Олон Улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Монголын ахмадын холбоо (MAXX)-ноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ удаагийн Хэвлэлийн бага хурлаар aхмад настны өмнө тулгамдсан зарим асуудал, тухайлбал ахмадуудаас МАхХ-нд байнга тавьж буй тэтгэврийн зөрүүний тухай хөндсөн бөгөөд МАхХ-ноос УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт “Ахмад настны тэтгэврийн зөрүүг бүрэн арилгах асуудлыг бүрэн шийдвэрлүүлэх шаардлага” хүргүүлсэнийг тус холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар уншиж танилцууллаа. Тэрхүү шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАР ТАНАА
Ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг бүрэн шийдвэрлүүлэх тухай
“Нийгмийн даатгалын тухай” хуулийн 30 дугаар зүйлд “Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулж тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”. Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Ахмад настны орлогын баталгааг хангах зорилгоор тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон инфляцийн өөрчлөлтийг харгалзан Засгийн газар тухай бүр нэмэгдүүлнэ” гэж тус тус заасан юм.
Сүүлийн жилүүдэд бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ тарифын өсөлт, мөнгөний ханшны уналт, цалин хөлсний өөрчлөлт зэрэг хүчин зүйлийн нөлөөллөөс хамааралтайгаар олон жилийн өмнө тогтоогдсон тэтгэврийн хэмжээг адил албан тушаал, адил даатгагдсан хугацаа, адил цалин, хөдөлмөрийн хөлсний түвшинд хүргэж нэмэгдүүлэх асуудал 20 жилийн турш шийдвэрлэгдээгүй өдий хүрсэн билээ.
Засгийн газраас 2022 оны 2 дугаар сард тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөгт хүргэж, бүх төрлийн тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь олон арван ахмад настны талархалыг хүлээсэн арга хэмжээ болсон ч дийлэнх тэтгэвэр авагчдад тэгшитгэн 500.0 мянган төгрөг олгох болсон, өндөр тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлсэн, анх тэтгэвэр тогтоосон дундаж цалинг итгэлцүүрээр өсгөж тэтгэврийг өөрчлөн тогтоогоогүй зэргээс шалтгаалан тэтгэврийн зөрүү улам ихэссэнд ахмадууд шүүмжлэлттэй хандсаар байна. Ахмад настнуудынхаа Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх ашгийг нь хамгаалах, тэдний амьжиргааны үндсэн эх үүсвэр болсон тэтгэврийг нь нэмэгдүүлж, амьдралын баталгааг бүрдүүлэх, төрийн иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргийг шударга, адил тэгш хүртээмжтэй байх зарчмыг хангуулах зорилгоор Монголын ахмадын холбооноос дараахь шаардлагыг хүргүүлж байна.
1.Тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг 2023 онд багтаан бүрэн дуусгаж шийдвэрлэх. Үүний тул 1990-2011 он хүртэлх хугацааны тэтгэвэр тогтоолгосон цалинг 2000 дахинаар нэмэгдүүлсэн итгэлцүүрээр өндөр насны тэтгэврийг өөрчлөн бодох тухай Засгийн газрын тогтоол гаргах
2.Тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2023 оны төсөвт тусгах.
МОНГОЛЫН АХМАДЫН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ
Сэтгэгдэл(22)
Тухайн үед даатгалд их татвар төлж байсан нь илүү тэтгэвэр авах ёстой юм биш үү? Зөрүүг арилгана гэвэл олон жил илүү төлсөн татвараа л буцааж авах хэрэгтэй болох байх даа
20 жилээ арайхийн гүйцээсэн хүн олон байдаг.30 , 40 , 45 жил ч ажилласан хүмүүс ч байдаг.Адилтгана тэгшитгэнэ гэхээр ОЙЛГОХГҮЙ л байна. Коммунист нийгэм биш байлтай.Их ч хийсэн бага ч хийсэн адил цалин авдаг.Тэтгэвэрт гараад чи би гэхгүй адил тэтгэвэр авдаг явдлыг санагалзах байгаа юм уу .Харин тэтгэвэрт 1 сая төгрөг авч байвал 10% , 1сая таван зууг авдаг бол 5 % , түүнээс дээш з % гэж тогтоож болно доо
Тэтгэврийн хэмжээг инфляцийн өсөлттэй уялдуулж нэмэх хэрэгтэй түүнээс биш бүгд ижил тэтгэвэр авна ч гэж юу байхав
420,0-450.0 М/₮-н тэтгэвэртэй хүмүүсийнхийг хэдэн ₮ нэмээд 500,0 м/₮ болгоод орхисон. Энэ нь зарим үед эм тарианд өгөөд дуусаж бна шүү дээ. Үнэндээ өдөр бүр л юмны үнэ нэмэгдээд хүрэлцэхгүй хэцүү болсон. Ихэнх нь 150,О м/₮-болон түүнээс дээш болоод өсөөд явчихсан.Ингэж хохироож болохгүй байх. Ахмадын холбооны шийдвэрийг дэмжиж бна.
Тэтгэврийн зөрүү арилгах гэдэг чинь ойлгомжгүй бна утгагүй юм яриад л...
Социолизмын үе биш биздээ.бүгдээрээ адилхан тэтгэвэр авах юмуу.
Улсад жилд төлсөн татварын хэмжээг харгалздаг юм болвуу би бодохдоо татвар төлсөн хэмжээг харах хэрэгтэй болвуу гэж ...
1990оноос2011 онуудад тэтгэвэрт гарсан ахмадуудын ТЭТГЭВРИЙГ зөрүүг арилгах нь зайлшгүй шаардлагатай,бүгдийг нь 2021 онд хоморголон 500,000 мянгаар тогтооно гэдэг ямарч хүний ой тоонд ороогүй тогтоол болсон шүү,1990 оноос тэтгэвэрт гарсан ахмадуудын насанд хүрээгүй ,гээд нөхөн олговор оруулж ТЭТГЭВРИЙГ хассан,дахиад нэгч нэмэгдээгүй өдий болтол доод түвшиний тэтгэвэр авч байгаа маш олон ахмадуудын тэтгэвэрийн шалгаж нэмэх шаардлагтай байгааг сангийн сайд,ЕС д нар арга хэмжээ авч гомдлыг арилгах шаардлагатайг хүргэж байна
Зөрүүг нь арилгах явдал товчхондоо хамгийн зөв олон хүн ар өврийн хаалггар өндөр тэтгэвэртэй болчихсон байгаа
Монголын ахмадын холбооны шаардлагыг манай ахмадууд дэмжин нэгдэж байна
1990-2011 оны зөрүүг харах нь зөв.
Өвлийн нэмэгдлээр дунд тэтгэвэр авагчдыг ялгаварлаж нэмснээ эргэж харж нэмэгдлийг 150 мянгаар тооцож зөрүүг нь олгохыг шаардмаар байна.
2003-2004 оны үед тэтгэвэр тогтоолгохдоо 1980 хэдэн оны үед авч байсан цалингийнхаа дунджийг баримталсан байдаг. Тэр үед 850-950 орчим төг- ийн цалинтай байжээ. Одоо тэр хүн 640 гаруй мянган төг- ийн тэтгэвэртэй байгаа.Тэр үеийн мөнгөний ханш 1000 дахин унасан гэвэл нэг хэрэг, Харин 2000 дахин буюу түүнээс дээш уначихсан байгаа шүү дээ! Энэ тооцооллын үүднээс хандаж үзвэл хохиролтой л байгаа юм даа! Гэтэл тэр үед 300-400 төг-ийн цалинтай байсан хүмүүс 500-600 мянган төг-ийн тэтгэвэр авч байх жишээтэй байна. Зарим нь тэр үед ажил хийдэггүй байсан хүмүүс одоо бидэнтэй бараг ижил хэмжээний тэтгэвэр авдаг баримт ч бий! Тэгэхлээр нэг л утгагүй буюу хохиролтой санагдаад байдаг юм даа!!!
Адилтгах асуудлыг бүр мөсөн хаа. Сүхбаатар зөнөж байгаа бол албан шилжүүлж!!!
Адил буюу ахиу зэрэглэлийн ажил алба хашиж ижил буюу бүр илүү хугацаанд ажлласан байхадсүүлийн жилүүдэд тэтгэвэр тогтоолгосоноос хэдэн зуун мянгаар дутуу байгааг л хэлж байна гэж ойлгож байна.Нэмэх болохоор бүгдийг адил хувиар бодчихоор бүр л холдоод явчихаж байгааг харахгүй байна.
Zuw shiidwer bna
1, СОЦ НИЙГЭМИЙН ҮЕД Ч ХЭН ӨНДӨР ТӨЛСӨН НЬ ӨНДӨР АВДАГ БАЙСАН, ХААНА ЯМАР УЛСАД БҮГД АДИЛХАН ДҮНТЭЙ ТЭТГВЭР АВДАГ ЮМ БОЛОО!2, ОДОО ТЭТГВЭР ЦАЛИН НЭМХИЙН ХЭРЭЭР МӨНГӨ ЧИНЬ ЦААС БОЛЖ БН ИЙМЭЭС МӨНГНИЙ ХАНШАА БАРИЧИХААД ЦАЛИН ТЭТГВЭРЭЭ НЭМБЭЛ ЭРҮҮЛ БАЙХ
Итгэлцүүр гэдэг нь таны хийж байсан ажил албан тушаалтан өнөөдөр ямар хэмжээний тэтгэвэр тогтоолгож байна яг тийм хэмжээний тэтгэврийг та тогтоолгоход хэргэлдэг өсгөн үржүүлэх кофицeнт буюу тоог хэлнэ. Жнь : Та 2005 онд хэлтсийн орлогч дарга хийж байхдаа тэтгэвэр тогтоолгоод 600 000 төг-ийн тэтгэвэр одоо авдаг байж болно. Гэтэл яг ийм албан тжшаалтан өнөөдөр тэтгэвэрт гарвал 1 000 000 төг тэтгэвэр тогтоолгож. Тэгвэл ингэж үүссэн зөрүүг адилхан 1 сая хүргэхийн тулд энэ итгэлцүүр хэрэглэнэ.
1990--2011 оныхон дэндүү хохирсон, тэтгэвэр нэмэх нь зөв одоо үнэ өсөөд тун хүнд байна
Ажил, албан тушаал, ажилласан жил, авч байсан цалин, шимтгэлийн хэмжээ гээд өөр өөр тогтох гт мэдээж. Гэхдээ Мөнгөний инфляцтай уялдуулж гар дээр авдаг тэтгэврийг нь нэмэгдүүлээд явбал шудрага болно. Түүнээс биш Цэвэрлэгч, Инженер байсан ялгаатай 2 ын авдагыг ойртуулж зөрүүг арилгана гэж юу байхав дээ
Цалингийн зөрүүг арилгахдаа ижил төрлийн ажил хийж байсан тэр шат шатанд авч үзэх чинь зөв! 1990-2011 онд тэтгэвэрт гарсан, яг адилхан ЕБС-ийн багш байсан хүн одоогийн тэтгэвэрт гарч буй багшаас 360-400 мянган төг-ийн зөрөөтэй тэтгэвэр авдаг тогтолцоог ойртуулахыг шаардаж байгаа юм байна! Энэ бол зөв шүү!
yanhanuudaa mongo hurdan nemchii