Монголын улс төр, нийгэм ямар нэг томоохон өөрчлөлтийн өмнө ирчихээд байх шиг байгаа юм. Явж ирсэн тогтолцооны үйлчлэл мухардалд орж, төрийн институциуд хоорондоо хавиралдаж эхэлсэн. Мөн улстөрчид олноороо холбогдсон Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгай тэргүүтэй гэмт үйлдлүүд ээлж дараалан ил болсоор байгаа юм. Өөр олон шинж тэмдэг үүнийг илтгэж буй.
Тэгэхээр шинэ бөгөөд зөв зам, гарц шаардлагатай болсон гэсэн үг. Үүнд улс төрийн намууд голлох үүрэгтэй. Сөрөг хүчин АН олон даргынхаа учрыг Дээд шүүхээр олуулахаар болоод байна. Тал талаас тодорсон дарга нараа бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандсан. Ямартай ч АН нэг удирдлагатай болж, тамга тэмдэг нь цэгцрэх дөхөж буй бололтой.
Харин МАН өмнөх долоо хоногийн амралтын өдрүүдээр Эмэгтэйчүүдийн холбоондоо нэлээд өөрчлөлтийг орууллаа. НАМЭХ нэрээ Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо /СДМЭХ/ болгож, дүрмээ ч өөрчилжээ. Улмаар ерөнхийлөгчөө шинээр сонгосон. Боомтын сайд Х.Булгантуяа Ээлжит бус их хурлын төлөөлөгчдийн 94.6 хувийн саналаар сонгогджээ. Түүнийг Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ холбооны ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн.
Үүнээс 20 гаруй хоногийн өмнө, 2023 оны нэгдүгээр сарын 6-нд Х.Булгантуяа Боомтын сайдаар томилогдсон. Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлого дотроос Боомтын сэргэлтэд гол анхаарлаа хандуулж харагддаг. Магадгүй, түүнийг засаг барьж байх үеийн гол бүтээн байгуулалт, эдийн засгийн сэргэлт нь боомттой холбогдох биз.
Ийм төлөв харагдаад байгаа юм. Тиймээс Засгийн газрын бүтцэд Боомтын сайдын орон тоо гарч ирэнгүүт олон улстөрч тийшээ зүтгэсэн гэдэг. Голдуу хашир туршлагатай улстөрчид "сонирхож" байв. Гэвч хэдэн сарын турш эзэнгүй байлгаж байгаад Х.Булгантуяад өгсөн. Улмаар МАН-ын хамгийн чухал бүтцийн нэг СДМЭХ-ны удирдлагыг ч бас атгууллаа. Гэхдээ сүүлийн үед Л.Оюун-Эрдэнэ ганц Х.Булгантуяаг гэхээсээ нэлээд залуусыг "нүүрний эгнээ"-нд гаргаж ирсэн. Эхнээс нь гэвэл Ховдын Э.Болормаа, МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа, Б.Батнайрамдал, СДМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал, ХХААХҮ-ийн дэд сайд Б.Ганхүлэг, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго нарыг дурдаж болох юм.
Ер нь бол Л.Оюун-Эрдэнэ ийм бодлого бариад байх шиг байгаа юм. 2023 оны нэгдүгээр сарын 30-нд намынхаа Эмэгтэйчүүдийн холбооны хурал дээр үг хэлэхдээ ийм агуулгыг хөндсөн байдаг.
Тэрбээр "...Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид алдаа гаргасан. Өмч хувьчлахаас эхлээд нийгмийн баялаг тэгш бус хуваагдсан. Хэдийгээр эдийн засаг 17 дахин тэлсэн ч иргэдийн амьжиргаа 17 дахин сайжраагүй. Үүний улмаас хариуцлагагүй, авлигажсан нийгмийг бүхэлд нь бий болгосон. Тиймээс МАН өөрөөсөө эхэлж, дэг журмыг дээрээсээ тогтоох ёстой. Бид ёс зүйн өндөрлөг дээр өөрсдөө бат зогсохгүй бол цаашид улс төрийн манлайллын түвшинд байж чадахгүй. Ингэж байж бид социал демократууд хэвээр үлдэнэ" гэжээ. Мөн тэр үеэрээ "...Намын дэргэдэх Холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн намын Удирдах зөвлөлд ордог байсныг болиулсан. Намын дарга байсан хүмүүсээс ч Удирдах зөвлөлд аваагүй. Шинэ үеэ гаргаж ирье. Би ч дараа нь намын дарга байсан гээд Удирдах зөвлөлд орохгүй. Цонхоо нээе, бүгчим байна. Та нар шинэ "урсгал"-д нээлттэй байгаарай. Ус дэлхий дээр хоёр төрлөөр оршдог. Нэг нь урсгал, нөгөө нь тогтсон ус байдаг. Урсгал нь цэнгэг байж, тогтсон нь намаг болдог" гэж хэлжээ. Тэгэхээр цаашид засагт ч, МАН-д ч залуусын "урсгал" үргэлжлэх бололтой.
Б.Гарьд
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл(28)
Боловсролын түвшин хамгийн чухал. Ямарч шаардлага хангахгүй энэ нөхөр монгол орны нэгэн үеийг үл гүйцэлдэх социализм гээч харанхуй нийгмийн бүтээгдэхүүн болгон хувиргалаа. Хурдан зайлуулаачээ
Оюун эрдэнэ гэдэг нөхөр хууль шүүх яамны сайд хийгээд , харин юм болгонд оролцдог Нямбаатар нь ЕРӨНХИЙ САЙД хийгээд байгаа юм шиг санагдаад байна. Аль зөв бэ , би төөрөлдөөд байна уу хэдээд өгөөч
Байгалийн тогтоцод хэрэггүй юм байдаггүй юм . Гагцхүү харилцан хамаарлын хуулийг зөв танин мэдэхэд л нийгмийн хөгжлийн утга учир оршино . ХУЛГАЙ ХИЙЧИХЭЭД \ казиночид , концессчид , ЖДҮчид , БАНКчид , ОФФчид , НҮҮРСЧИД шиг \ УРСГАЛ УСАНД УРСААД АЛГА БОЛЧИХЛОО гээд ЗАРЛААД өнгөрдөг НЭЭЛТТЭЙ байвал яалтай ч билээ , ЕРӨНХИЙ САЙД АА . Тэднийг ядахдаа тогтмол усанд ЗАМАГШУУЛЖ , ядахдаа шүүсээр нь НҮХЭН ЖОРЛОНГУУДАА УГААЖ баймаар ...
Оюуг/Эрэдэнэд улс орны хөгжилчухал биш, гагцхүү намаа авч үлдэх нь нэн чухал. Нэр цэвэр хүиүүс хэоэгтэй. МАН бол авилгад идэгдсэн намаг балчиг. Намаараа амь амьдралаа зохицуулдаг мэдлэг чадваргүй улаан фенүүд олонх нь. Сонгосон хүмүүс нь ажлаа шударгаар хийж чадах уу? гэдэг нь асуудал.
Монгол орон залуусын орон. Монгол улсыг "Залуу Монгол" гэж нэрлэе. Энэ оронд үлдэх нь тэд, Бас амьдрах нь тэд. Ахмад үе бид тэднийг туршлагагүй, амьдрал мэддэггүй гэж гоочилдог. Гэхдээ амьдрал л хүнийг сургадаг нь байгалийн хууль. Залуучуудаа дэмжинээ. Одоогоор тэд голч шугамаас нэг их гажаад байгаа юм алга.
Та голч шугам гэж социализмыг л хэлээд байнаа даа, янз нь !
Kk.ингээд том Тэнэгтээд байдаг дуракууд даа! Дэлхий дээр Дунд Ахмад насныхан мон 500 жилийн турш Дэлхийн санхууг удирдаж бг Нэр бухий гэр булууд бг! Юу нь залуус вэ? Стратегийн хугацаанд Юу болох юм ?
17 дахин эдийн засаг тэлэхэд 17 дахин орлого өснө гэж бол байхгүй аль ч талаасаа. Ийм теором дэлхийд байхгүй.
17 гэдэг нь статистикийн Худал тоо байсан байхоо
ЭЭ бурхан минь. Ерөнхий сайд маань ямар ч ХАЧИН юм дээ!! ҮХсэн ацаараа 17 дахин өсөх вэ дээ??? Ёстой худлаа. ЭЗ ойлгодог хэнд ч энэ бол ХУДАЛ ТЭНЭГ Тоо.
Ард түмэн Оюунэрдэнийг дэмжих хэрэгтэй. Энэ залуу зоригтойгоор улс төрийн тогтолцоог шинэчилэх гэж байна олон ч дайсантай болж байгаа гэхдээ зүгээрээ ард түмэн дэмжихэд болно.
17 дахин тэлсэн ч гэх шиг. Үхсэн АЦААРАА!! Яагаад ингэж ХУДАЛ ярьна вэ??? Оюунэрдэнэд яагаад ийм ХУДАЛ мэдээлэл өгөв?????
МАН Монголд анх ардчиллыг авч ирсэн. Одоо ч цаашидч үргэлжлүүлж байна Ардчлал ганцхан МАН-д л байна даа Амжилт хүсье Ард түмэн ийм л ардчлал хүссэрр байдаг юм Шударга ёс ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэж яваа МАН цаашид дахин 100 жил Монгол орноо мандуулна байх аа
удахгуй хавар болно, хаврын синдром эхлэнэ дээ , ум мани пад ми хум
МАН, АН хоёр бол мөнхийн өрсөлдөгчид. Одоо байгааг нь хар даа. МАН бол цусаа бүрэн сэлбэж чадаж байна. АН болохоор нөгөө л хэдэн өвөө, эмээ нар. Тэгсэн мөртлөө хамгийн коммунист сэтгэлгээтэй нам. Ямар ч залуу үе гэж алга. Өрсөлдөөнд МАН одоогийн байдлаар илт давуу илүүрхэж байна. МАН ч бай, АН ч бай залуу үе л Монголыг авч явна.
намын санхүүжилтийг ил тод болгох, бохир мөнгө сонгуульд эргэлддэгийг болиулах, мөнгөний сонгуулийг болои, авилга өгсөн хүнийг ялаас чөлөөлөх 3-хан хуулийн заалт батлуулчих. чадахгүй бол бусад бүх яриа худлаа. Хөгжмөөр байна, баяжмаар байна. Хэдий болтол уруу дорой ядуу амьдарцгаах юм бэ?
Залуучуудаа гаргах ньтүмэн зөв,улс төрийн нам гэж хамгаалалтын дуулга өмссөн гэмт хэрэгтэнүүдийг төрөөс нэн даруй зайлуулах нь амин чухал асуудал мөнөөсөө мөн,УЛС ТӨРИЙН НАМ бол гэмт хэрэгтэнүүд ял завшигчдын хоргодох байр болсон нь үнэншүүдээ?
Та нарыг оорсдоо оорсдийгоо ингэж Бичэхээсээ Буур Санаа зовохоо байжээ? Та нарыг нэг 70 настай Путин бишээ ПАТРУШЕВ ирээд Цустай чинь хутгаад Партизан Бумцэнд, Тогтох, Торийн нуруу Ж.Самбуу гэдэг шиг хумуус гаргаж ирнэ шуу дээ! Дурын Америкийн,Энэтхэгийн хогшин чоно-банкир,дипломат,профессор, Бизнесмен Мад тавиж Дампууруулна! Энэ гарьд нэрээр бичигч Сэтгуулч Болдхуяг (зохиолч гэх шуудэрцэцэгийн нохор) Та нарыг Хошгируулаж бгм аа Idiots !
Шинэ урсгал гэдэгтээ уламжлалт бус шинэ шашин л битгий оруулаарайдаа
Х.Булгантуяа, Э.Болормаа, А.Ариунзаяа, Б.Батнайрамдал, Н.Учрал, Б.Ганхүлэг, Б.Солонго эдгээр нь зөв л хүмүүс байх болтугай. Х.Булгантуяа, А.Ариунзаяа, Н.Учрал гурав олон нийтэд танигдаж буй сэхээтнүүд, харин бусад нь хэн болохоо цаг хугацаагаар шүүгдэнэ. Б.Солонго бол Рио Тинто компанийн эрх ашгийг эх орныхоо эрх ашгаас дээгүүр тавьдаг хүн юм билээ. Энэ хүн ОТХХК-ийн Гүйцэтгэх захирал Камерон Макарейн туслахаар ажиллаж, тэдний тэтгэлэгээр гадаадад мэргэжил эзэмшсэн гэж нэгэн нөхөр сайтуудад олон удаа сэтгэгдлээ бичиж байв.Хэрэв энэ нь нотолгоотой бол их л эргэлзээтэй юм. Б.Солонго хагас жил хүрэхгүй хугацаанд ЗГХЭГ-ын орлогч дарга, ХЗДХЯ-ны дэд сайдын албан тушаалд томилогдсон нь маргашгүй үнэн.
Рио Тинтогийн СОЛОНГО гэж авгай Оюунэрдэнийн тархийг баздаг. Монголыг Оюунэрдэнэ биш Рио тинто СОлонго удирддаг гэсэн шүү.
Ерөнхий сайд шийдэмгий сайн ажиллаж, залуу үеэ ч овоо дэмжээд байна. Харин ард түмний амьдралыг өөд татах талаар тун хангалтгүй байнадаа.
Цэцэрлэг, ясли! Ийм ч нам, удирдлага байх гэж, гутмаар!
za daa,bygdiig zaluusaar dyyrgej bolohgyi yuch medehgyi sydlen yhnayyd barah yy?asyydaltai syy.harin abilgalaas hol baisan tytrslagatai hymyys b
za daa,bygdiig zaluusaar dyyrgej bolohgyi yuch medehgyi sydlen yhnayyd barah yy?asyydaltai syy.harin abilgalaas hol baisan tytrslagatai hymyys b
za daa,bygdiig zaluusaar dyyrgej bolohgyi yuch medehgyi sydlen yhnayyd barah yy?asyydaltai syy.harin abilgalaas hol baisan tytrslagatai hymyys b
Ажиллаж байнаа аижилт
Turiin tolgoid medleg.bolovsrolgui zalit etgeeduud uurlesen.Uguide ediin zasagch hungui.zugeer Namaar.bagaar geed garsan julgaichuudaa harj bnuu.Koonniin zaluusiig barij horij bgaa ch TZiin hergiig hen ch duugarahgui.Herlen daam garsaar.Shuuh ch gesen heniig shalgahaa .heniig zugeer engereehee medeed bn.Ta nar bol butehgui.hurdan zailj zaluuchuud.ardiin shan medlegtei huuhduuded zaigaa tavij eg.Tedend munge l bhgui.tolgoi bol bga