Уул уурхайн салбарын 100 жилийн ойн хүрээнд УУХҮЯ, “Оюу Толгой” компани хамтран зохион байгуулж буй “Монголын уул уурхайн долоо хоног-2022” арга хэмжээний хаалтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож тус салбарынханд баяр хүргэлээ.
Эрдэс баялгийн салбарын нийт баялаг бүтээгчид, уурхайчид, хөрөнгө оруулагчдад уул уурхайн салбарын түүхт ойн мэндийг Ерөнхий сайд хүргээд өнгөрсөн 100 жилийн хугацаанд Налайх, Шарын гол, Багануур, Адуунчулуун, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайнууд, Эрдэнэт, Бор-Өндөр, Бороо, Оюу толгой зэрэг металлургийн бүтээн байгуулалтуудыг хийж Монгол Улсын эдийн засаг үсрэнгүй хөгжсөн гэдгийг тэмдэглэв.
Мөн “Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, стратегийн бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж, эдийн засаг, бусад салбарыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилт тавьж байгааг онцолсон юм. Тухайлбал, төмөр замын экспортын дөрвөн шинэ гарцтай болох том зорилт тавьснаас эхнийх нь ашиглалтад орсон. Монгол Улсын бүх боомтуудыг төмөр бол авто замаар холбох ажлыг эхлүүлсэн. Ингэснээр экспортын хүчин чадлыг 2-3 дахин нэмэх боломж бүрдэж, уул уурхайн салбарын тээвэр логистик сайжирна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аж үйлдвэржилтийг сэргээх томоохон төслүүдийг хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээн экспортлох зарчим баримтална. Монгол Улс бол уул уурхайн орон. Дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, экспортын орлогын 90 хувь, төсвийн орлогын 30 гаруй хувийг бүрдүүлж, Монголд эргэлдэж буй дөрвөн төгрөг тутмын нэг, олон улсад экспортолдог 10 барааны ес нь уул уурхайн бүтээгдэхүүн байна. Цаашид Монгол Улсад Оюу толгой, Эрдэнэттэй дүйцэхүйц уул уурхайн олон шинэ төсөл хэрэгтэй. Тиймээс хайгуулын лицензтэй холбоотой тогтолцоог бүхэлд нь өөрчлөх шаардлага үүсэж байна. Иймд Засгийн газраас бодлогоор дэмжиж ажиллана” гэлээ.
Түүнчлэн “Шинэ сэргэлтийн бодлого”, Оюу толгойн хэлэлцээрийн бодит үр дүнд Монгол Улсын эдийн засаг сэргэж, уул уурхайн салбарын өсөлт 2012 оныхтой дүйцэхэд ойрхон байгаад итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Сэтгэгдэл0
Имфляци хурдтай ихсэн, төгрөгийн ханш хэт уналт руу орчихлоо! Цалин, тэтгэврийн мөнгө амьжиргаанд яагаад ч хүрэхгүй болон хүмүүсийг нийтээр нь ядууралд хүргэж болзошгүй байдалтай болчихлоо. Эхний ээлжинд түүнийгээ л анхаарч, зөв шийдвэрлэмээр байгаа шүү!!!
Hymyysee syymjlehed zygeer syygaad hajuunaas ni haraad helehed amarhan,harin ediin zasagiig olon terelted baidalaas ni harizyylan helj baigaa bolob yy?gehdee ydahgyi eryyljeh hegjih talaar helsen bys yy?yumiig musgij byy oilgo?....bid neg deeber door neg ylsad amidarch baigaa ardyyd:!ham hamjaargatai baichgaaya?..............
Эдийн засаг сэргэсэн гэдэг дүгнэлт арай эртэднэ. Металлургийн бүтээн байгуулалт хийсэн гэж ямарч ойлголтгүй хүний үг байна шүү. Нөгөө олон зөвлөхүүд яасан бэ. Ерөнхий сайдаараа ийм үг хэлүүлээд цалин авахаасаа ичдэггүй юм байх даа. Сайд нь ядаж мэдэж баймаар. Дагаж баахан юмнууд явж байгаа даа.
Эдийн засгийн хогжлийг хун амын амьдралын чанаараар хэмжинэ Монголд таван хуний хоер нь амьжиргааны тувшнээс доогуур ядуу амьдарч байна гэж Дэлхийн Банк судалж дугнэсэн Хандлага хогжлийн шалгуураа оорчиж шинэчилмээр
Ydahgyi dee!!!manai ylasiin ediin zasag sergeed nehchel aidaliin eriin daramtnaas ydahgyi garah yndes bii gej yzej baina,Manai zasag olon talt yil ajillagaagaaraa ehneesee haryylaj egch baigaa alibaa ajil uilsiig hiihed YRAM heregtei terchlen tor zasagtaa eneegiin baigaa baidald hegjil debsil zailsgyi irj baina,ta nar zeb ydirdaad abaad yabj baina gej harj baina.ylam ikhe amjilt hysye!
Сайхан шаадаг Данх шүү..Монгол улс хээл хахууль авлигалд идэгдэж ядуурч дампуурсан Африкийн орнуудын нэг аль эрт болсон шоо..МАН-ын дарга нар удахгүй гадаад руу офшор хөрөнгө рүүгээ зугатацгаах болно.