Монголчууд бид өнөөдөр хэнийгээ дагаж хуйлраад. Хэнд итгэж амьдраад байгаа юм бэ? Миний таны үр хүүхэд ямар хүмүүсийн дунд амьдрах вэ? Нүцгэлэх шалдлах, талбай дээр орилох, сошиалаар лайв хийж хараал урсган салбаганах, хэн нэгэн рүү шүлсээ үсчүүлэн дайрахыг эх оронч гэж ойлгох уу?.
Зурагттайгаа хэрэлдэх, салаавчтай зургаар давлагаалах. Нүүр номын зургаа харлуулах. Энэ бүх тэнэглэлийг Эх оронч үйлдэл гэх үү дээ тэгээд? Эхнэрээ төрж байхад бичлэг хийгээд зогсож байх эрээгүй үйлдлийг үү. Маргааш аав ээжийнхээ амьсгал хурааж байхад бичлэг хийгээд зогсох вий дээ! Энэ хүйтэн цуст хүмүүс! Ойрхон л байна шүү дээ бурхан минь!
Эхнэрээ яргалаад эцгийн үхэл, үрийнхээ өвчнөөр улс төр хийж элийрч зогсоо ийм хүмүүсийг бид дагах итгэх ёстой юу? Эх орноо муучлан харийн улсаас орогнол хүссэн хэдэн зуун хүнийг бид мэднэ. Эх оронч тэмцэгчийн этгээд амьдрал. Энэ нь зөв өө, эхнэр нь хохь нь гээд шаагилдан шагших олныг яах вэ? Тэдэн дунд ихэнх нь эмэгтэйчүүд байгааг юу гэж ойлгох уу?
Яадаг юм бэ Хятадуудаар шалгуулъя л даа. Хятадын хуулиар Монголын асуудлыг шийдүүлье л дээ гээд орилж байгааг анзаарахгүй өнгөрч чадахгүй нь. Бээжингээс хууль цааз хамаардаг 100-н жилийн өмнөх манж амбаны ноёрхол шиг юм яриад салбадайлан зогсох залуусаас айж байна үнэн дээ. Ийм хэмжээнд Монгол төрөө үгүйсгэх хүртэл Монголын хууль цаазыг хүчгүйдүүлсэн өмнөх үеийн улс төрчдийн бүтээсэн нийгэм энэ. Энэ бүхнийг түгээн дэлгэрүүлж хөөргөн хөөсрүүлж ирсэн ардчилсан нийгмийн чөлөөт гэх шүүлтүүргүй, цензургүй үе үеийн эрээ цээргүй, ёс зүйгүй сэтгүүл зүйд ч гутан гутарч байна. Өнөөдөр Монголын нийгмийн эмгэг архагшиж. Ард олны ёс зүй, ухамсрын байж болох хамгийн доод түвшиндээ очиж байгааг хаа хаанаа анхаараасай.
ҮНСЭЛЦЭН ҮХЭЛДЭХ САЙДЫН СУУДАЛ
Үлгэрлэх ёс суртахууны манлайллыг олж харах цаг нэгэнт өнгөрчээ. Албан тушаалд шунаглан зүтгэх төрийн дээд албатуудын гутамшигт илэрхийллийг саяхан УИХ-ын танхимаас олж харав.
Нэг хэсэг нь сайдын албанд очиж байгаа ухаатай шиг юм даг уу даа. Гэтэл тачаадан тэмүүлсэн суудлаа эзэлсэн ёс суртахууны доройтлын тэсрэлт нь нэг нэгнээ үнсэн озож, долоон нялуурах үйлдлээр илэрч байх юм. Ямар их шунал тэмүүлэл. Яасан их эрээ цээргүй сэтгэлийн хөдөлгөөн бэ? Ингэж тэнэгтэлээ барьж дийлэхгүй сонгогдсон сайдтангууд энэ улсад бүтээж гийгүүлэх нь их л эргэлзээтэй!
Даанч дээ та минь нөгөө төрийн төлөөлөл, ард түмний сонгосон гишүүд нь шүү дээ. Нөгөө манлайлал болгож харж явах ёстой хүмүүс нь ш дээ бурхан минь. Ер нь маанаг үгс тэнэглэл эдний дундаас илрэх нь дэндүү их болсон. Магадгүй олны өмнө ил болохоор тэгдэг ч биз. Тэгэхдээ энэ тэнэгүүд олны өмнө хэлэх үг цэгцтэй, авч явах бие эгц байх ёстойгоо даан ч нэг мэдэхгүй нь гутамшиг.
Хотын дундуур усан зам тавина. Украйны дайн, ковидыг зогсоохгүй учраас нийгэм бухимдалтай байна. Бурханы хөшөө барина, дүүжин зам тавина. Үгүй ер элдэв эсээр элийрч ярина. Улсын хилээ шалгах, тор багана сэргээх тухайгаа ч зөвөөр ойлгуулж чадахгүй. Буруу ойлголт өгч иргэдийг бухимдуулна. Алдаж хэлсэн үгнийхээ араас залруулга хийж балайрна.
Бэлгийн хүчирхийлэл, бөгс бөөр, гэр бүлийн хэрүүлээрээ толгой сенсац үүсгэнэ. За тэр хулгай луйврыг чинь энэ удаа дурсахгүй би шүүгч, мөрдөгч биш учраас тэр. Харин нүднээ ил хувь хүний манлайлал талаас та нараас хүлээсэн хүлээлтийг та нар үлээж орхилоо. Нийгмийн манлайлал байх үүрэгтэй УИХ-ын гишүүд нь олны доог тохуу болсон ийм ичгүүртэй байхад энэ улсад ёс зүйн дэвшил, иргэний хөгжил ярих даанч эрт ажээ.
БИД ЯАХ ЁСТОЙ ВЭ?
Ерөнхийлөгч Ерөнхий сайдаа зодож гэнэ ээ гээд цуурдаг түүнд нь итгээд явчихдаг бүтэн бүлэг хүн сүрэг, Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчөөсөө жирэмсэн болжээ гэвэл итгээд л хэрэлдэхэд бэлэн байна ш дээ. Орос эсвэл Хятадтай дайтъя гэвэл авгай нар нь хогийн шүүрээ барьж, айлын эзэд архины шилээ шүүрээд тэнэгээ гайхуулаад зогсож байхаасаа сийхгүй болчхоод байгаа. Ийм мулгуу итгэгчид, цээж эх орончдын мунхаг өрөвдөлтэй арми хэдэн зуун мянгаараа байна.
Зурагтаар нь шоу, сугалаа, бөөгийн төлөг, ламын зурхай, улны кино сериал цувсан. Сошиалаар нь Монгол нь Монголоо барьж идсэн. Хараан доромжлол дүүрэн. Хагалан бутаргасан. Талцан хэрэлдүүлсэн хатгаас харийн бордлого хэрэгжсэн. Сэтгүүл зүй нь нийгмийн аль хэрүүл, бохир завааныг уралдан улигласан. Бурхан мартсан мэт энэ нийгэмд соёлын хувьсгал, гэгээрлийн өөрчлөлт хийх цаг болсон. Соёлын яамыг орвонгоор нь өөрчилж. Соён гэгээрүүлэх үүргийг нь онцгой нэмэгдүүлэх. Хэвлэл сэтгүүл зүйн, соёл урлагийн хуулийг яаралтай өөрчлөлт оруулах цаг нь болсон.
Нийгмийн тархи нь ингэж доройтож орхисон. Танин гэгээрүүлэх яам нь амьтай амьсгалтай нь мэдэгдэхгүй сөнөчихсөн байхад бидний хувьд дуу гарахгүй суух тэвчээр алга. Нийтэлдэг бичдэг ярьдаг хэлдэг хүмүүс минь одоо дуугарах цаг болсон шүү. Хэдий хүртэл бид улсаараа ухамсрын шалбаагтаа гахай шиг хэвтэх вэ? Ертөнцийн инээд, дэлхийн шившиг болж дууслаа.
Одоо Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Монголын соён гэгээрэл, үндэсний ёс зүй, ухамсарын онцлого бүхнийг авч үлдэх. Хэдэн зууныг туулсан дэлхийд онцгойрон гайхагдаж ирсэн Монгол жудаг, хүн чанарыг түгээн дэлгэрүүлэх томоохон хувьсгалыг эхлүүлэх цаг хэдийнээ болсон.
О.Түвшиндэмбэрэл
Сэтгэгдэл(22)
Эхний ээлжинд мэтгуулчид ажлын арга барилаа оорчилж нийгмийг соен гэгээруулэхэд хувь нэмрээ оруулмаар байна Нийгэм тэр чигээрээ муу муухайд автаагуй ээ Гурийтлээ ходолморлож гэр булийнхэнээ хайрлаж жирийн сайхан амьдарч байгаа хумуус маш олон байна ямэтгуулчид жирийн иргэд хэрхэн амьдралын толоо тэмцэж ур ххухдээ хайрлан осгож байгаа тухай илуу бичиж байгаач
ОТ-ын асуудлыг шийдэхгүйгээр бид явахгүй ээ. Монгол бүхэлдээ 30 их наяд, нүүрсний хулгай 40 их наяд, төмөр замгүйгээс болж алдагдсан боломж 80 их наяд, харин ОТ дээр 1500 их наядын баялагийг зүгээр харийнханд бэлэглэсэн байдаг. Яаж байгаа юм гэхээр өмөөрөөд байдаг улс байх юм. Энд эрүүл ухаан бна уу? Улсынхаа 40 жилийн Үндэсний Нийт Бүтээгдэхүүнтэй тэнцэх баялгийг өгч байж нүх ухуулдаг ийм эргүү байж болох уу?
Сүүлийн 6 жилийн адал явдал яг дээрхи нийтлэлтэй үнэнд дүйцэж байна .МАНын 62 УИХын гишүүн бүгд дарга сайд, давхар дээл, бүр дахиад давхар дээлтэй болов.МАН түүхэнд үнээ гайхамшгийг үзүүлэв.Ерөнхий сайд 5ь ч ПОПУЛИЗМ ХИЙГЭЭД ард түмнээ орхижээ.Гэр хороололын айлууд мах , ногоо, ургамлын ТОСОО граммаар , талхаа таллаж авч байгааг эдгээр 62 мэдэхгүй сансарт амьдарч байх юм. Ерөнхий сайд нь ажлаа мэдэхгүй попроод байна.Сүүлийн үед сайдууд нь ард түмнээ доромжилж УЛНЫ АЙЛ , НӨАТын БУЦААЛТААР АМЬДАРЧ БАЙГАА АЙЛ ОЛОН БАЙНА , ХААНА СУРСАН , НАС ХҮЙСЭЭР НЬ ЯЛГАВАРЛАН ДОРОМЖ ҮГ ДЭЛГЭРЭХ БОЛОВ. Бүх хулгай зэлгий МАНын ЦАГААН ОРДНЫГ ЗААХ БОЛОВ . Нэг нам хэт олонхи болж төр барихаар ийм болдог ажээ.НҮҮРСНИЙ ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭНЭ ГЭХ МӨРТЛӨӨ БҮР НҮҮРСНИЙ УУРХАЙГААР ЗАРЧИХСАН НӨХӨР ШАДАР САЙД , ХӨГЖЛИЙН САЙД, УИХын гишүүн гээд 3 давхар дээл өмсгөж нүүрстэй ингэж тэмцэв. Үүнийг дагаад нийгэм нэг л биш ээ.Сэтгүүлчид бол төр барьж буй нөхдийн гар хөл болсон хүмүүс байх юм.Уул нь 4 дахь засаглал гэдэгсэн.Бүр дайныг сурталчилсан Номин ДАРЬ, До.Сүхбаатар мэт АГЕНТ нөхөд хөршөө муулж 2 дахь украйн болгох гээд улайрч байх шиг.Үүнийг дагаад сошиол орчин авах юм алгаа.Дээрээсээ доош нь цэвэрлэх хэрэгтэй юм шиг.
МАНын УИХ дахь гишүүд бүгд БҮГД болж ард түмнээ мартаж ТҮҮХЭНД үлдэхээр үлгэр жишээ үзүүлэв.ҮНСЭЛДЭЖ ҮНГЭЛДЭЖ , УЙЛЖ МАЙЛЖ БАЙХЫГ НЬ ХАРААД ЖИГШИЛ ЗЭВҮҮЦЭЛ ТӨРӨВ..Нэг доллар 17 БООДОЛ НЭГТтэй тэнцэж байсан бол одоо 34 боодол НЭГТ БОЛЖЭЭ.Хөдөлмөрлөж ажилласаар байгаад ядууралд ордог сонин үзэгдэл монголд л бий болов..МАНын хулгай бүр замбараагаа алдсан. Бүр оймс энэ тэрээ болиод Нюнэг хүнээс 7 тэрбум хураагдав.Нэгэн нөхөр казакстанд бүхэл бүтэн хороолол барихыг харлаа. Дээрээс ӨТӨӨД бай шиг.ЕРӨНХТЙЛӨГЧ , УИХын ДАРГА 2 НЬ КАЗИНОЧИН , ЕРӨНХИЙ САЙД НЬ ПОПРООЧИН байхад МОНГОЛ ХӨГЖИХ ҮҮ.Ядуу байлгаснаар сонгуулийн саналыг нь худалдаж авдгийг жишээ энэ дээ.МАН 100 жилийн турш ард түмнээ ядуу байлгав.ОДОО БОЛОХ ЮМ БИШ ҮҮ.ХЯДЛАГА ХӨРӨНГӨ ХУРААХ зэргийг орхиео гэж бодоход одоогийн энэ ИХ ХУЛГАЙ бүгд МАНтай холбогдож байх юм.ЕС ЗҮЙГЭЭ БОДООД ЭНЭ НАМЫН ХИЙСЭН БҮХ НҮГЛИЙГ НЬ ТООЦОЖ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ.
Мэтгүүлчид
МАН-ын авлигач хулгайч сайд нарын сайдын суудлаар шагнуулаад үнсэлдэн үхэлдэж байгаа зураг хөрөг гадаадын сайтуутад тавигдаж естой нэг шившгээ дэлгэж байна даа..
ЗҮГЭЭР САНАА ЗОВОЛТГҮЙ. АРХАГШИХ ТУСМАА ХҮНДЭРДЭГ ЖАМТАЙ. НЭГ Л ӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ШҮҮХ БОЛНО. !!!
1970 оноос өмнө төрсөн улнууд 30 жил намчирхаж АН МАН-ыг дэмжиж сонгож саналаа худалдсаны горыг үр хүүхдүүд нь ач зээ нар эдэлж зовж байна.
ҮНЭХЭЭР ТЭР ҮНСЭЖ ҮЛГЭЖ БАЙГАА НЬ МУУХАЙ ХАРАГДСАН
Үнсэлдэж үлгэлдэх гайгүй хэрэг.. МАН-ынхан саарал ордондоо бие биенээ хошногоддог.Зургийг нь авсан хүн тэрбумтан болно доо.. Хотын дарга Су-ын албаны өрөөндөө залуу баньдид хошногодуулж байгаа бичлэг зураг Хүй Сүй Жанд байдаг гэдэг.
САЙД ГЭДГИЙГ ТЭНГЭРИЙН УМДАГ АТГАСАН МЭТ ТӨСӨӨЛДӨГ ИМ ТЭНЭГҮҮД БАЙДАГ Л ЮМ БАЙНА. АЖИЛ ХИЙ ГЭЖ ТҮМЭН ОЛОН ТӨЛӨӨЛЖ ТОМИЛЖ БУЙ Л АСУУДАЛ АТАЛ ШАГНАЛ, АЛДАР ЦОЛ ГЭЖ ТӨСӨӨЛДӨГ МАН-ЫН МУНХАГУУДЫГ ЯАЛТАЙ. ҮНЭНДЭЭ БӨӨН ХАРИУЦЛАГА ШҮҮДЭЭЭ САЙДЫН СЭНТИЙ БОЛ. ИЧМЭЭР ЮМ ҮНСЭЖ ҮНГЭЖ БУЙ НЬ Ч ҮНСҮҮЛЖ ҮНГҮҮЛЖ БУЙ НЬ Ч ЯГ ТААРСАН ШУУДАЙНУУД
Монголын сэтгүүлчдийн ихэнх нь ёс суртахуунгүй мөнгөний төлөө эх орон улс үнлэстэнийхээ эрх ашгийг уландаа гишгэж үнэт зүйлээ худалдаж төр нийгмээ шившиглэгчдийн магнайд хурдална телевизүүд бол монголын дайснуудын дуу хоолой үндэстэний дайсан иргэдийн ахуйд шигдсэн хувалз болсон
Нийгмээрээ баячууд. Монголд ядуу хүн ховор дандаа худлаа ярина. Гэдэс нь цатгалан учраас ажил хийх хүсэлгүй,тархи толгой нь хоосон учраас бүгд залхуу бас айл,улсаа хулгайлдаг хулгайчууд
гадаадт байгаа монголын үй түмэн элчин газруудыг татан буулгаж ёвроп америкт нүб-д хариуцсан ганц төлөөлөгчтэй болгоочээ энэ их хоосон зардал тив бүрд нэг байхад л болоош дээ
сайд болж байгаа агшин сэжиг хүрч ой гутам булгантуяа хэдэн өвгөний шүлсийг долоож үнсэлцэх нь хамгийн заваан балиар дүр зураг
mongol hund mongol nohoid gar utas komputer buu haruul buu og ulnii ard tumen heruulees oor yumand ashiglaj chadahgui ashiglah ch ugui tiim bolohoor zuragtaaraa solongos kinogoo uzeed l suuj baitsgaa ta nar gar utasnuudiig ni huraaj avtsgaa tor zasgaa
Хахаха, асуудлыг мушгиж, буруу дүгнэлт хийсэн жонхуу нийтлэл. Хятадын ЗГ-аар шалгуулая, улсаа удирдуулая гэж хаана ямар иргэд гүйгээд бна аа . Яагаад Хятадын ЗГ хэрэв Монголын ЗГ хүсэлт гаргавал нүүрсэний хулгайчдын нэрсийг өгөхөд бэлэн бна, Хятад өөрсдийнхөө хулгайчдыг цаазалсан гэж тодохой хэлсэн байхад мафитай тэмцэгч Оюун-эрдэнэ МАН нүүрсэний мафийг илрүүлэхийг, хариуцлага тооцохыг хүсэхгүй, төөрүүлэх, замхруулах тоглолтыг чадамгай хийж бна.
Энэхүү дампуурлын гол нь бодлогын сайд биш мөнгөний сайд нарыг томилсонтой холбоотой
Монголдоо ганцхан "Соён гэгээрүүлэх" телевизээ түших цаг болсондоо. МҮОНРТ-ээс эхсүүлээд бусад бүр ТВ арилжааны, тэр дундаа хятад, солонгос киног сурталчилсан дайны талбар болсоныг Төр, засаг анхааралдаа авах цаг оройтож байна шүү...
unexeer ebgui muuxai xaragdsan.
Эхлээд хууль хэрэгждэг болго , хулгай хийсэн хүн ялаа эдлэхиыг хармаар байна !!!
Яах аргагүй тийм, соёлт ертөнцөөс ичмээр болчихсон, бүх талаараа.