АН-ын Үндсэн дүрмийн хорооны дарга асан, АН-ын ахмад гишүүн, Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Д.Бямбаатай “нүүрсний хулгайн эсрэг” гэгдэх 17 хоног үргэлжлээд хүчээр тараагдсан жагсаал, цуглаантай холбоотой асуудлаар ярилцлаа.
Та энэ удаагийн жагсаалыг нэг л танил технологиор явчихлаа гэж сошиал хуудсандаа бичжээ. Таныхаар ямар технологиор энэ жагсаал болов?
1990 оноос хойш маш олон жагсаал боллоо. Жагсаалууд эхэндээ иргэдийн бухимдал, нийгмийн асуудлаас үүсч болдог байлаа. Дараа нь цалин, тэтгэвэр нэмүүлэх гэж жагсдаг болсон. Үйлдвэрчний эвлэл, сөрөг хүчин зохион байгуулсан, манлайлсан жагсаалууд болдог болсон. Сүүлдээ захиалгатай жагсдаг болсон. Энэ жагсаалыг би ажигласны дүнд эхлээд Засгийн Газар 44 их наяд гэсэн их мөнгөн дүнгээр шүгэл үлээж, өдөөж өгсөн, гүйцэтгэх засаглалын дэмжлэгтэй жагсаал гэж харсан. Ялангуяа оюутнууд хавтгайрах үед бол их, дээд сургуулийн багш нар, цаанаа ректорууд энэ тэр нь зохион байгуулчихав уу даа гэж харсан. Сүүлдээ их мөнгөний хэрэгт орсон хүмүүс сөрөг юм хийж байгаа харагдлаа. Мөнгө тараасан гэж хардаж байна. Надад баримт байхгүй. Гэхдээ нилээн чинээлэгдүү үйлдлүүд гарлаа. Хүмүүсийн дулаалга, хувцас, хэрэглэл дээр бийлэгжүү загналаа. Жагсаалыг эхэлсэн залуус бусдыгаа үгүйсгэх маягтай байсан. Намын болон захиалгын хүмүүс орж ирж болохгүй гэдэг ч юмуу. Уг нь зөв. Гэхдээ манай засаг мөнгөжсөн байна. Ганц жагсаал гэлтгүй улс төрийн аливаа сөрөг тэмцэл, үйлдэл бүхэн дарагдаад дуусч байна шүү дээ.
Уг нь сөрөг хүчин удирдсан жагсаал үнэ цэнэтэй болдог байсан бол өнөөдөр АН хэд хуваагдаад бараг байхгүйтэй адил болжээ.
Хараад байхад тодорхой тооны хэдэн хүмүүс дээр гал авалцуулаад ар хударгаар нь өөрсдийн хүсэл зоригийг хангах гэсэн тэмцэл явчихав уу даа. Энэ жагсаалын дундуур Засгийн Газар хоёр зүйлийг шийдэх гэж оролдлоо. Нэгдүгээрт, Эрдэнэс Тавантолгойн IPO гаргаж гадныхнаас жоохон мөнгө цуглуулаад түүгээрээ эрх мэдлээ зузаатгах. Энэ засгийн хувьд нүүрсний хулгай бол нэг дэх биш арав дах асуудал. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх. Т.Доржхандын санаачлагаас энэ санаа нь уншигдаад байгаа юм. Урдах 76-гаа яая гэж байж энэ луйварчдын тоог хоёр дахин нэмэх улс төрийн сонирхол давхар явлаа. Сүүлдээ энэ жагсаал учраа олохоо байсан. 17 хоног удирдлагагүй явсан. Бодит санал байхгүй. Эцэстээ УИХ тар гэдэг зүйл рүү нилээд улсуудын сэтгэл зүй явлаа. Үнэндээ өнөөдрийн УИХ тарах хэмжээний муу ажиллаж байгаа. Гагцхүү яаж тараах вэ гэдэг арга, механизм дээрээ улсууд нэгдэж чадахгүй байна. Миний харж байгаагаар ямар нэгэн үймээн самуунаар УИХ тарах асуудал бүтэхгүй ээ. Одоогийн төр, засаг дотоодын цэрэг, цагдаагаараа хүчтэй байгаа.

Монгол бол энэ утгаараа тоталитар дэглэм рүү явж байна. Нөхцөл байдал 1990 он руугаа оччихлоо. Энэ жагсаалыг танил боллоо гэдэг санаа маань цаанаасаа захиалгатай, алсын зайн удирдлагатай байсанд л их эмзэглэлээ. Намынхаа тав, сөрөг хүчнээс хоёр УИХ-ын гишүүн, тэгээд Х.Баттулга гээд дайснаа урьдаас тодруулчихсан. Түүнийхээ зорилгод нийцүүлэх гэсэн ийм л сонин жагсаал болсон. Мэдээж олонхи дотор ард түмний төлөөлөл байсан л даа. Учир нь өнөөдөр Монголд нэг талд хэсэг бүлэг хүмүүс мөнгөний үнэ цэнийг унатал тансаглаж байна. Нөгөө талд ядуурал туйлын хүнд байдалд очсон байна. Би “Цалин, тэтгэвэр хүрэхгүй байна” гэсэн олон тэмцэлд орж байсан. Тэр үетэй харьцуулашгүйгээр худалдан авах чадвар уначихлаа. Дийлэнхи иргэд одоо цалингаараа хувцсаа солих тухай бодох ч аргагүй болсон. МАН-д бүртгэлтэй ч юмуу эсвэл дэлгүүр хоршоотой хүмүүс өнөөдөр хоёр аяга хоол идэж байх шиг байна. Түүнээс багш, эмч, ажилчин анги өнөөдөр бүсээ чангалаад, чангалаад дийлэхээ байлаа. Үйлдвэрчний эвлэл жагсаалын сүүлийн өдөр гарч ирсэн. Үүнийг би талархаж хүлээж авсан. Аль ч улсын жагсаал, цуглаанд үйлдвэрчний эвлэл чухал байр суурьтай ордог. Нийгмийн асуудал, зовлонг хөдөлмөрчин хүн яг арьс, махаараа мэдэрч байдаг. Ямар нийгэмд, ямар цалин аваад, яаж зовж амьдарч байгаагаа сайн мэдэж буй хүмүүс чинь яг зорилготой жагсдаг юм. Цаашдаа жагсаал дээр бүгд нэгдэх ёстой. Нам, хөдөлгөөн, үйлдвэрчний эвлэл, шударга иргэд нэгдэж байж өргөн, утга учиртай жагсаал болно. Тэгээд ер нь бол Үндсэн хуулийн аргаар л өөрчлөлт ирнэ гэж харж байна. Үндсэн хуульд хоёр гаргалгаа байна. Нэгд, бүх ард түмний санал асуулга явуулахыг зөвшөөрөх хэрэгтэй. Тогтолцоог өөрчлөх үү, УИХ-аа тарааж, 1990 оных шиг Ардын их хурал байгуулж, онцгой, тусгай түр үйлчлэх бүтцээр Үндсэн хуулийн гол, гол амин сүнс заалтуудыг өөрчлүүлээд тэгээд сонгууль явуулж цэвэрших үү? Үүнтэй холбогдуулж намууд шууд тарж, бүгд нэг гараанаас эхлэх ёстой.
1990 онд МАХН-ыг үлдээсэн нь алдаа болсон. Э.Бат-Үүлийн хийсэн ажил л даа. Тэгэхээр хуучин намын тогтолцооны инерц одоо хүртэл хадгалагдаад байна. Үүнийг зоригтой хийх хэрэгтэй. Намууд хуучин нэрээ ашиглахгүй байх ёстой. Гишүүд хурууны хээгээрээ намын бүртгэлээ хийлгэнэ. Намын босгыг өндөр болгоно. Үндэсний хэмжээнд 10 орчим нам л бүртгэнэ гэж хуульчлах хэрэгтэй. 30, 40 нам байна гэдэг чинь алиа зүйл шүү дээ. Сүүлдээ намын тамгатай шантаажчингуудтай болчихсон. Ер нь аливаа нэг тамга халааслаад авахаараа хүний зан ааш эвдэрдэг. Өөрийнхөө бодит боломжийг үнэлэх чадваргүй болтлоо самуурдаг юм байна. Төр самуурсан нэг шалтгаан энэ 30 гаран нам. Өнөөдөр эн тэнцвэргүй МАН, АН гэсэн хоёр нам хамгийн их хараалгаж байна. АН-ын хуваагдлын цаана дүрмийн хямрал байна. Тэгээд УИХ-д эрдэм, мэдлэгтэй гэхээс илүү мөнгөтэй хүмүүс их орж ирж байна. Тэд мөнгөө өсгөх гээд улайрчихдаг. Тэрэн дээрээ хань, хамсаатан татаад бүлэг болоод явчихдаг. Таван толгойн нүүрсний хулгай чинь энэ шүү дээ. Бие биенээ барьцаалсан. Төрийн гурван өндөрлөг холбогдсон ч юм шиг яригдаад байна. Хардах эрхийн дагуу хэнийг ч хардаж болохоор байна. Ер нь бүх ард түмнээс санал асуулга явуулчих юм бол энэ тогтолцоог өөрчилж болно.
Тэгэхээр энэ жагсаалын ард эхлээд Засгийн Газар байсан гэж та харж байна уу?
Тийм ээ. Залуусын нэг шаардлага нь засгаар оролдохгүй шүү гэж байсан. Засгийг хамгаалья. УИХ-ыг тарааж болохгүй. Эд нараар ажил хийлгэе. Ажлаа хий, ажлаа хий гэж байгаа байхгүй юу. Энэ уриа лоозонг би ерөөсөө ойлгохгүй байгаа. Хавар бас ингээд л байсан. Дээрээс нь ордон луу дайрсан өдөр хичнээн мянган оюутнууд гарч ирэв. Тэгээд тэр оюутнууд гарч ирсэн шигээ нүүдлийн царцаа шиг алга болчихсон шүү дээ. Тэгэхээр оюутнуудад оюун санааны тэмцэх чадвар суугаагүй байна. Зөвхөн командаар хөдөлж байна. Хэн хөдөлгөх юм. Их сургуулийнх нь ректор, захирлууд л байгаа шүү дээ.
Засгийн Газрын жагсаал зохион байгуулсан шалтгааныг та юу гэж харж байна вэ?
Энэ их том мөнгөн дүнтэй хулгайг зарласны дараа иргэд үүний ард том, том улстөрчдийн нэрс ил гарна гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл тэгээгүй. Дандаа гүйцэтгэх ажлын шахуу хүмүүсийн нэрсийг зарлаад явлаа. Харуулах гээд байгаа хоёр зүйл дээр нь би их харамсаж байгаа. Тэр төмөр замын нээлт болоод тууз хайчлаа биз дээ. Гэтэл одоо болохоо байлаа гэсэн. Хоёрдугаарт, нүүрсний асуудал гээд Өмнөговийн иргэд 51 хувийг эзэмшдэг, хувийн хэвшил 41 хувийг эзэмшдэг орон нутгийн өмчтэй Таван толгой дээр хамаг цохилтыг өгч байна. Гэтэл цаана нь зэс, төмөр гээд асар том, том хулгайнууд байна шүү дээ. Бизнесийн бүлэглэлүүд бие, биенээ намнаж байна. Намнахдаа давхар сум тавьж байна. Х.Баттулга АН-ын дарга луу зүтгээд байгаа учраас С.Баярцогтыг намын дарга болгох гэсэн тоглолтонд нь хамрагдаж байна. Энэ сонирхол дээр нь Ц.Оюунгэрэл, Ц.Элбэгдорж, Б.Хурц гэсэн нэг багийнх нь улсууд цухалзаад л гарч ирлээ л дээ. Тэднийг энэ бүхний цаана байгаа гэж ярьж байна. Хоосон биш байх. Х.Баттулгыг АН-ын масс нь илт дэмжээд ирэхлээр түүнийг дайсан болгож нөгөө талыг нь Засгийн Газраас дэмнэж өгсөн гэсэн үг.
Энэ жагсаалд маш олон ашиг сонирхол ажиглагдаж байсан. Зарим хүмүүсийн ярьж буйгаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын зодоон ч гэж байна. Та бол Ц.Элбэгдорж, “Голомт”-ын Д.Баясгалан нар энэ жагсаалыг санхүүжүүлсэн байж болзошгүй гэж бичсэн байсан. Яагаад?
Би Д.Баясгалангийн яриаг зөндөө сонссон. Ер нь тэр оффтэйк гэрээний задаргааг харахаар зөндөө л юм байна. Эдийн засагчид, хуульчид ухаад бүр их юм гаргаж ирэх байх. Үүний цаана жагсагчдыг ашиглах гэсэн, жоохон бийлэгжүү үйлдлүүд харагдлаа. Хувцас хунар, хоол унднаас авхуулаад. Тэгээд далд юу ч явсан юм. Хэлж мэдэхгүй. Эхлээд Засгийн Газар өөрийнхөө амьдрах хугацааг сунгахын тулд өөрсдийнхөө эсрэг, шударга дуугараад байгаа улсуудыг дарж авах сонирхол цухалзаад авсан. Том зургаараа бол иргэд бэлэн биш байх үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, гишүүдийнхээ тоог нэмээд ирэх оны дундуур сонгууль явуулж ахин үнэмлэхүй 4 жилээр амьдрах хугацаагаа сунгах гэсэн арга.
МАН жаргалдаа хэтэрхий их ташуурчихлаа л даа. Сөрөг хүчингүй 20 гаран жил төр барилаа шүү дээ.
Үүнд хэтэрхий дассан хүмүүс чинь хорыг дээд зэргээр найруулаад сурчихлаа. 44 их наядын шүглийн зорилго тэр л байсан. Цаад зорилго нь ялалтаа улам баталгаажуулах. Намдаа жийгдсэн голдуу хэдэн хүний нэр зарлана лээ. Эрүүгийн хууль чангалсан гэдэг нь шал худлаа. Өнөөдөр хавтаст хэргийг нь нээчихсэн хэрэг шүүх дээр очихоор өмнөх хуулийн орчинд болсон хэрэг ялын бодлого нь хүндээ ашиггүй тусах юм бол ашигтайгаар нь хуучин хуулиа хэрэглээд л явна. Тэгэхээр эрх зүйн хувьд ч хуяглаад, эдийн засгийн хувьд ч хуяглаад дахиад л амьдрах гэсэн башир арга Засгийн Газраас эхэлсэн юм. Дунд нь харин эд нар хяналтаа алдах шахлаа. Хяналтаа алдах шахсан үед нь иргэний хөдөлгөөний улсууд ч орж ирлээ, дуугүй байсан сөрөг хүчин ч далдаар, нүүрсний бизнесийнхэн орж ирэх шиг боллоо. Тэгээд хяналтаа алдах болоод ирэхээр жагсаалыг хүч хэрэглэж тараалаа л даа. Гэхдээ жагсаал зогссон гэж итгэх хэрэггүй. Тэртээ тэргүй Монголчууд сэрсэн. Миний сүүлийн 30 жил тэмцэл дунд явсан учраас Монголчууд иймхэн юманд хууртаад зогсох улсууд биш гэдгийг гадарлана. Ирэх он илүү тэмцлийн жил болох байх. Мөн жагсаал руу гаднаас их технологи орж ирж байна. Ц.Элбэгдоржийн багийн улсууд гэж хэлье. Тодорхой хэмжээнд цухалзаад, алсаас удирдаад эхэлж байгаа нь Америк маягийн барууны чиглүүлэх юм орж ирээд байна лээ...
Энэ жагсаалд гадны эрх ашиг бас орж ирсэн гэсэн үг үү?
Орж ирэлгүй яахав. Уул уурхайгаар дамжуулж маш их хүчтэй гадаадын эрх ашиг манайд хутгалдаад ороод ирлээ. Хамгийн гол нь IPO гаргана гэдгийг хүчтэй тавиад, нийгэм тэр гадаад үгийг ойлгохгүй байгаа шүү дээ. Нэг л сайхан хүмүүс мөнгөө өгөх юм шиг. Үгүй шүү дээ. Манай аль нэг уурхайг үнэлээд түүнийх нь үнэт цаас гадагшаа гарах л үйл явц. Олон улсын бирж дээр энэ газрыг зарах л юм. Үүнтэй уялдуулж Газрын хуулийг өөрчлөх гэж байна. Ашигт малтмалын хуулийг ярьж байна. Тэгээд хамгийн гол нь Үндсэн хуулийн 6.2 дээр нийтийн гэж үг оруулж ирсэн. Энэ бол жинхэнээсээ алуур заалт. Тэгэхээр Үндсэн хуулийн зарим заалтаар бид эх орноо зарах тал руу л явж байна. Тэгээд энэ их өрийн сүлжээнд байгаа үед IPO гаргавал Монголын ирээдүй бүүдийнэ дээ. Бидэн шиг ахмад хүмүүс үглэсээр байгаад дуусах байх. Залуучууд ухаарч чадахгүй байж байтал эх орноо тавиад туучих гээд л байх шиг байна.

Энэ олон хулгай нүүрлэсэн төрийн өмчит компаниудыг IPO гаргахгүйгээр өөр яаж илбэн тохинуулах вэ?
Мөнгөтэй, мөнгөгүй нь хамаагүй би өнөөдөр Монголд төрснөөрөө энэ байгалийн баялгаас хувь хүртдэг эзэн нь байх ёстой. Энэ баялгийн дийлэнх хувийг дөнгөж төрсөн хүүхдээс авхуулаад иргэддээ эрх тэгш тарааж, өмчлүүлэх ёстой. Үлдсэн хэсэгт дотоодын хөрөнгө оруулагчдыг оруул. Манайхан нэг үеэ бодвол мөнгөтэй болсон. Түүнээс бус эрхийн бичиг энэ тэр гаргаад түүнийг нь худалдаж авдаг гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. IPO гаргавал хэдэн олигархи, гадаадынхан л авна. Монголчуудад наалдахгүй.
Энэ жагсаалын алдаа, оноо нь юу байв?
Зохион байгуулалт байгаагүй. Урдаа тавиад зүтгүүлэх уриа лоозон гэхээс илүү зорилгоо тодорхойлж чадаагүй. Яг ийм юманд хүрнэ гэсэн тэр цэг нь маш олон салаа байлаа. Нэгдэж чадахгүй байна. Ардчилсан холбоо гээд гарч ирсэн улсууд зарим нэг нь талбай дээр үзэгдэж л байгаа юм л даа. Хүмүүст санаа оноогоо хэлээд явж байхад нь нөгөө талд өө мөнгөөр нөгөө хэдэн өвгөчүүл чинь гараад ирж, мөнгө тараачихаж гэж байна. Ямар новшийнх нь мөнгө байдаг юм. Сөрөг хүчнээ намнаж байгаа маягтай сонин зохион байгуулалттай жагсаал хийчихлээ. Магадгүй бизнесийн орчноос нь энэ улс төрийг салгах хэрэгтэй. Жирийн хүмүүс л жирийн юм хийдэг. Монгол улсыг машин гэвэл мотор нь цохиод гацчихлаа шүү дээ.
Энэ жагсаал хэр үр дүнд хүрсэн гэж та харж байна?
Огт үр дүнгүй жагсаал биш ээ. Хүмүүсийн сэтгэл зүйд маш их цочроо өглөө. Маш их хэмжээний мэдээлэл гарлаа. Хэсэгчилсэн байдлаар ч гэсэн нүүрсний булхайн талаар ярилаа. Өшөө цаашаа дахиад явах хэрэгтэй. Нэгдэх хэрэгтэй гэдгийг өөрсдөө ухаарлаа. Хүчирхийллээр жагсаалыг тарааж байгаа нь хүмүүст улам өдөөлт өглөө. Баярлаад гэртээ суух хүмүүс байхгүй дээ. Монгол орон даяараа л тэмцэх хэрэгтэй болсон байна.
Яавал жагсаал амжилттай болох вэ?
Ажил хаялт хийх хэрэгтэй. Жагсаал, ажил хаялт хоёр хосолж байж амжилтанд хүрдэг. Хэвлэл мэдээллийнхэн сэрэх хэрэгтэй. Яахав лайв гэх мэт хэлбэрээр оролцлоо. Үгүйсгээд яахав. Гэхдээ хаалтын гэрээ энэ тэр бол үнэхээр нийгмийг бузарласан, хүлсэн, багласан байна. Мэдээлэл сайн түгэхгүй байна. Нэгүүн.мн, зариг.мн, цахиур.мн, танайх гээд мэдээллийг сайн цацаж байна. Энэ чинь бид нарт оруулж байгаа том хөрөнгө оруулалт байхгүй юу. Оюун санааны болоод итгэл үнэмшлийн хөрөнгө оруулалт. Ард түмний итгэл үнэмшил 2008 оны 7 сарын 1-нд таван сайхан хөвгүүнээ буудуулж алуулаад унтарчихсан юмаа. Монголчууд чинь айхаа ирэхээр айдаг л ард түмэн. Тэгээд хэтэрхий удаан айж, бэргэж суусаар байгаад энэ засаглалыг алдчихлаа. Гэхдээ тэр их цэрэг, цагдаатай нүцгэлээд тэмцэж байгаа хүмүүсийг би хүндэтгэж байна. Ард түмнийг цочоосон. Хөдөлгөөнд оруулсан. Энэ бол гол үр дүн.
Ярилцсан Ч.Явуухүү
Сэтгэгдэл0
Хэрэв монгол улс ганц ардчилсан намаар 30 жил төр бариулсан бол өдийд монгол орон гэж байхгүй байх байсан.
Яг үнэн
Ардчилалын буянаар сэтгэгдлээ чөлөөтэй илэрхийлдэг болжээ.1990 оноос өмнө ийм улстөр ярьсан бол чи булшныхаа нүхийг өөрөө ухаж ӨЧИГГҮЙ, ӨМГӨӨЛӨГЧГҮЙ малтсан нүхэндээ үхэх байсан даа. 100 жил МАН аар удирдуулж хүн төрөлхтөний хөгжилөөс 100 жилээр хоцорсон юм аа
64.119.21.119. Ардчилал бол дээрэмчин.
Нүүрсний хулгай бүр 2011-2013 онд илэрч нотлогдон шүүхэд шилжсэн ч ардчилагч гэх нөхөд өмгөөж хамгаалж хэрэгсэхгүй болгосон юм биш үү. Үүнээс хойш ч аудит гаалийн болон бусад олон удаагийн шалгалтаар их хөрөнгийн ийм зөрчил удаа дараа шүүхэд шилжсэн ч бас л та нар өмгөөлж хамгаалж нийгмийн өмч идэж ашиглах боломж олгосон юм биш үү. Тэр үед хууль хяналтын байгууллагууд ардчилсан ерөнхийлэгчийн гарт ,эдгээр байгууллагуудад ажиллагсадын ихэнх нь ардчилагчид гэх та нар байсан юм биш үү.Энэ цуглаан жагсаал нүүрсний хулгайг далимдуулж төр булааж оролдлого юм биш үү.Одоогийн төр энэ хулгайг бүрэн илрүүлж холбогдох этгээдүүдэд хариуцлага хүлээлгэн цаашид гарах замыг хаахаар зүтгэж байгаа юм биш үү.
Ямар ч байсан тахалтай, дайнтай энэ дэлхийд эдийн засаг бүхэлдээ унаж, юмны үнэ хаа сайгүй тэнгэрт хадаж, хүнсний олдоц муудаж байна. АНУ, Герман, Солонгост бгаа хүмүүсээс асуу даа. Бүгд хямралтай бгааг хэлнэ. Их гүрнүүдийн ийм дайны үед харин ч иргэдийнхээ цалин, тэтгэврийг тасалдуулалгүй авч яваад байгаа шүү. Ардчилагчид дайнгүй, тахалгүй энхийн цагт яаж элгээр нь хэвтүүлж байлаа даа. Цалингаа хэдэн сараар тавьж чадахгүй, тэтгэврийн хөгшид хэдэн өдрөөр банкны үүдэнд очерлодог бсан шүү. Хагас өлсгөлөнг ардчилал ард түмэндээ үзүүлсэн. Цөөхөн жил засаглахдаа нүдэн дээр өмч хувьчлал нэрээр бүгд төрөө тоносон. 30 жилийн ихэнхэд нь МАН засагласан гэж байгаа ч АН засаглах бүрдээ Монголоо тонодог байсан. Үүнийг ард түмэн мартдаггүй учраас муу ч гэсэн Ардын нам нь дээр гэж сонголтоо хийдэг. Өнөөдөр ч бйаж бйагаагаа хар л даа. Намынхаа тамгыг авах гэж яаж үхэлдэж бна. 24 онд хэдэн суудал авчихвал албан тушаалд очно гэсэн өлөнгүүд бна шд. Үе шилжилт улаан нойл. Нөгөө л хэдэн луйварчид, залуу
АН, МАХН (МАН)-ын нэг нь тонуулчин, нөгөө нь сайн байсан гэж ярих нь хэт өнгөц больхи сэтгэлгээ: хулгай, тонуулын хувьд бол энэ 2 намын гишүүд хэн хэнээс дутахгүй л муу үйл хийсэн!! Хулгай бузрыг энэ 2 намын сүүдрэвч дор орж нуугдсан хүний адаг шаарнууд л хийсэн!!!
Р
хувь хувийн шунал эрх мэдэлд хүрэх гэсэн хар шунал чинь хэзээч нэгтгэхгүй ээ.
Sain yariltslaga boljee. Golyg zuv onoj helsen bna. Hed huvaaj humuust hureg.
Унэн Санал нэг байна Одоо монголчууд оорсдийнхоо толоо амьдралаа сайжруулахын толоо тэмцэж сурмаар Эрдэнэс Ятаван Толгойн захирлууд хялбаршуулсан журмаар шийтгуулэх юм байна Сэтгуулчдээрээ бичуулээд эхэллээ Ингэж л ард иргэдийг хуурч байгаа юм Бугдэд нь ижил тэгш ханд
zail AH
Нүүрсний хулгайн жижиг жоомуудыг муужруулаад авлаа. Том жоомууд харанхуйд нуугдаад, шүдэнз зурж гэрэлд барих гэхлээр гэрээ шатаачих аюул байгаа учраас жагсаал түр амсхийж байна. Одоо шүдэнз биш чийдэнгийн гэрэл хэрэгтэй байна.
Ардчилсан нам төрд гарахаараа л болохоо болидог. Ардын нам ядаж цалин тэтгэвэрийг таслахгүй байна. Энэ Д.Бямбаа гэгч өвгөн Х.Баттулгын өмч хувичлалын,төмөр замын, 17 чингэлэг спиртийн, банктай холбогдсон хэргүүдийг мэддэггүй байх учиргүй.
энэ бямбаа хувьчлалд хувалз шиг шигдэж ороод зика вирустай хамтран зөндөөн олон хангамжийн баазын агуулахыг тоносон шүүдээ одоо бас л дутууидсэн гэж бодож явдаг байх нь хүний мөсөөр өөдүгүй разноимпексийн бүтэн склад авчихаад бусдыгаа шагайлгаач гүй.худлаа даргархаж байж ганцаараа цуцалсан.дуудлагаар оруулах ёстой юмыг нууж хувьчилсан.одоо бямбаа болсоон чимээгүй үхэж далд ороргил
Манай ардчилагчид хэмээх хүрлэгэр хар архичин хулигаанууд хүний хавирга хүүлэх асар их арга туршлагатай.
АН дотроо хагаралтай шиг энэ жагсаал ч амжилт олж байгаа бол түүнээ бусдад алдахгүй гээд нэгдэлгүй байна. Ер нь монгол хүн нэгдэж чадахгүй-тамын тогоо гэж ямар үнэн үг вэ
Монголчууд тамын тогоон дотроо хөлөө жийлцэж бие биенээ татан чангааж тарчилж байгаа хөөрхий ард түмэн
монгол хүмүүсд даруулга зохидог ардчилал энэ тэр бол дэмий зүгээр зөв гэсэн бодлого л байхад болно
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Намууд хол бай. Нэгдэж албагүй. Гэхдээ шаардлага нь нэг л юм. Хулгайчийг барьж шийтгэ.
юугаа солиороод байгаа новш вэ тэр үхэж байсан ан тайгаа далд ор
1989 онд хятад улсад коммунизм устаж ардчилал бий болсон бол хятад улс одоо байгаагаасай илүү сайхан болох байсан гэж бодож байвал түүн шиг худлаа юм байхгүй. Хэрэв 1989 хятад улсад ардчилал бий болсон бол барууны орнууд хятадын эдийн засгийг дээрэмдэх байсан.
Зөнөг өвгөн яг АН шиг хөгширч АН гэж байхгүй. Залуучууд гэж байхгүй 50,60-аад оны далд ордоггүй эмээ, өвөө нар байна Эд нар зайлбал АН бий болно
Талбайдаа очих ард түмэний эрхийг өчигдөрхөн зандалчилан ХОРЬЖ БАЙСАН ЗГ өнөөдөр цагдаагаар Талбайгаа чөлөөлүүлж онигоо шившиг шогийн шог гараа болж б.АНУын Ёөкийн үгийг иш татаж, ард түмэнээ хөлдөөж, дэлхийд байхгүй өвлийн хахир улирлыг ЗЭВСЭГ болгон залхаан цээрлүүлэлт хийж буй Нян нарын ЗГ-г хүчтэй шүүмжилсн ём. Өнөөдөр Нян чинь Үндсэн Хуулиндаа халдаж (зөрчиж гэж зөөлхөн хэлэхгүй), УИХ-ынхаа эрхэнд бас халдаж цаашдаа ямарч хуулийг дур зоргоороо чихэж оруулж ирэх нүх сүвийг чимээгүйхэн нээх гэж байсныг Гишүүд харин энэ удаа яаж зориг орсон ём, хаанаас зориг орсон ём гэлтэй ЭРС ШҮҮМЖИЛЖ хаах гэж оролдож байхыг харав.Бүх эрх мэдлээ ЭВЛЭРЭНГҮЙ, ХОНЬ МЭТ АНГАЙГААД алдчихсан УИХ ард түмэнийхээ давалгаагаар сэрэв үү, эрх мэдлээ навс алдахаас айв уу, ямар ч байсан энэ удаа ГАВЬЯА байгуулав.Warm Sincere Congrats! Go ahead swiftly no matter what happens, dear Camarades.
Ийм ил тод залхаан цээрлүүлэлт, эрүү шүүлт маягийн үйлдэлүүд чимээгүй халхавч дор явж буй ём чинь тeррорист, зэвсгийн компаниудтай хийх гэрээ контрактыг хуульчилсн хууль орж ирнэ шүү.Эртнээс анхааруулж буй санаатай. Хөндлөнгийн анализ бүхий тайлан буёу Alternative Report бичих хуульчид хаана байдаг ём бол? Санаа оноогоо нэмж, орчуулалцаж, газар дээр нь очиж Тайлангаа хамгаалмаар б. Би өөрөө ч бичсэн болно.
Дэлхийд зэвсэгт мөргөлдөөн, дайн байлдаанаас илүү Тусгаар Улс орныг чимээгүй сулруулж, сүйрүүлж, согтууруулж, өрийн дарамтд живүүлж, авилгач улстөрчидыг ашиглангаа удалгүй чад хийлгэдэг, удаан үхэлээр арчиж хаядаг Зөөлөн Хүчний Бодлого үйлчилдэг. Дахин давтан сийрүүлэхэд энэ нь шууд дайтдаг цуст дайнаас ч илүү хортой, жижиг улс орнууд өөрсдөө санаачлан үүнийгээ тодорхойлох гадаад бодлого явуулах ёстой болхоос биш дагаж намирч болохгүй талаар 2 жил энд интeрнeтээр нүдэж байгаа билээ. Дэлхий дахины байдал зөвхөн Ковидоос биш, Украины дайнаас үүдэлтэйгээр асар өөрчлөгдөж Хүчиний Харьцаа гэдэг ойлголт 360° эргэж буй энэ цаг дор хуучнаараа байх уу, дагаж намиран нурмайгаад хонь мэт алуулахаа хүлээгээд байх уу, эсвэл шинэ Төр Засгаа байгуулаад шинэ алхам хийгээд явах уу? Одоогийн ЗасгийнГазрыг үтэр түргэн огцруулахгүй бол зүгээр нэг чөдөр тушаа болоод зогсохгүй Төр Засгийнхаа эсрэг, ард түмэнийхээ эсрэг хэт даварсан байдаалтай байгаа нь бага багаар ил болж бнаа. Чадамжийнх нь хувьд дүгнэвээс асар доогуур бараг IQ- гүй удирдлагын дур зорог л яваад буйг зогсоож чадахгүй, ард түмэн учиргүй магтаад сүйд болж байснаа сүүлийн хэд хоногт л хэн нь хэн бэ гэдгийг таньж, ард түмэн л дангаараа, ганцаараа хэний ч тусламж авч чадкүй 20 хоног, энгийн хотол олноороо тэмцэж эхлээд бн шүү.
Монголын ард түмэн минь ээ! Жагсагчид аа дэлгэцийн араас битгий муул, гоочил, доош нь хий! Хэлбэр талаас нь хараад бнаа. Буруу. Хөөрхийс минь Том Агуулга өвөртлөж Тусгаар Улсаа бодож гудамжинд гарлаа шүү дээ. Eр нь монголчууд Том ёманд ач холбогдол өгдөг болхоос биш жижиг ёманд хайхрамжгүй хандан хэнэггүй мэт байдаг ч нэг тэмцэхээрээ маш эвгүй, амь насаа өгөхөөс ч буцдаггүй натуртай гайхалтай ард түмэн шүү, энэ нь өнөөдөр 20- иод настай залууст ч уламжлагдан ирсэнийг хараад уйлжссуунаа Би. Ам нь бээрчээд, хөл нь хайрагдсан залуус шууд шууд шийдвэрээ гаргаад нүцгэлээд тэмцлээ. Монгол Хатан Эмэгтэйчүүд бас нүцгэлээд үгээ хэлээд ороод ирж б. Ямар ч зэвсэггүй, чулуу мод ч бариагүй, өвс элс ч цацаагүй ард түмэнд үлдсэн цорын ганц зэвсэг нь халуун цустай биe, зориг зүрх нь байгааг ОёукНян нар нулих гэж оролдлоо. Эмчилгээ хийх нэрээр гүйцэтгэх ажиллагаа явуулан байцаалт авч мохоох гж оролдлоо. Дийлэхгүй ээ, Ёстой гонжийн жоо. Үeэл ах дүүс өөрсдөө Засгаас огцорч зайлцгаа. Засгийг дураараа олигарх, нүүрсний толгойлогч, нүүрсний тээврээр монгол ахан дүүс жолооч нартаа жинхэнэ тeрроризм хийж, олигарх болтлоо хөлжин, зайдагнахаа больцгоо. Хэт дээшээ зантайвал доошоо унахдаа хага унана шүү. I do always mention out here that KARMA never forget to come back to BITE you like dead.
chi muu ardchilsan namtaigaa zail!!!!ter muusain synaliin byzaryyd chini zyilgyi myyhaigaar yhej daldrana daa!!!harj l baigaarai???????????tednii hiisen nygel yneheer ikhe syy dee!!!
АН нэртэй өмхий жорлон дотроо нэгдэж чадахгүй байж энэ золбингууд бас жагсаал нэгтгэх санаатай байна аа. Их санаатай луйварчин вэ.Танай золбин Я оюунгэрэл та хоёрын америкийн санхүүжилтээр хийдэг 7 сарын 1 дахиж болохгүй байлгүй дээ. Нийгмийн ёроолын хог шаарнуудын механик нэгдэл болсон дүр эсгэсэн хуурамч ардчилсан гамингийн өмхий жорлон АН үтэр түргэн үнсэн чандруу болж дөтийн замаар ор мөргүй тонилох болтугай.
MYCKET VIKTIG INFORMATION Du дr inte gynnad av banker, du har ett projekt och behцver finansiering, du behцver medel fцr att investera i ditt fцretag. Fцr alla dina kredit- eller finansieringsbehov, tveka inte att kontakta mig fцr mer information. Kontakt: claudiadiana307@gmail.com
Оюун- эрдэнийн оюутныг голдуу сургуульд нь үүрэг өгч эхлүүлсэн жагсаал зохион байгуулалтгүй, эмх замбраагүй болж төгсөв. гэхдээ иргэд зөвхөн захиалгын жагсаал үр дүнд хүрсэнгүй , иймд нийт иргэд хүчээ нэгтгэн цаашид өргөн хэмжээнд улс төрийг зайдагнасан улс төрч архаг хулгайчидтай тэмцэх мшаардлагатай болсныг ойлгож авсан гол үр дүн юм.Энэ засгийн газар архаг том хулгайчидаа нууж авч үлдэх ийм л жагсаалыг зохион байууллаа даа. Ийм маягаар төрийн хуулийн хулгайтай тэмцэж чадахгүй. Яагаад гэвэл төр барьж буй улс төрчид , хууль хүчнийхэн бүгд нэг халаастай шахуу болчихсон учир хулгайч хулгайчаа барихгүй ээ.Ийм төр засгаас юу ч хүлээх хэрэггүй.
зг харин архаг хулгайч сү.батболд сбаяр м.энхсайханц.элбэгдорж оджаргал,баясгалан х.баттулга.экс. ёр.очирбат нартай тэмцэхгэтэл шүүх прокурор энэ хэдийн мэдэлд байгаа учир дийлэхгүй тэгээд хүрэлсүх хөдөлж өгөхгүй байгаа учир жагсаал өдөөжээ
Баргийн хүнд хууртахааргүй хүмүүс
Өвгөн ах өнөөгийн засгийг унагаагаад Баярцогт ч юмуу хэн нэгнийг гаргах гэж горьдож тэдний даалгавараар хөлдөж үхэх шахаж баахан эргэлдсэн юм байна. Тэгээд бас залуучуудыг тухирч байгаад айлгачихжээ. ТАнай АН, ардчилал гэдэг чинь юу болохыг олон түмэн мэдэхийн сайнаар мэднэ. Дахин засаг өөдөө авирах нүүр, эрх танайханд байхгүй болсон. Өнөөгийн засгийн газар шинэ бодлого дэвшүүлээд, хулгайтай тэмцээд, өр ширээ дараад боломжийн ажиллаж байгаа шүү. Даанч олон хүндрэл тулгараад хүмүүсийн амьдрал дорой байгааг удахгүй нэг тийш нь болгоно гэж найдна. Хулгайн хувьд харин АН төрийн эрхэнд байх үеэс эхлээд төрийн томчуудын хийДЭГ ажил нь хулгай, хуйвалдаан болчихоод манангаар дамжин өнөөгийн эрх баригч намынханд халдварлаад тэдний зөндөө олон хулгайч төрийн толгойд гарчихсан байгаа нь үнэн. Тэмцэл өрнүүлж бүгд ил гарч, хардлага сэрдлэг асар их болсон тул цэгцэлж авах байх гэж найдна. Өнөөгийн төрийн хамгийн том алдаа нь олигарх баячуудыг төрийн эрх мэдэлтэн болгоод байгаа явдал юм. Тэд нар л
үймээн самууныг далимдуулан төрийн өмч гэж байхгүй болгох, гаднын баячуудын мөнгө оролцуулан хувьчилж авах далд бодолд автан чанга чанга дуугарах боллоо. Нүүрсний хулгайн ар талд энэ нөхдүүд байгаа.
Нүүрсний хэрүүл Хятад нүүрс авахгүйээ гэвэл таг зогсоно. Хятадууд тэгж чадна. Орос Австрали Индонeзоос нөхчихнө. Хулгайгаа эндээ зохицуул. Хууль хяналт тагнуулынхан ажиллаж байгаа байлгүй дээ. Тусгаар улс шүү дээ бид чинь. Үймж байгаад гэрээ нураачихав даа. Тэр сонгуулийн тогтолцоо энэ тэр бол цаашаа. УИХ 150 гишүүнтэй байгаад ч ялгаагүй. Хулгай сэтгэхүй монгол хүний тархинд байгаа л бол ялгаагүйшд
2 шал өөр зорилоготой жагсагчид яаж нэгдэхэв дээ ! Усан тэнэг толгой юу даа ?!
Оёук жагсаалыг дурандаа зөвхөн өөртөө зориулж өөрчилдөгийг сая мэдэж авлаа. Үүний түрүүчийн жагсаал анх "АЖЛАА ӨГ" гэсэн шаардлагатай байсныг Оёук Нян нар хоромын төдийд яаран яаран "" АЖЛАА ХИЙ ХИЙ ХИЙ" гэж өөрчлсөн ём билээ. Ийм нохдууд бас ҮХ-ийн Цэц дэх Жэнкийн хүмүүсээр, мөн УИХ дахь АН-ын Жэнкын эрэг шураг гишүүдээр дамжуулан МонголУлсын ҮндсэнХуульд эрээ цээргүй халдаж өөрчлүүлсэн.Ингэж халдахгүйгээр явж болох бсн. Улам даварч өчигдөр УИХ,УИХ--ын гишүүдийн эрх дархад дахин эрээ цээргүй халдаж жижигрүүлж Дурын Хуулиа оруулж ирэх нүх сүв гаргах гэж байгаад баригдавв. Ард түмэний эсрэг, хүний эрхийн ээсрэг ч ёмуу, тэрроризмын хууль орж ирэх магадлал их шүү.Жэнкк оргосноос хойш Олон хоног өнгөрлөө.Баясглн Амундр нарыг үүрээр цагдан хорив уу? Ядаж хилийн хориг тавьсан байлгүй дээ. Солонгосоос цаашаа оргож магадгүй гэж тооцоод цаад улсуудын хил гааль иммигрэшнтэй аль хэдийнэ холбогдоо биз дээ? Жишээлбэл АНУ визээ дуртайяа өгчөөд,, хил дээр нь очингуут баривчилдаг нарийн аргатай.
All for Show... at its Best. No substance, nothing.
1920-иод он болон 1990-ээд оны эхээр манайд туршигдаж, тохиромжтой болох нь нотлогдсон АИХ ба УБХ гэсэн 2 шатлалтай парламентыг нэн даруй сэргээхгүй бол бид сүүлийн 30 жил үргэлжилсэн төрийн хямралаас гарахгүй нь нэгэнт тодорхой болчихоод байна!!! Манай эрх баригчид улс орноо биш юм гэхэд үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, төрийн тогтолцоогоо зас л даа!!?? АИХ-ын гишүүдийг сум, хороо бүрийн иргэд дотроосоо шууд сонгох ба улс төрийн намын харьяалалгүй хүн байх ёстой! АИХ нь жилд 2 удаа УБ-т чуулж, доод танхим буюу хууль тогтоогч байнгын ажиллагаатай УБХ-ын тайланг хэлэлцэж хяналт тавьж байх. АИХ-ын гишүүд нь төрөөс тогтмол цалин авахгүй, орон нутагтаа тус тусын ажлаа хийгээд л явна. Ингэснээр парламентад ард иргэдийн жинхэнэ төлөөлөл бий болно! Одоо бол ард түмний биш, намуудын төлөөлөл л байна! Намууд нь олигархын гарт!!! AИХ нь Ерөнхий сайд, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг томилно. Харин Ерөнхийлөгчийг Дээд ба Доод танхимын нэгдсэн чуулганаас сонгоно!!
Голыг олоод ярьчихсан бна шуу. Ард иргэд нь ядуурч, Тер улс мэдлэг боловсролгуй этгээдуудээр удирдуулахаар юу болдгийг Украйн харуклж бна. Монголчууд сэрэх болсон!
Mongoliig maani ene heden nam ebdej hyn ch bis amitan ch bis bolgoloo?odoo harin ene MANAN-gaas garah chag ni bolson doo?.....minii Mongol yamar saihan ylas oron bailaa daa!!!bidnii amidraliig ydirdaj baigaa hoyor nam yalanguya AN-gedeg ni yheeriin byzar sygelsen adiin nam baijee!odoo byyr chaasaagaa tonilbol taarn,a?......harin MAN-ni arai deer yum uu daa!!!!!ene namiig jaahan, demjih aydaj baina?................
Эхлээд зөв шаардлага тавьж байна гээд дэмжих сэтгэлтэй байлаа. Гэтэл төрийн ордон руу дайраад, хаалга үүдийг нь хэмхлэхээр л зөв хүмүүс биш байна гэж бодсон. Харин шалдан хүмүүсийг хараад бүүр дургүй хүрсэн. Буруу хүмүүс жагсаалыг гартаа авлаа гэдэг нь тодорхой болсон. ЗГ ойрын хугацаанд хийж болох бүх л шаардлагыг хангасан. Нэр зарлахад мэдээж хугацаа хэрэгтэйг бүгд л ойлгож байхад учиргүй бархираад дайраад байхаар хүмүүс итгэхээ болиод эхэлсэн ш дээ. Хамгийн гол юм нь дэндүү боловсроогүй хүмүүс яриад орилоод ой гутаачихлаа ш дээ.
Хамгийн сайн үзэгдэл бол нийт хүмүүс бараг бүрэн нам-уудыг ба нам үзэгдлийг жигшэх боллоо. Харамсалтайн ихэнх хүмүүс хэнийг хэн нь бэ гэж ялгаж чадахгүй төөрөлдөөд бна. Монголын Төлөө гэсэн лоозон, дуу хоолоотой хүмүүс болгон сайн гэсэн үг биш. Тэр Шалдалдаг, Ажиллаа Хий гэсэн хэдэн нөхдүүд бол яг ирээдүйн Элбэгдорж, Дорлигжавын бэлсэн дараагийн Шургайч-ууд нь юм. Нэг Улаан Дээлт, тэр Ордонд шууд оруулсан бэлдсэн, зохицуулсан технологын дагуу худлаа сүржин Дуракууд зөндөө Жүжигчин сүрэг блаа. Уйлаад, сүржигнээд бга хүмүүс бол нэг бол Өвчтэй, голдуу зохион байгуулалттай урсгалууд байсан. Жагсаал хийхэд уйлах, хувьцас тайлах, утга учиргүй уриагаар орилох бол тэнд Хорлонтож очсон нөхдүүд.
Энэ Жагсаалыг Америкын технологоор МАНыхаан хийсэн бололтой. Ухаандаа ХүрэлСүг-д СүБатболд зөвлөөд, гүйцэтгэгч ЗГ-ийн Гурав: Фүүк хочит, данх Оюука, Марзан Зандан. Сүүлдээ сонин зохиолын бүлэг тайчиж балайтаад, ард түмэн их хүчтэй УИХ Тар уриан доор нийлэх тийшээ хандаад эхэлсэн. Нэлээд айсан болоод Тайчигчдыг хөлсөлсөн болов уу.
Жагсаалыг санааайгаар тарааж сарниулж будлиулж бгаа энэ төрд шавсан бохир улс төрчдийг намаар нь засгаар нь төрөөс зайлуульяааа