сонин mn
МоАХ-ноос Наймдугаар Богд Жавзандамба хутагтын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
 
 
Энэ үеэр түүхч О.Батсайхан: "МоАХ түүчээлж, Монголын Ардчиллын ачаар, Монголчууд түүхээ мэддэг болж байна. Анхдугаар үндсэн хуулийн тухайд гурван зүйлийг та бүхэнд хэлье гэж бодлоо. Энэ өдрийг яагаад тэмдэглэх учиргүй вэ? Нэгдүгээрт, энэ Үндсэн хууль юу гэж эхэлдэг гэж бодож байна. Богд хаан таалал болсон учир гэж эхэлж байгаа. Та бүхэн үзээрэй.
 
 
1911 онд тусгаар тогтнол, эрх чөлөө олгосон хувьсгалыг удирдсан хүнээ таалал болсон учир гээд энэ Үндсэн хууль эхэлж байгаа.
 
 
Тэгээд 1921 оныг тэмдэглэдэг болох тухай заалт байгаа. Хоёрдугаарт,
 
 
Чингисийн алтан үрсэд сонгуулийн эрх өгөхгүй гэж энэ Үндсэн хуульд бичсэн.
 
 
Урьдын ван гүнгүүд, хутагт хувилгаадын сонгуулийн эрхийг хассугай гэж энэ Үндсэн хуульд заасан юм. Ямар байна даа, та нарт. Монголчуудын төлөө байна уу, энэ Үндсэн хууль. Бодоорой. Гуравдугаарт  улсын маань нийслэлийг Улаанбаатар болгосон. Коммунизмын улаан болгосон юмаа. Тэр цагаас хойш Монголчууд хуваагдаж, бие биенээ үзэн ядаж, Монгол Монголдоо дургүй болох цаг эхэлсэн юмаа.
 
Тиймээс өнөөдөр бид толгой, хөлөө алдаад тэмдэглэх ёсгүй өдрөө тэмдэглэж, тэмдэглэх ёстой өдрөө мартаж, эзэн Чингис хаанаа хар феодал, эзэн Богд хаанаа шар феодал гэж нэрлэж, түүхээ ийм болгож хувиргасан юм.
 
Энэ цаг үе өөрчлөгдөж, түүх маань сэргэж, наашилж байгаа явдалд баярлаж байна" гэв.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ч.Явуу