Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Төрийн ордны Эзэн Чингис хааны танхимд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо.
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Статистикийн үндэсний хорооны урьдчилсан мэдээллээр оны эхний арван сарын эдийн засаг 3.9 хувийн өсөлттэй гарч байна. Ковид цар тахлаас хойш эдийн засагт анх удаа эерэг үзүүлэлт гарлаа гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өргөтгөсөн хуралдааны үеэр онцоллоо. Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгосон, Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд ахална. Аялал жуулчлалын стандартыг эрс шинэчлэх ажлыг хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран зохион байгуулна. Аялал жуулчлал бол эдийн засгийн хувьд төрөлжүүлэн хөгжүүлэх боломжтой гурав дахь том салбар юм гэдгийг тэмдэглэлээ. Тус хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээх орон нутагт ажлын байр олноор бий болж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нөхцөл бүрдэж, улмаар аялал жуулчлалын салбараас дотоодын нийт бүтээгдэхүүний 15, түүнээс дээш хувийг бүрдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл, боломжийг нэмэгдүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгов
Өргөтгөсөн хуралдаанаар Улаанбаатар хотоос орон нутагт суурьших иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих тухай асуудлыг мөн хэлэлцлээ. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хангах, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулж, батлуулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг болголоо.
Мөн аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжсэн зорилтыг нэмж тодотгон батлуулах, шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих чиглэлээр Ажлын хэсэг байгуулж, төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын тодорхой хувийг батлагдсан төсөвтөө багтан санхүүжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.Шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хөрөнгө оруулагчдад зориулсан “Шилжилт хөдөлгөөний нэгдсэн мэдээлэл, удирдлага, зохицуулалтын цахим платформ”-ыг бий болгох арга зүй, нэгдсэн удирдлагаар хангахыг Эдийн засаг, хөгжлийн сайдад, цахим платформ үүсгэх арга хэмжээ авч ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад, орон нутгийн ажлын байрны нэгдсэн мэдээллийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн e-job системд бүртгэх арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад, холбогдох мэдээллээр хангаж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргад тус тус даалгалаа.
Засгийн газар орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувьд хүргэх, орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэх, нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэхээр төлөвлөн ажиллаж буй.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймгаас Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлж, бусад нь улсын төсвөөс татаас авч байна. Цаашид аймаг бүр төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газар бодлогоор дэмжиж ажиллах юм.
Сэтгэгдэл0
Мангуу минь ээ үний өсөлт, валютын ханш ямар гарав? Ард түмэнд энэ чухал болохоос!
НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХОХИРОЛ 40 ИХ НАЯДААР ЯРИГДАЖ ЭХЭЛЖЭЭ. https://medee.mn/p/174730?fbclid=IwAR1s5DRRSHZEXbCLzDPgqISRcm4GslwBEF0KEMhFeL6-gHyuehwufTzP0yM
76 ГИШҮҮНИЙ ХӨРӨНГӨЖСӨН ЭХ ҮҮСВЭРИЙГ ШАЛГАВАЛ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ РУУ ОРНО ДОО..
Mongold byydchihmaar nobsiin hognyyd ikhe baih sig ee!!!
Ичих БУЛЧИРХАЙ байдаггүй юу.ААН нэгж нь зогсчих шахсан ард түмний амьдрал нь 00НОЙЛЬ заачихсан байхад хаанаас өсөлт гэдэг үг гаргаад ирэв дээ.Э/З ийн өсөлт сайн байвал дагаад ард түмний амьдрал дээшилдэг юм гэдгийг мэддэггүй л юм байхдаа.Ширэн нүүрлэсэн , худалч ПОПУЛИСТуудаас ЗАЛХАЖ БАЙНА ШҮҮ
Шилжин суурьшуулах ажил маш зов Нутаг орон эзгуйрэхгуй Хотын ачаалал буурна Аймгийн засаг дарга нар эх оронч байгаачээ Нутгийнхнаа тав тухтай амьдрах нохлийг бурдуулээч
ХУДАЛ Хэрэв үнэн бол яагаад хүмүүсийн ногоо төмсөө худалдан авах чадвар муудаад байна Хэрэв үнэн бол яагаад төгрөгийн ханш унаад байна Ажилгүйдэл ийм өндөр, төгрөгийн ханш унаж байхад эдийн засаг өссөн гээд байгаа чинь хэн гэдэг залуугийн яаж бодсон тоо вэ
Mongol ylas zailsgyi hegjine,ene 2023 onoos ehlen ylam deesee egsen saihan amidrah chag hygazaa irj baigaa manai zasagch deeslene,ynen hydaliig ireh jiliin ediid haraarai?....
Унасан салбарууд ... аялал жуулчлал, төмөрлөг, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, эрүүл мэнд Унаж байгаа салбар ...эрчим хүч, тээвэр Гайгүй нь уул уурхай Хөгжиж буй ирээдүйтэй нь анагаахын мэс засал, цахим хөндий Бидний гол дайсан бол АВИЛГАЛ АВИЛГАЧИН улс төрчид
Худал тоон мэдээнд битгий итгэ ерөнхий сайдаа. Захын дэлгүүрд ороод будаа , саахар, талх, мах, сүү гэсэн үнэ хар Тэгээд өнгөрсөн онтой харьцуул. Тэр АВИЛГАЧИД ба ИНЛЯЦИ өндөр байгаа цагт танд хэн ч итгэхгүй
40 ИХ НАЯДАА ХУЛГАЙЧ НАРТ ЗҮГЭЭР ӨГЧИХСӨН ЗАСГИЙН ГАЗАР ЯАХААРАА ӨСӨЛТТЭЙ ГАРДАГ ЮМ БЭ? ТАРХИ УГААЖ БАЙНА ДАА.
Үнийн өсөлт ковидоос хойш дэлхий даяар ийм болсон.Ардчтлсан нийгэмд үнийг хүёээр бхрихгүй.Хэрэглээндээ анхаарна.Төрийг хараагаад нэмэргүй өоломжгүй.Соц ниыгэм биш.Засаг өүтээн өайгужлалтын ажил их хийэ бна.
НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХОХИРОЛ 40 ИХ НАЯДААР ЯРИГДАЖ ЭХЭЛЖЭЭ
40 их наяд улсад орсон бол гадаад зээлээ төлөх бол айгаад байх зүйл биш байжээ! Хулгай нүүрлэх ийм аюултай! “ Ганцаараа идсэн гахай таргалаад шальдаггүй. Олуулаа идсэн оготно турж үхдэггүй” гэдэг үг байдаг даа! Баяжих баяжихдаа нийтийнхээ баялгийг хулгайлж баяжаад ямар хуншгүй юм бэ? Баригдаж л таарна биз дээ! “ Шунал ихэдвэл, шулам болно” гэдэг ч үнэн бололтой!!! Сөрөг, сүүдэртэй тал нь давамгайлах гээд байх юм даа!!!
Estoi ichihgui shaanaa ene dankhan tolgoitoi erguu!!! Mongol uls dampuurliin ermeg deer irtsen baina tsaana chini, yunii chini usult musult,
Minii Mongol ylas zailsgyi hegjine?haraarai muu helegchidee ta nariin har sabraas ch zailuulaj chadna.Mongol hyn bolj terchiheed MONGOL YLASAAN muulaj baigaa doos ni tatan yaridag etgeedyydiig bi beer yzen yadaj baina,sain muu ch minii Mongol hegjihdee l hejine.ataarhagchid aa!!hen ch baisan ali ch nam ni baisan >Mibniii Mongol gej harah yostoi yum suu,munhag nobsnyyd aa!!!
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Данхаа хө үнэн үү дээ.Ядуурал, ажилгүйдэл бүр яваад өгсөн шүү дээ. Нэг сийгэхээрээ ч сэрүү таттал үлээдэг эр шүү дээ.