эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хүсэл, сонирхолыг илэрхийлсэн байгууллага болж ажиллах, намын эмэгтэйчүүд, анхан шатны эмэгтэйчүүд рүүгээ хүрч ажиллах мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсан. Энэ удаа ч би түүнийгээ л та бүхэндээ тавьж хамтран ажиллахыг хүсэж байна.
Чуулганы төлөөлөгч бүсгүйчүүд ээ, журмын нөхөд өө,
Дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр бол зөвхөн миний хүсэл эрмэлзлэл биш ээ. Д.Оюунхорол ерөнхийлөгчийн үеэс эхлэн манай үе үеийн ерөнхийлөгчдийн дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөр, орон даяар хийж байсан судалгаа, намын нарийн бичгийн даргаар ажиллаж байх үеийн аймаг, дүүргээр ажиллаж байхад уулзаж байсан мянга мянган эмэгтэйчүүдийн хүсэл зорилгын илэрхийлэл юм.
УИХ-ын сонгуульд квоттой болох, орон нутагт квоттой болох гэж бид бусад намуудтайгаа нийлэн жагсахаас наагуурхан тэмцэж байсан үе саяхан. Энэ цаг үед эмэгтэйчүүдийн идэвх оролцоог дэмжих, аж байдлыг сайжруулахад МАН-ын удирдлагууд онцгойлон дэмжиж, бодлогынхоо цөмд байлгаж байгаа түүхэн таатай цаг мөч.
Энэ үед харин эмэгтэйчүүд бид бодлогоосоо хазайж, хуваагдан талцах юм бол МАН, сонгуульт ажилтан эмэгтэйчүүд бидний шат шатны сонгуульд эмэгтэйчүүд, нийгмийн өмнө хүлээсэн олон ажил амлалт, хүсэл зорилго талаар болох эрсдэлтэйг та бүхэн мэдэж байгаа.
101 жилийн түүхтэй МАН-ын ялалт, амжилтын нууц бол эв нэгдэл, үүрэг хариуцлагыг зэрэг ухамсарлан зүтгэж байсан явдал гэж би боддог. Түүхэн цагт жижиг амбиц, талцал хуваагдлаар биш эрхэм зорилго, эв нэгдлээр ялалт, амжилтын төлөө зүтгэцгээе.
Шинэ зуунд хамтран зүтгэх бүсгүйчүүд та бүхэндээ дахин талархал илэрхийлж аз хийморь, амжилт бүтээл, инээд баясал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл0
энэ эмэгтэйд тийм ч их ур чадвар мэдлэг туршлага байхгүй зарим талаараа ундрамтай их төстэй дуугай царайлсан уяхан бөгстэй гэдэг нь үнэн юм удахгүй хууларч унах байх аа
Chi eeree bolovsrtoi hun.Chi bysad .bur turiin 3 hunee hardaa.Turiig ydurdah ediin zasgiin medleg.chadvargui.er n ta nart MUiig eed n tatah hun haragdahgui bn.HB nii heleltsuulegt baitsaagdaj bga AN zarim uls turchid ymar mundag uls turchid ve bur ylgarch bn.Ard tumen hen n hen be gedgiig sain medej avlaa.Idehees eeriig medehgui.SU.Hurelbaatar.Sodbaatar.B.Javhlan ymarch hereggui Yliig egeed shorond n yvuulj chadahgui bga bizde.Ta nar iim bagaaraa bol 24 ond bhgui bolno
Харах царайны маанаг хуухэн,!!! Сонгууль ярьчихжээ, улс орныг хегжуулэх бодлогод ухаан нь хурэхгуйн гутамшиг!
Харин тийм, хөдөөний маанаг хүүхэн
MAN yn balai avgai yu gene ve
Хөдөөнийхөн маанаг гэж үү...
Их л туршлага мэдлэгтэй хүн юм байх аа… Оюунтолгойн олигархууд энийг нэг сургууль төгсгөж өөрийн хүн бол их хуралд оруулсым гэнэ лэ… нарийн ярьвал Хулан биш энэ гичий урвагч байх шүү ???’ттт
Юун сонгуульд ялах тухай хуцаад бн аа энэ самган чёрт. Та нар бүгд тэр нам шүү юмтайгаа булшлуулна
Энэ эмэгтэйг улс орны ирээдүйн тухай ярих болов уу?”гэж бодтол сонгуульд ялахыг намынхандаа уриалав. МАН-ын улс төрч л юм байна.Олон намын тогтолцооны мөн чанар бол өөрийн намаа ялуулах бодлогоо 1-рт тавьдаг.Эх орон,улс түмэн, иргэдээ гэх бодлого бүр хойшоо явчихдаг юм байна. Намаа ялуулаад,бүгдээрээ ( их, багагүй) “Бялуу” хуваах, ямар нэгэн шан хүртэх зорилготой! Энэ бол Олон намын тогтолцооны сөрөг тал болчихлоо! Өөрөөр хэлбэл, намчирхах үзлээр хүн ардаа хувааж буй сөрөг үйлдэл! Тэр нь цаашдаа даамжраад, ялсан намынхаа ажлыг ямар нэгэн байдлаар унаган, нэр хүндгүй болгож, эх орныхоо хөгжлийг зогсонги байдалд оруулчихдаг бололтой! Тэгэхлээр улс орон чинь яаж хөгжих вэ дээ?! Олон жилээр хойшлон, ухарчихгүй яах вэ? Капиталист зарим орны амьдрал, хөгжил чинь иймэрхүү байдлаар олон зуун жилийг туулж, алдаж ирсэн юм билээ шүү! Мөн хоорондоо үргэлжийн зөрчил тэмцэлтэй, үе үе сунжирч, үргэлжилсэн дайн хийнэ.Одоо энэ Орос Украин хоёр мэт! Израиль Палестин хоёр мэт! Америк, НАТО, Орос мэт! Иймэрхүү л байгаа биз дээ! Худал биш биз дээ!
Төрийн албанд ажиллаж байхад нам нь ажлаас шахаадхалагдахад энэ хүн дэд сайд хийгээд байж л байсан даа, эмэгтэйчүүдийг манлайлна гээд ярьж байна. Сонгуульдаа ялах аа л бодохоос, улс орон хөгжиж урагшлах тухай боддог юм уу. Өөрсдийгээ зөвхөн гадаадад төгссөн мундаг гээд бодчихсон. Та нараас илүү сэтгэлтэй хүмүүс төрд зөндөө бий
Bas neg hog
ТАНАЙХ ЯЛАХГҮЙ ЭЭ, ЯЛАГДАНА. Ард түмэн 2024 онд ТА НАРЫГ ЧӨТГӨР ЛҮҮ ЧИНЬ ТОНИЛГОНО
Нээг шударга царайлж гэнэ. Казах Яшка эмэгтэйг бага хуралд оруулж ирчихээд
Энэ сайхан өвлөж авч байгаа туршлагаа Яфооны Либерал ардчилсан нам Ангдийн Тори нам, Хятадын ком. намд нд нарт зааж өгөх хэрэгтэй . Манай нам дэргэдээ ийм жендерт суурилсан бас нэг улс төрийн олон нийтийн байгууллагатай эд нар гээд . Бас ийм том ордонтой гээд .
Haan henii mongoor bolovsrol olson bilee TAGNAGCH
Танай нам гудамжинд гарна
Зайл.
Юун эв нэгдэл вэ. Шударга ёс л ялна. Авилгалаасаа салбал ...
Булгантуяа сүүлэнхүү минь ирэх сонгуулиар МАН лааз өшиглөнө