Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллан, ургац хураалтын явцтай танилцаж, газар тариалан эрхлэгчидтэй уулзаж байна.
Төв аймаг нийт төмс, хүнсний ногооны хэрэгцээний 70 хувийг хангадаг бөгөөд 7,607 га-д улаанбуудай, 256 га-д арвай, 1,967 га-д овьёос, 1, 824 га-д малын тэжээл, 6,429 га-д тосны ургамал, 238,4 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, ургац хураалт 36 хувьтай бна.
Тариаланчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөнийг талархан хүлээн авч, бүх боломжоо дайчлан ажиллаж байгаагаа хэллээ. Мөн төмс, хүнсний ногоогоо зах зээлд борлуулахад хүндрэл үүсдэг учир энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг хүсэж байлаа. Ирэх таван жилийн дотор хүнсний 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилт дэвшүүлсэн. Энэ жил төмс, хүнсний ногооны тариалалт хоёр дахин нэмэгдсэн нь үүний үр дүн. Цаашид “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд газар тариалан эрхлэгчдээ бүх талаар дэмжинэ гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Сэлэнгэ аймгийн “Өгөөж Мандал Уул” ХКК-ийн ургац хураалтын явцтай танилцаж, тариалангийн талбайн ойн зурвас, мод үржүүлгийн төвд ажиллалаа. Сэлэнгэ аймгийн хэмжээнд үр тариа хураалт 32, төмс, хүнсний ногооны хураалт 60 хувьтай байна. 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 55 мянган тн улаанбуудай, 964 тн тэжээлийн ургамал, 4 мянган тн тосны ургамал, 15 мянган тн төмс, 20 мянган тн хүнсний ногоо хурааж авчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн өдөр Дархан-Уул аймгийн “Шинэ орчин трейд” ХХК, “Өег гурил” ХХК болон “Дархан-Эрдэнэ мах комбинат” ХХК-д ажиллана. Энэ онд улсын хэмжээнд 470 мянган тн үр тариа, үүнээс 441 мянган тн улаанбуудай, 234 мянган тн төмс, 126 мянган тн хүнсний ногоо, 56 мянган тн тосны ургамал, 104 мянган тн малын тэжээлийн ургамал хураан авах төлөв гарсан. Ингэснээр улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 хувь, таримал тэжээлийн 50 хувь, тослог ургамлын 32 хувийг дотоодоос хангах боломж бүрдэх бөгөөд хүнсний ногооны үйлдвэрлэл өнгөрсөн жилийнхээс 10 гаруй хувиар өсөхөөр байна.
Сэтгэгдэл0
Pop iin haand neg gar haduur bariylchihgui dee.
Хүү Лүү Жаны малгайг шамласан бөлдөг малгай гэдэг юм шдээ.Энэ малгайгаараа хөдөөний охидын анхаарлыг татах гэж яваа навсгар сармагчин даа.
arhidaad l shaaj bga ashd ee. todorhoi
Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дарга Г. Занданшатар газар тариалангийн бүсэд ажиллаа!гээд мэдээлээд байсан. Ингэж давхардсан ажил хийж, үргүй зардал хийх шаарлага юу байна аа?!
Khgrin tiim ee. Boon davkhardsan zardal baimaar
Тразтор барьж зургаа авахуулаачээ
Зайл ажлын садаа
XUURAMCH XURANDAA.
Засссс.Энэнтэй энэнгүй хувийнхан ажлаа хийчихнэ.
Энд дутаж дэ
Malaa araar chine vnee nemchilee
Фүүк ухна малгайгаа өмсөөд дэмий тэнээд явахаа боль..Хэнийг дууриаж сармагчилж байгаа бол.Мантуу царайнд нь огт тохирохгүй юм.
Сайхан том чихтэй сармагчин шүү..
Газар тариалан сэргэж байгаад баяртай байна. Одоо тариалангийн талбайгаа хамгаалан сайжруулах, услалгаатай талбайг орогжуулэх, далд хорсний тариалалтыг аймаг сум бурт хогжуулэх, талбайг салхинаас хамгаалсан ойн зурвасуудтай болгох, малын отог бууц, тахианы сангасаар хийсэн бордоо уйлдвэрлэлийг орогжуулэх, хорс болвсруулалт, ургац хураалтад аль болох хорс хамгаалсан техник, технологи нэвтруулэх, газар тариалангийн бух ажилыг аль болохоор механикжуулж, хаягдалгуй, гэмтэлгуй хураахад онцгой анхаарч, тороос узуулэх туслалцааг эрчимжуулэх. Саалиа бэлдэхээс саваа сайн бэлд гэсэн ардын сургамж угийг газар тариаланд бодит ажил болгон будаа, хунсний ногоо хадагалах агуулах, элеваторуудыг нэмэгдуулж бурэн хангаж, жилийн дорвон улиралд тасралтгуй томс, хунсний ногоо, гурилаар хангах бодлогыг тороос барьж хэрэгжуулэх шаардлагатай!!! Уунд хувийн хэвшилуудийг оргон оролцуулхад анхаарах нь чухал шуу!!!
Хүрэлсүх ингэж явлаа гээд бодитой ямар арга хэмжээ авч, ямар дэмжлэг үзүүлж, ямар асуудлыг яаж шийдвэрлэснээ дараа нь ард түмэндээ тайлагнадаг байвал зохино!! Эс тэгвээс энэ нь төсвийн зардлаар агаарт гардаг нэг арга хэлбэр болох нь байна шүү!!!
Хөдөө гарч шинэ залуу охидоор шөл уудаг уламжлалт заншил МАН-ын дарга нарт бий. Данхар толгойлсон мантуу нүүртэй урт чихтэй стаа чинь өөрийгөө секс бомб гээд цээжээ түхийлгэж бөгсөө оцойлгоод явж өгнө дөө..
Ургамлын тосоо импортоор оруулж иргэд литрийг нь 4 ам доллараар авч байна. Монгол ургамлын тосоо экспортлох боллоо гээд попорсон, тэр газраараа очиж үзээч!