ВАШИНГТОН. /Agence France-Presse/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон таван өдрийн төрийн айлчлал хийхээр АНУ-ын нийслэл хотноо хүрэлцэн очлоо гэж “Agence France-Presse” агентлаг мягмар гарагт мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, Францын Ерөнхийлөгчийн нисэх онгоц орон нутгийн цагаар 19 цаг 40 минутад Вашингтоны ойролцоо орших “Эндрюс” цэргийн баазад газардсан байна.
Арваннэгдүгээр сарын 30-нд Францын төрийн тэргүүн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрисын хамт NASA-ийн төв байранд зочилно. Харин Э.Макрон, Ж.Байден нарын уулзалт 12 дугаар сарын 1-нд товлогджээ.
Хоёр орны төрийн тэргүүн нар Украин, Хятад, Иран болон эрчим хүчний асуудлыг хэлэлцэнэ. Америкийн удирдагчтай хэлэлцээ хийх үеэрээ Францын Ерөнхийлөгч мөн хоёр орны худалдааны маргааныг хөндөх төлөвтэй байна.
Э.Макрон 2021 оны есдүгээр сард “AUKUS” буюу АНУ, Их Британи, Австралийн гурван талт аюулгүй байдлын түншлэлийн хүрээнд Австралид шумбагч онгоц нийлүүлэх гэрээ байгуулснаас хойш 15 сарын дараа АНУ-д айлчилж байгаа юм. Энэхүү гэрээ байгуулагдсанаар 12 ширхэг цөмийн шумбагч онгоц Австралид нийлүүлэх 50 тэрбум ам.долларын дүнтэй Францын талын 2016 онд байгуулсан гэрээ цуцлагдаж, Францын оронд АНУ нийлүүлэгчээр тодорсон юм. Францын холбоотнуудтайгаа харилцаагаа бэхжүүлэхэд бэлэн байгаагаа харуулахын тулд АНУ-ын эрх баригчид Э.Макроныг төрийн айлчлалд урьсан гэж ажиглагчид үзэж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Ижил хүйстнүүд садомазохист секс хийсээр байгаад их дуулгавартай болдог юм шиг ээ.янкууд өөрсдийг нь яаж ч дорд үзэж дорхомужмлсон нохой шиг л сүүлээ шарваад гүйгээд байх юм. Нэг бодлын өрөвдмөөр ч нөгөө бодлын жигшмээр. Тэгсэн атлаа болоогүй өөрсдийгөө бас том 7 гээд өргөмжилчихсөн байдаг. Нэг том, 6 садомазохист гэвэл оновчтой биш үү.
Bolio. Ijil huistnuud baigaliasaa tursun humuus sh dee.
eryyl yy ta nar yamarch medleggyi ingej demiireed yana?daanch gadniihan ene saitiig tooj yzehgyi l dee?...neg medee ynen hydal ni todorhoigyi yum Mongoloor ynsaad balairahaan bolioch?...bidend yamarch badgyi,bid eersdee eb negdeltei baij hyrdan hegjih ni zyitei syy!!!ene metiig orhij bai!
ene geree Pranz dayar been syygian bolson odoo neg tiisee Ameriktai siidberlej heryyl zogsoh telebtei boltoi!ehleed abstrial pranztai ter olon ysan doogyyr symbagch zahialchihaad daraa ni bolohoor ylas toriin margaantai zahialagch hyleen abagch nariin hoorondiin harilzaanii baidalaas bolj nariin zyil deer tohirgoo eerchilegdsen baisan?Daraa ni amerikiin taltai gereegeen sinechlen hiij iluu asigtai tenholgiin hybid Amerikiinh iluu gedegiig medsen abstraliin tal byzsan yhaantai!!!!odoo neg ene heryyl salah ni baina.///tom gyrnyydiin hoorondiin tohiolzoond olon asyydal gardag boltoi!